Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ | News.MN

Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Их Британийн Эссексийн боомт дээр ирсэн хөргүүртэй ачааны машины чингэлгээс 39 цогцос олдсон хэрэг британичуудыг цочроогоод байгаа билээ. Бельгиэс ирсэн уг ачааны машинд байсан цогцос бүгд хятад хүмүүс байсныг Британийн цагдаагийн газар тогтоожээ. Машиныг Бельгиэс гарахад ачааны лацыг задалж үзээгүй шууд Британи руу илгээсэн гэж Бельгийн талаас мэдүүлсэн байна.

Цагдаа нар машины жолооч 25 настай Мо Робинсон гэх залууг баривчлан шалгаж байгаа ба -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлгээс дотор 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцос олдсон юм. Британийн Засгийн газар уг хэргийг хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа аж. Британи дахь Хятадын Элчин сайдын яам өөрсдийн баг бүрэлдэхүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар илгээжээ.

Үүнтэй төстэй хэрэг 2000 болон 2015 онд онд Европод гарч байжээ. 2000 онд Их Британийн Кент мужийн Доверт ирсэн ачааны машинаас 58 цогцос олдож байжээ. Машины жолооч 14 жилийн ял авч, хэрэгт холбогдсон долоон хүн мөн шийтгүүлж байсан аж. 2015 онд 71 цогцостой машин Австрийн зам дээрээс олдсон байна. Энэ төрлийн хэргийн хохирогчид нь ихэнхдээ цагаачид байдаг ажээ.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-25 202.9.45.168

Амиа алдсан хүмүүс бүгд Хятад биш гэдэг нь тогтоогдож бна гэсэн. Ямарч байсан хуурамч Хятад паспорттой хэдэн Вьетнам иргэд бна гэж мэдээлж байна лээ. Сайн сайхан амьдрал хайж явж л ийм эмгэнэлт байдалд хүрч амь насаа хүртэл алдаж байна.манай Монголчууд хүртэл гадагшаа их гарах болсон шүү дээ ! Энэ дор тавлаж бичээд бга малнуудын ойр тойрныхонд ийм тохиолдох вий дээ !

Avatar

зочин 2019-10-25 202.9.43.107

Саяхан л ,, Хятад , баячуудынхаа тоогоор Америкийг ардаа орхилоо ,, гээд л мэдээлээд байсан . Гэтэл жирийн иргэд нь олон арваараа амь дүйсэн алхам хийж байна гэдэг …. баян ядуугийн ялгаа асар их байна гэсэн үг байх даа …

Avatar

Зочин 2019-10-25 202.21.107.91

Хүний наймаа хүний эд эрхтний наймаа байхдаа. Хөргүүртэй машин ашиглаж байгааг бодоход. Кинон дээр гардаг даа хөлдөөсөн эд эрхтэн зөөвөрлөхөд л. Аймаар юмаа.

Avatar

Чин 2019-10-25 66.181.183.188

2 тэрбум 900 сая хятад 39-өөр цөөрлөө гэж. Га Монголчуудаа УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ гэж төвдөөрөө давалгаалаад байгаарай

Avatar

иргэн 2019-10-25 192.82.65.141

өрөвдмөөр юмаа хөөрхий. ум маани бадми хум

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Чи чинь улаантан кятадыг хөөрхийлөөд ядарсан муу монголчуудаа хөөрхийлдэггүй, түвд үү кятад уу

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Гадаадад байгаа Кятадууд "өвлийн идшээ" ачуулж авчраад азаартах нь тэр л дээ

Avatar

Зочин 2019-10-25 202.55.191.130

Хятадын Шинжианаас европруу дүрвэж байсан мусулман хүмүүс байсан байна. Ямар сайн байхуу хөөрхий.

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Ээ хөөрхийс, улаантан Кятадын дарлал, хавчлагаас зугтаж яваад баатарлагаар амиа алдсан байх нь

Avatar

zochin 2019-10-25 202.170.80.25

goy goy

Avatar

teneg gar 2019-10-25 202.131.241.34

tanai hamaatan sadan chn baigaadaa hehe

Avatar

Зочин 2019-10-25 139.5.218.240

хятад бол сүртэй юм биш байноо, хог н**ш шиг хөглөрөх х***а нар хүнээр дутах биш

Avatar

Мөнхжаргал 2019-10-25 192.82.76.103

Хүний наймаа цэцэглэсэн Хятадуудын хийж байгаа ажил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж