Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Ачааны машинаас олдсон 39 цогцос хятад хүмүүс байжээ

Их Британийн Эссексийн боомт дээр ирсэн хөргүүртэй ачааны машины чингэлгээс 39 цогцос олдсон хэрэг британичуудыг цочроогоод байгаа билээ. Бельгиэс ирсэн уг ачааны машинд байсан цогцос бүгд хятад хүмүүс байсныг Британийн цагдаагийн газар тогтоожээ. Машиныг Бельгиэс гарахад ачааны лацыг задалж үзээгүй шууд Британи руу илгээсэн гэж Бельгийн талаас мэдүүлсэн байна.

Цагдаа нар машины жолооч 25 настай Мо Робинсон гэх залууг баривчлан шалгаж байгаа ба -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлгээс дотор 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцос олдсон юм. Британийн Засгийн газар уг хэргийг хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа аж. Британи дахь Хятадын Элчин сайдын яам өөрсдийн баг бүрэлдэхүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар илгээжээ.

Үүнтэй төстэй хэрэг 2000 болон 2015 онд онд Европод гарч байжээ. 2000 онд Их Британийн Кент мужийн Доверт ирсэн ачааны машинаас 58 цогцос олдож байжээ. Машины жолооч 14 жилийн ял авч, хэрэгт холбогдсон долоон хүн мөн шийтгүүлж байсан аж. 2015 онд 71 цогцостой машин Австрийн зам дээрээс олдсон байна. Энэ төрлийн хэргийн хохирогчид нь ихэнхдээ цагаачид байдаг ажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж