Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл хотноо болно. Тус наадамд ОХУ, БНХАУ, Герман, Франц, БНСУ, Тайвань, Монголын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, шатар, кросс гүйлт, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөх билээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 11-ний 10.30 цагаас Спортын төв ордонд болох ба хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, граундын гольфийн тэмцээнүүд "Хасу Мегаватт" компанийн Эко спорт цогцолбор дээр, шатар, кросс гүйлтийн тэмцээн Тэрэлж дэх "Мидори" амралтанд болох юм.
Ч.БОЛОР