Ууган эмнэлгийн 94 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Ууган эмнэлгийн 94 жилийн ой тохиож байна

Ууган эмнэлгийн 94 жилийн ой тохиож байна

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын анхдагч Ууган эмнэлэг, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ өдөр /2019.10.25 / тохиож байна.

Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн найм, лам ёсны түвд эмнэлгийн долоо, нийт 15 ортой эмнэлгийг нэг орос, гурван монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  тулгын чулуу тавигдсан түүхтэй.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд 800 гаруй хүний нөөцөөр жилд 320 мянга гаруй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнээс 20-21 мянга гаруй иргэдийг хэвтүүлэн эмчилж, 10 мянга гаруй иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Түүхт 94 жилийн ойг угтан бүтээн байгуулалтын болон шинэчлэл засварын ажлуудыг хийж, шинэ өнгө төрх,   шинэлэг зохион байгуулалтаар үйлчлүүлэгчдэд таатай орчин нөхцлийг бүрдүүлэн их ажлыг өрнүүлж байна. Мөн энэ өдөр эрүүл мэндийн салбарын нийт эмч нарын VI их хурал төрийн ордны их танхимд үргэлжилж байна.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж