Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд ногдуулсан шийтгэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хэвээр үлдээжээ. Тодруулбал, 2018 онд ШӨХТГ-аас Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК зэрэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж, ахуй нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээ хийсэн байна.
Ингэхэд автобензин дэх марганецын агууламж 0,6-0,9 мг/дм3 буюу Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс дээрх есөн аж ахуй нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Гэвч найман аж ахуй нэгж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ханджээ. Үүнийг шүүхээс авч үзэн, зургаан аж, ахуй нэгжид ноогдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Холбоотой мэдээ