Хятадын бизнесменийг алах захиалга өгсөн ч баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Хятадын бизнесменийг алах захиалга өгсөн ч баригджээ

Хятадын бизнесменийг алах захиалга өгсөн ч баригджээ

Хятадын бизнесмэн Тан Юүхуй өөрийн өрсөлдөгч Вэй Моуг алуулахаар хөлсний алуурчид хөлсөлсөн бөгөөд алуурчид цагдаагийн мөнгөнд хууртаж өөрсдийгөө барьж өгчээ. Захиалагч хоёр сая юань амлаж, Вэй Моуг алах захиалга өгсөн байна. Ноён Юүхуйн хөлсөлсөн хөлсний алуурчин гэмт хэрэгт шууд холбогдохыг хүсээгүйдээ авах мөнгөнийхөө тал мөнгийг өөр хүнд өгч ажлаа хийлгэхээр шийдсэн байна. Хоёр дахь алуурчин мөн ижил шалтгаанаар гурав дахийг, гурав дахь нь дөрөв дэх, тэр нь тав дахь хөлсний алуурчныг хөлсөлжээ.

Гэвч тав дахь алуурчин анхны хөлс хичнээн доошоо унасныг мэдээд Вэй Моуд бүгдийг хэлж үхсэн юм шиг жүжиг тавих санал гаргажээ. Ингэснээр хэргийн захиалагчид нэг нэгээрээ илэрсээр Юүхуй ноён баригдсан байна гэж Бээжингийн мэдээний агентлаг мэдээлжээ. Бизнесмэн болон бүтэлгүй алуурчид Гуаншигийн Наннин шүүхээр орж хүний аминд халдахыг завдсан хэргээр доод тал нь гурван жилийн ял сонсжээ.

Хэрэг явдал анх 2013 онд Вэй төслийн хөгжүүлэлтийн эрх өмчлөх тухай хэргээр Юүхуйг шүүхдсэнээр эхэлсэн гэнэ. Юүхуй өрсөлдөгчдөө ялагдах айдсынхаа эрхэнд Ши Гуанган гэгчийг Вэйг алуулахаар хөлсөлжээ. Гэтэл Ши нь Мо Тианшианыг олж хөлснийхөө тал хувийг нь амлажээ. Харин Мо Яан Каншенийг 270 мянган юаниар хөлсөлж ажлаа дуусгамагц нь нэмж 500 мянган юаныг өгөхөөр тохирчээ. Харин Яан Каншен Яан Гуаншен гэгчийг олж багахан мөнгөөр хөлслөхөд тэр нь Лин Шиансид ажлаа шилжүүлсэн байна. Эцэст нь Лин Шианси бүгдийг цагдаад мэдэгдсэн байна.

Ноён Тан таван жил, эхний алуурчин Ши гурван жил зургаан сар, хоёр дахь болон гурав дахь алуурчин Яан Каншен, Яан Гуаншен хоёр гурван жил гурван сар, дөрөв дэх нь буюу Мо гурван жил, цагдаад мэдэгдсэн Лин хоёр жил долоон сарын ял тус тус эдлэхээр болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж