УИХ-ын дэд дарга Я.Санжмятав шатрын ДАШТ-д оролцох тамирчдад батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав шатрын ДАШТ-д оролцох тамирчдад батламж гардууллаа

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав шатрын ДАШТ-д оролцох тамирчдад батламж гардууллаа

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны аравдугаар сарын 28-аас арванэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Турк улсын Корум хотноо болох гэж байгаатай холбогдуулан, тус олимпиадад оролцох 16 хүртэлх насны шигшээ баг тамирчид тэмцээний батламжаа гардан авлаа. Батламжийг Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав гардуулжээ.

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн С.Ган-Эрдэнэ "Гэгээн Арвай" клуб, Х.Итгэлт "Мончесс" клуб, Б.Амин-Эрдэнэ "Кайсса" клуб, Ц.Тэнгис "Гэгээн Арвай" клуб, Э.Удвал "Гобичесс" клуб, дасгалжуулагчаар ОУХМ Г.Мөнхгал нар оролцох юм байна.

Г.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж