А.Сүхбат: Бодлого ярих ёстой УИХ шашин яриад суух нь зохисгүй | News.MN

А.Сүхбат: Бодлого ярих ёстой УИХ шашин яриад суух нь зохисгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

LiveА.Сүхбат: Бодлого ярих ёстой УИХ шашин яриад суух нь зохисгүй

А.Сүхбат: Бодлого ярих ёстой УИХ шашин яриад суух нь зохисгүй
18 : 41
2019-10-25

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тогтоолын төслийг баталлаа

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон 42 гишүүний 29 хувь нь буюу 69 хувиар баталлаа.  Тус тогтоолын төслийг талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Үндсэн хуулийг хэлэлцэхэд тасралтгүй хэлэлцдэг. Дундуур нь өөр хууль хэлэлцэх боломжгүй. Хэлэлцэх хугацаатай тухайлбал Төсвийн тухай хууль, Мөнгөний бодлогын тухай хуулиудыг хэлэлцэхдээ яах вэ гэхээр тодорхой хугацаатай бол дэг зөрчихгүй гэж явж байсан. Гэтэл гуравдах хэлэлцүүлгийг хийх тухай дэг гээд оруулаад ирлээ.  Өнөөдөр бүр хөл, толгойгүй боллоо. Ард түмэн Үндсэн хуулийг ярихаа болчихлоо, юу болчхов гэж асууж байна. Бүх зүйлийг хуульд нийцүүлэх ёстой байтал өөрсдийгөө хууль гээд ойлгочихсон дураараа хийдэг болсон. Энэ хуулийг Ерөнхийлөгчид таалагдах гээд оруулаад ирлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Хоригийг хүлээж авч тогтоолыг цуцалснаар хоёр зүйл цуцлагдаж байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан эхийг цуцлаад дахин хэлэлцэх боломж нээгдэж байна гэж ойлгож байна. Эхийг цуцлаад шууд гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод батлагдсаны дараа нь Цэцэд маргаан үүсээд хууль зогсчих вий. Эрхзүйн хувьд ямар хамгаалалт байгаа юм бэ.Одоо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар ард нийтийн санал асуулга болохгүй гэж ойлгож болох уу. Ард түмэнд тодорхой тайлбар хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийг УИХ-аар хийж дууссан. Бүх заалтыг 57 гишүүнээс дээш дэмжиж баталсан. Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуульд УИХ төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж дуусгаад тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах уу эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр батлах. ард нийтийн санал асуулгаар батална гэвэл гишүүдийн гуравны хоёроос дээш нь дэмжинэ. Ингээд ард нийтийн санал асуулга явуулахад хоёрдугаар хэлэлцүүлгээс дэмжсэн төсөл дээр ард нийтийн санал асуулгад оруулах тухай нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж хоёр үндсэн санал, гүйцээн боловсруулахаар гаргасан зургаан найруулгын шинжтэй засвар хийгээд эхийг баталсан. Сая эх хүчингүй болсон тул ард нийтийн санал асуулгын эх нийтдээ хүчингүй болох уу гэдгийг яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа хоёр зам байна. Ард нийтийн санал асуулга явуулах эсвэл гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах уу гэдэг хоёр зам байсан. Эхнийхээр явж байгаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас дөнгөж сая тогтоолыг баталлаа.

 “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдах хэлэлцүүлгийг эхлүүлэхээр холбогдох тогтоолын төслийг баталсан тул  өөр асуудал хэлэлцэхгүй байх дэгийн дагуу чуулганы хуралдааныг хаалаа.

18 : 07
2019-10-25

А.Сүхбат: Бодлого ярих ёстой УИХ шашин яриад суух нь зохисгүй

Чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  Уг хуулийн төсөл нь Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан билээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нэр томьёог тодруулж асуумаар байна. гуравхан сая хүн амтай манай улсын хувьд үндэсний эв нэгдэл, нийгмийн итгэл үнэмшил, үнэт зүйлийг хадгалахад шашны үүрэг өндөр.  Мөн Монголчууд бусад шашинд ч идэвхтэй хандаж ирсэн. Христийн мэндэлсэн өдөр буюу шинэ жилийг Монгол даяараа л өргөн тэмдэглэдэг. Олон сүм хийд ч үйл ажиллагаа явуулж байна. Тэгээхээр шашинд хандах нүүдэлчдийн онцлогоо хадгалсан цаашлаад шашин, төрийн асуудлаа шийдвэрлэх асуудад зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ асуудал Үндсэн хуульд ч дутуу суусан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Дүйчин өдөр гэдгийг хуулийн төсөл боловсруулах явцдаа бид нэлээд судалсан. Бурхан багшийн их дүйчэн өдөр гэдэг нь буян үйлдэх их  цаг гэсэн утгатай. Энэ өдөр гурван том үйл явдал давхар тохиодог юм байна. Нэгдүгээрт бурхан багшийн эхийн хэвлийд оршсон өдөр, хоёрт бурхан багш 36 насандаа гэгээрлийн хутгийг олсон өдөр, гуравт бурхан багш 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг үзүүлсэн ийм гурван давхцал их дүйчэн өдөр тохиодог. Бурхан багшийн их дүйчэн өдөр буян хийвэл хэд дахин үржиж буян болдог гэж судар номиндоо айлдсан байдаг юм байна. Бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байна. Мөн Христийн өдрийг тэмдэглэдэг 160 улс байна. Монгол Улс Буддын шашнаа хүндэтгэнэ шүтнэ гэдгээ хуульдаа зааж өгсөн байдаг.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-УИХ дээр шашны асуудал ярьж байгаа нь хэр зохимжтой вэ. Монголд бурхны шашин, бөө мөргөл, ислам, христ гээд дөрвөн том урсгал байна. Энэ дотор  аль аль хэдэн хувь эзэлдэг бид бүгдээрээ мэдэж байгаа.  христийн шашин өндөр хувьд эзэлдэг тоо баримт байна. Бурхан шашны тэмдэглэлт өдрийг хуульчилбал нөгөө бусад шашныг нь яах вэ. Шашин хоорондын тэмцэлдээн болох вий. Ингэж болохгүй. Өнөөдөр бид бодлогын асуудал ярьж байх ёстой болохоос биш шашны дотоод асуудал руу орж яримааргүй байна. Буддын шашнаа шүтнэ гээд Үндсэн хуульд заагаагүй шүү дээ. Бидний ярих асуудал биш учраас энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

А.Сүхбат гишүүн хуулийн төслийг өргөн барьсан шалтгаан,үндэслэлийг огт уншаагүй юм байна гэж ойлголоо.Та хувь хүнийхээ саналыг хэлж байх шиг байна. Хуулийг өргөн барихдаа дөрвөн шашны үзэл баримтлалаас үндэслэсэн.  Энэ өдрийг тэмдэглэх тухай 400 мянга гаруй бурхны шашинтан Гандантэгчинлэн хийдээр дамжуулан хүсэлт ирүүлсэн. Энэ бол үндэслэл. Хоёрт төр сүм хийдийн харилцааны хуульд төрөөс Монголын ард түмний эв нэгдэл соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэх үүднээс Монгол Улсад буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гээд хуульд заасан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Хуулийн төслийг дэмжиж байна. ийм өдөр манайд байх шаардлага зайлшгүй бий. Бусад тэмдэглэлт өдрүүдээс онцлог нь энэ өдөр Монголчуудын оюун санааг гэгээрүүлэх, энэ насны нүглээ наманчлахад ийм өдөр байх нь зөв. Монголын төр шашиндаа хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Цаашид ч хандсаар ирнэ. Энэ өдөр  сүсэгтэн олон маань юу хийх үү гэдгийг манай шашны байгууллагууд сайн сурталчлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Монгол Улс 20 гаруй ястны өлгий нутаг. Нэг шашнаа хэт өргөмжлөөд онцгойлон авч үзээд байвал бусад шашныг шүтдэг ард иргэд нэгийг бодох бизээ.Арьс өнгө, шашнаар ялгаварлахгүй гээд Үндсэн хуульдаа заасан. Аливаа шашин сайн, муу хоёр талтай.

17 : 22
2019-10-25

Н.Учрал: Судалгаагаар нэг хүнд 10 ТББ-ын тамга байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг шийдвэрлэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага болон хувь хүн байхаар зохицуулжээ. Мөн тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотгол авахаар заасан. Салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалаа хүргүүлэх ба яам хүлээж авсан материалыг хүлээн авч Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэнэ. Сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд холбогдох зөвшөөрлөө хуулийн дагуу шаардсан бичиг баримтын хамт бүртгэлийн байгууллагад гаргаж өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мэргэжлийн холбооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дотоод зохион байгуулалт болох хурал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрийн зүгээс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцөлийг мөн тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа бэхэжсэнээр төрийн зарим чиг үүргийг энэхүү хуулийн дагуу байгуулагдах гэрээний эсхүл хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдэх, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжих, олон жижиг төрийн бус байгууллагууд нэгдэж цар хүрээ нь тэлэх, олон улсад үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдөх боломж өсөх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлага нэмэгдэх үр дагавартай болохыг Н.Учрал гишүүн танилцуулсан. Хуулийн төсөл нь тухайн салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр төрийн чиг үүргийг илүү мэргэжлийн төвшинд хүргэхэд түлхэц болох юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Манайд баахан л мэргэжлийн холбоод бий. Нягтлан бодогчдын холбоо, Хуульчдын холбоо зэрэг лиценз олгодог, эрхийг нь сунгадаг ийм мэргэшсэн байгууллагууд бий. Бүх салбарт ингэж чадах уу. Төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэнэ гэвэл нэлээд өрсөлдөөнтэй болно. Мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдгийг нь яаж оновчтой бүртгэх юм. Мэргэжлийн байна гэдэгт яг ямар шалгуур тавигдах юм. Энэ мэт оновчгүй асуудал олон байна. том том нэртэй мэргэжлийн холбоод, ТББ-ууд ч байна. зарим нь их сургуулийн хэмжээний сургалтын үйл ажиллагаа ч явуулж байна. Ойрын хугацаанд шалгалт явуулна.Мэргэжлийн диплом ромбо олгоно гэсэн зарууд хаа сайгүй. Судлаад үзэхэд улсын бүртгэлийн газраас төрийн бус байгууллагаа байгуулж гэрчилгээ аваад сургалт явуулж байгаа. Ийм байтал энэ хуулиар улам асуудал нэмэх юм биш үү.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Ё.Баатарбилэг сайдын хэлж байгаа зовлонг ойлгож байна. Ахмадын гэж болох бүх төрлийн байгууллагууд нь байна. Нэрийг нь өөрчлөөд л байгуулчихдаг.Судалгаагаар нэг хүний ширээний шургуулгад нь 10 ТББ тамгатайгаа байна. Тэгсэн атлаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Гадаад хэлний багш нарын холбоо, Багш нарын холбоо гээд багштай холбоотой бүх холбоод, байгууллага нь байна. Энэ хуулиар Улсын бүртгэлийн газар МНХ буюу Мэргэжлийн нэгдсэн холбоо гэж бүртгэнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахад хэд хэдэн шаардлага тавигдана. Тухайлбал тухайн салбарт 3-4 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байж МНХ байгуулна.Гишүүн, ТББ нь мөн адил гурваас дээш жил тухайн салбартаа идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гурваас дээш ТББ байж МНХ байгуулах эрх бүрдэнэ.  Хэрэв хувь хүн МНХ-д элсэж байгаа бол тухайн салбартаа таваас доошгүй жил ажилласан, магистраас дээш боловсролын зэрэгтэй эрдэмтэн судлаач байна. ААН-ийн хувьд тухайн салбарт таваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан ашгийн төлөө хуулийн этгээд байна. Ингээд нийтдээ 15 субъектээс бүрдэж МНХ –г байгуулна. МНХ-ны Ерөнхийлөгчийг хоёр жилээр нэг удаа сонгоно гэх мэтээр маш хатуу зааж байгаа. Ингэснээр МНХ-тойгоо ярилцаад асуудлыг оруул ирдэг болно. МНХ төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах 12 боломж бий.

Үүгээр гишүүд асуулт асууж дууссаны дараа тус хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

14 : 04
2019-10-25

"Исланд, Пакистаныг саарал жагсаалтад оруулахгүй тулд бусад улс хамгаалахад манай талд хэн ч дуугараагүй"

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Саарал жагсаалтад орсон асуудлаар асуулт асууя. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаагүй нь саарал жагсаалтад орох үндэслэл болсон юм уу. Энэ асуудалд Монголбанк хяналт тавьсан юм уу. Саарал жагсаалтад орох гээд байна , тийм учраас Оюутолгой асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй гэсэн асуудал УИХ-д яригдсан. Одоо Оюутолгой ХК 3000 туслан гүйцэтгэгч компанийн ажилчдаа халж байна, гүний уурхайгаа хийж чадахгүй байна. Гүний уурхайн ажлыг 30 сараар хойшлуулсан. Өртөг нь 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж яриад байгаа. Энэ нь саарал жагсаалтад ямар хамаатай юм бэ. Тусдаа асуудал холилдож яриад байгааг тодруулмаар байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн бодит өсөлт хэд байгаа юм бэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-2017 оны тавдугаар сарын 24-ны өдөр манай улс ОУВС-д хамрагдах хөтөлбөрийн ажлыг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 14 арилжааны банкинд активын чанарын үнэлгээ хийлгэх ийм шаардлага байсан. Гаднын аудитын байгууллагын зөвлөгөө авч активын чанарын үнэлгээг хийсэн. Энэ шалгалтаар арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нөхөж дуусгах даалгаврыг Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн. Энэ бол зургаан сарын хугацаатай даалгавар байсан. Ингээд дээрх хугацаанд 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө  зургаан банк нэмэгдүүлсэн. Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх алхам хийгээгүй учраас татан буулгасан. 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын эх үүсвэрийг магадлан шалга гэдэг чиглэлийг ОУВС бидэнд өгсөн. Энэ дагуу магадлан шалгах аудитыг явуулж дуусгаад есдүгээр сарын 25-ны өдөр эцэслэж тайлангаа бэлэн болгосон.Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр тодорхой болсон гэсэн үг.Саарал жагсаалтад орох асуудал  2019 оны наймдугаар сард Тайландад хуралдсан Ази, Номхон далайн бүлгийн нэгдсэн хуралдаанаар манай улсыг саарал жагсаалтад орох нөхцөл бүрдсэн байна, үүнээс гарах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хийж аравдугаар сард болох FATF-ын хурлаар танилцуулаарай гэдэг шийдвэр гарсан. Гэтэл бид есдүгээр сарын 25-ны өдөр банкуудыг магадлан шалгасан аудитыг хийж дуусгасан байхад саарал жагсаалтад орсон асуудлыг банкуудын өөрийн эх үүсвэртэй холбож ярьж байгаад гайхаж байна. Хооронд нь  бүү холбо гэж хүсч байна. Банкуудыг магадлан шалгасан аудитын дүнг УИХ-д танилцуулахад бэлэн. Саарал жагсаалтаас гарахын тулд юу хийх вэ гэдгээ бид тохирсон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хоёр удаа бид саарал жагсаалтад орлоо. Гурав дахь удаа гэж байхгүй байлгүй дээ. Хар жагсаалтад орох байх. Хар, саарал жагсаалтын ялгаа нь юу юм бэ. 2011 оны ам.долларын ханш 2013 он хүртэл өсөхөд бид саарал жагсаалтаас болсон. Одоо дахиад л ам.долларын ханш хэлбэлзээд эхэллээ. Цаашид ам.долларын ханшид нөлөөлөх үү, үгүй юу. Хөөн хэлэлцэх хугацаа саарал жагсаалтад гай болох уу, гавьяа болох уу. Манай шинэ хоёр галзуу гишүүний мэдэгдлүүд саарал жагсаалтад нөлөөлсөн үү. Саарал жагсаалтад нөлөөлсөн шалтгаануудыг тодорхой мэдмээр байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байдаг.Энэ албанд сэжигтэй гүйлгээнүүдийг банкуудаас ирүүлдэг. Ингээд сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд холбогдох хууль шүүхийн байгууллагууд руу хүргүүлдэг. Энэ төрлийн хэдэн мэдээлэл хүргүүлснийг манай санхүүгийн мэдээллийн төвөөс авах боломжтой. Энд нэг зүйлийг хэлэхэд, дэлхий ертөнц бидний талаарх мэдээллийг сошиалоос авч байна. Миний уулзсан олон улсын байгууллагын хүмүүс Монгол Улсад яригдаж байгаа асуудлуудыг сошил хэрэгслээр хянадаг болсон байна. Танай сошиал хэрэгслээр ийм ийм асуудлууд яригдаж байна гэж ярьдаг боллоо. Энэ тал дээр бид хаана хаанаа анхаарах цаг нь болжээ. Бид дотооддоо биесээ гүтгэж ярьсан зарим мэдээллээр олон улсын байгууллагууд зөв мэдээлэлтэй бус сошиал мэдээлэл үнэн гэж үзэж цааш мэдээллийг удирдлагууддаа танилцуулдаг юм байна гэдгийг би мэдлээ.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Батчулуун:

-Манай алба мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс гүйлгээний мэдээллийг хуулийнхаа дагуу хүлээж авдаг. Ялангуяа сэжигтэй гүйлгээнүүдэд дүн шинжилгээ хийж хангалттай сэжиг бүхий гэсэн гүйлгээний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Байгууллага тус бүрээр нь мэдээлэл өгөх боломжгүй. Нийтдээ энэ онд дотоодын эрх бүхий байгууллагуудаас санхүүгийн мэдээллийн албанд 1275 гүйлгээний мэдээлэл ирүүлсэн.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

-Хар, саарал жагсаалт албан бус хэллэг. Өмнө нь өнгөөр ялгадаг тохиолдол байсан. Хар, саарал жагсаалтын шалгуурыг манайх хангасан байсан. Хар руу орно шүү, дэвшил гаргавал саарал руу оруулна гэж байсан. 2020 ондоо багтаад энэ хяналтаас гарахаар ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ам.доллар өсөх эдийн засгийн нөхцөл байгаагүй. "Саарал жагсаалт"-аас л үүдсэн. Мэдээллээ нэг болгох хэрэгтэй. Гадаад өрийн асуудал байна. Валютын нөөцийн эх үүсвэрийг ганцхан Монголбанк бүрдүүлдэг гэж үзэхгүй байна. Экспортоосоо бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бид хоёр их наядын алдагдалтай төсөв батлах гэж байна. Энэ эрсдэлээ мөнгөний бодлого дээр тооцох хэрэгтэй. Энэ бүхнийг хэр тооцсон бэ?

Монголбанкны Ерөнхийлөчгч Н.Баяртсайхан:

-Саарал жагсаалтаас гарах арга хэмжээний төлөвлөгөөг ФАТФ-аас гаргаж өгсөн. Байгууллага нэг бүрээр хийх ажлыг нь батлах хэрэгтэй. ҮАБЗ-д 2017 онд би "хар, саарал жагсаалт"-д орох нөхцөл бүрдлээ гэж танилцуулсан. Энэ зөвлөмж дээр ярилцаад бие биенээ буруутгах гэж оролдоод байгаа зүйлсийг бүгдийг зааж өгсөн. Засгийн газар, Монголбанк, ТЕГ, ШЕЗ, АТГ үнэлгээнд дурдсан газруудыг үе шаттайгаар шийдвэрлүүлэх арга хэмжээ ав гэсэн. Энэ зөвлөмжийг биелүүлсэн бол өнөөдөр бие бие рүүгээ хуруугаа заагаад суухгүй байсан байх.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Саарал жагсаалтад багтах болсон дөрвөн гол шалтгаан бий. Хойд Солонгосын 200 ажилчныг нэг мөр гарга, хилээр дамжиж бэлэн мөнгө Монгол руу ороод алга болж байна. Тэрийг манайх хурааж авахгүй торгодог.  Танайхан торгоод явуулах биш үүнийгээ нэг мөр шийдэж, арга хэмжээ авдаг бол гэсэн байна ш дээ. Дээр нь мэдээлэх үүрэг хүлээдэг байгууллагууд, хэд хэдэн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжруул гэсэн байна. Үүнийгээ л сайн ярихгүй байна.Санхүүгийн системийг хянадаг хяналтын системийн хууль тогтоомжийг сайжруул гэсэн ийм зүйлүүд бий. 2014 онд баталсан Ил тод байдлын тухай хуультай огт хамаагүй. Зөвлөмжид нь энэ хуулийг хүчингүй болго гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй.

Монгол Улс саарал жагсаалтад оруулсанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нээх буруутай биш. Энэ дээр хэн хамгийн их буруутай вэ гэвэл Ц.Нямдорж .Та нарыг эхэлж гаргаж, баахан мэдэгдэл хийлгэж анхаарлыг төвлөрүүлж байгаад ард нь өөрөө цэвэр үлдэх гэж байгаа юм. Сайжруулах ёстой ихэнх заалт нь Ц.Нямдоржтой холбоотой байна. FATF-ын төлөөлөгч нар наймдугаар сард ирж, ажлаад явахад нь тэр хүмүүсийг хүлээж аваад өөдтэй тайлбар тавьж чадаагүй явуулсан байна лээ. Улстөрчид АН-тай холбоод саарал жагсаалтыг ярьж байна. Өнөөдрийн бүх үйл ажиллагаа чинь МАН-тай холбоотой. Хоёрдугаарт өнгөрсөн 2017 онд хэдэн тонн алт тушаасан бэ. Өнөөдрийн байдлаар хэдэн тонн алтыг Монголбанкинд тушаасан бэ.

Монголбанкны нөөцийн удирдлага санхүүгийн газрын захирал А.Энхжин:

 Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан. Одоо  аравдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 12.2 тонн үнэт металл худалдан авсан байна. Өнгөрсөн оны өдийд  17 тонн алтыг ААН, иргэдээс худалдан авсан. Тэгэхээр өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад алт тушаалт таван тонноор буюу 30 хувиар буурсан байдалтай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-АМНАТ-ыг татварыг хэлэлцэх үеэр би яг энэ талаар хэлж байсан. Энэ оны эцэст гэхэд  таван тонноор алт тушаалт буурна шүү гэж хэлсэн. Гэтэл тухайн үед гишүүд инээлдээд л баталсан. Нийтдээ 300 сая ам.долларын дутагдал Монголбанкинд гарна. Үүнийг хулгайгаар хийдэг сүлжээ бий.Энэ бол Ц.Нямдоржийн доор явагддаг.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монголын эдийн засгийн бааз суурь сүүлийн 10 жил 10 тэрбум ам.доллар дээр эргэж байгаа. том бүтцээ харвал бид шавхагддаг баялгаа экспортолдог. Бэлэн бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолдог хэрэглээний эдийн засагтай болж хувирсан. Хүнсний бүтээгдэхүүн 80 хувь, өргөн хэрэглээний  бараа бүтээгдэхүүний бараг 100 хувь импортынх. Үүнийгээ хангахын тулд эрдэс баялгаа ухдаг. Энэ нь эдийн засгийн буруу бүтэц. Мөнгөний бодлогоор яаж энийгээ засах уу. Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг яаж бий болгох вэ. Монгол Улс яаж цахим шилжих үү гэсэн шминэ эдийн засгийн бодлогыг дэмжсэн мөнгөний бодлогууд хэрэгжихгүй бол бид олсноосоо ихийг үрдэг. Дутууг нь зээл тусламжаар нөхдөг байдлаар явж ирсэн. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Хоёрдугаарт  саарал жагсаалтад оруулсан асуудал нь зөвхөн сүүлийн хэдэн жилийн асуудал биш. Барууны хөрөнгө оруулалтын эсрэг үйл ажиллагаа  амжилттай явагдаж дууслаа. Одоо Оюутолгой л үлдлээ. Үүний сануулга саарал жагсаалт болсон гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Түүнээс биш л одоогийн ярьж байгаа зүйлс нь зөвхөн шалтгаан. Үнэнхүү шалтгаан нь манай улсыг дүгнэж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудаас өгсөн үнэлгээ боллоо шүү дээ.Үүнээс гарахын тулд улс төрийн болон бодлогын арга хэмжээ чухал. Монголбанк саарал жагсаалтаас гаргахын тулд юу хийх вэ. Шаардлагатай бол Монголбанкны Ерөнхийлөгч огцор. Улсаа аврах хэрэгтэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртайхан:

-Монголбанк бол эдийн засгийн чухал байгууллага. Биднээс хамаарах зүйл маш олон. Бас үл хамаарах асуудал ч олон бий. Тухайлбал, салбарын бүтцийн бодлоготой холбоотой, төсвийн бодлоготой холбоотой асуудлууд шууд Монголбанкны асуудал гэж хэлэхэд түвэгтэй. Хуулиар хүлээсэн үүргийнхээ хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах , инфляцын тогтвортой байдлыг хангах нь бидний үүрэг. Ингэснээр бид эдийн бүтцийн өөрчлөлт хийхэд хувь нэмэр болно. Ж.Энхбаяр гишүүний хэлсэн дүгнэлтүүдтэй санал нэг байна.  Миний хувьд саарал жагсаалтын асуудлаар хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ УИХ-ын даргад мэдэгдсэн байгаа. Надад ажил албан тушаалтай зууралдаад сууя гэсэн бодол алга. Таны хэлсэн нэг чухал зүйл байгаа. Сая FATF-ын хурлаар гурван улс саарал жагсаалтад орлоо. Нэгд нь Исланд. Исландыг саарал жагсаалтад оруулахгүй гэж Скандиновын орнууд, Европын холбооны маш олон орнууд тэмцэж зүтгэж ажиллалаа. Хоёрт, Пакистаныг саарал жагсаалтад оруулах уу, хар жагсаалтад оруулах гэдэг асуудлыг ярилцаж байгаад сааралд нь үлдээсэн. Пакистаныг чээжээрээ хамгаалсан улс маш их байсан. Гуравт, Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Энэ дээр бид маш том дүгнэлт хийх хэрэгтэй болсон. Үүний цаана гадаад харилцааны асуудал гарч ирсэн. Ер нь саарал жагсаалтад оруулсан асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дээр хэлэлцэх ёстой, тэндээс маш тодорхой чиглэл гарах ёстой гэж үзэж байгаа. Дахиад яривал олон зүйл байгаа. Гэхдээ би яримааргүй байна.  Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдлын асуудал  ч гарсан. Энэ бүгдийг  нээлттэйул хуралдаанаар яриад байж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яръя. Эсвэл УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар нөхцөл байдлыг тодорхой  яръя. Ийм нөхцөл байдал үүсчхээд байхад амиа аргацаах гэсэн  ийм үйл ажиллагаа явж байгаад би үнэхээр их харамсалтай байна. Энэ чинь улс орны хувь заяа, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой  асуудал.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монголбанкны Ерөнхийлөгчийн үгийг сонсох ёстой. Шаардлагатай гэвэл хаалттайгаар мэдээллийг сонсъё. Хэдэн жилийн өмнө манай эдийн засаг маш хүнд байсан. Эдийн засгийг босгоход Монголбанкны хамт олны хичээл зүтгэл, оролцоо өндөр байсныг хэлэх нь зөв. Нэг талын асуудал бас биш. Хэн нэгэнд бурууг өгөөд гаргахад амархан. Сайн, муугаа хаалттайгаар ярилцъя. Энэ бол онцгой асуудал шүү.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртайхан:

-Би мэдээлэл өгөхөд бэлэн байгаа. Анхаарахгүй бол болохгүй ийм зүйл.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан олон асуудлууд үүсэж яригдаж байгаа Монгол банкны мөнгөний бодлого ч үүнтэй холбоотой орж ирсэн байх.Монгол банк мөнгөний бодлогоо сайжруулдаггүй юм аа гэхэд тогтвортой байлгахад л анхаарах ёстой. Бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ валютын ханштай уялдаж маш их нэмэгдэж байгаа. Мөн валютын ханш аж ахуй нэгжүүдэд маш хүнд тусч байгаа.Зээл тусламж, хөрөнгө оруулалт авчихсан аж ахуйн нэгжүүд энэ буруу бодлогоос болоод хохирч байна. Мөнгөний бодлого маш чухал тиймээс тогтвортой байлгах тал дээр маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Тогтвортой байлгаж чадах уу? Хэд орчимд барихаар төлөвлөсөн бэ.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар  2020 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 14
2019-10-25

Ө.Энхтүвшин:Чөлөөт бүсээс 3 сая төгрөг хүртэлх барааг худалдаж авна

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл  мөрдөж байна. 2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.  

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр хальт тааралдаад ийм гэрээ хийх гэж байгаа шүү гээд Ө.Энхтүвшин хэлсэн юм гэсэн. Нөгөө ерөнхийлөгч нь бөх хүн. Бөх хүн хамаагүй юм болохоороо тэгэхгүй юу дөө гээд хэлсэн гэсэн. Гэтэл дараа нь нөгөө гэрээг нь ҮАБЗ-ийнхөн үзсэн чинь 30 хоногийн дотор хоёр талаас Монгол Улсын иргэд визгүй чөлөөт бүсэд байна. Тоо нь хязгааргүй, хэрэв 30 хоног хэтэрвэл аль нэг тал нь хөөж гаргана гэсэн ийм л заалт байсан. Та нар Эрээн, Замын-Үүдэд очоорой. Ихэнх төрийн албан хаагчид нь хүүхдүүдээ Эрээнд сургуульд оруулдаг, тэндээ үл хөдлөх хөрөнгөтэй гээд уусах магадлал өндөртэй юм билээ. Чөлөөт бүс гэдэг эдийн засгийн хөгжлийн бодлого байдаг болохоос биш нэртэйгээр нь нэг улсад газар нутгаа 100 жилээр нь түрээслүүлээд өгчихгүй юу. Үүнийг нь хэлсний төлөө Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүүн хүрсэн. Одоо хууль болгоод оруулж ирлээ. Монголоо хорлоё гэвэл энэ хуулийг дэмжээрэй. Би бол дэмжихгүй. Эхлээд гэрээний заалтуудыг гишүүдэд тарааж өг, дараа нь хуулийг зөвшөөрөх эсэхийг шийд. Гэрээ нэрийн дор Хятадуудыг 30 хоногоор дуртай байлгах гэж оруулж ирж байгаа энэ хуулиа боль.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-О.Баасанхүү та хуулийн төслийг сайтар унш. Таныг гишүүн болохоос өмнө баталж байсан хууль, шийдвэрүүдийг ч унш. Газар нутгаа өгнө гэж юу байх вэ дээ. Чөлөөт бүсийн хуульд “Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил, задгай улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гээд заасан. Энэ дагуу хэлэлцээр байгуулсан. Эрээнд хүүхдүүдээ сургуульд оруулж байна гэдэг асуудал ямар ч хамаагүй. Замын үүдээр урагш 7-10 мянган хүн зорчиж байгаа. Тусдаа чөлөөт бүсийн асуудал. 30 жил хөдлөөгүй энэ асуудлыг О.Баасанхүү мэтийн нөхөд ярьсаар төрийн бодлогыг гацаадаг. Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн үүрэг өгч та бүхэн намайг Шадар сайдаар томилсон. Одоо үүнийг хийх гээд л би зүтгэж байна. Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя.

УИХ-ын Ц.Гарамжав:

-Аюулгүй байдлын асуудлыг хэр тооцоолсон бэ. Өнөөдөр хил хаалттай байлаа гэхэд янз бүрийн асуудлуудыг дийлэхгүй байгаа. Хар тамхи, хүний наймааны асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд чөлөөт бүсэд ямар менежмент хийх вэ. Аюулгүй байдал хамгийн чухал шүү. Хатуу бодлого чухал.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг нь үнэн. Энэ талаар сайн бодсон. Гэрээний хэлэлцээрийн эхийг бид өөрсдөө боловсруулсан. Энэ гэрээний төсөл боловсруулахад нийтдээ 60 гаруй хүн суусан. Ингээд Хятадын талд өгөхөд манай төсөл дээр зургаан сар ажилласан. Дараа нь хоёр талаасаа саналаа нэгтгэсэн. Хятадын талаас зөвшөөрөөгүй асуудлын нэг нь бооцоо тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлэхэд манай тал ч хүлээн зөвшөөрсөн. Аюулгүйн байдлын асуудалд өөрийн өөрийнхөө бүсэд тухай улс нь хариуцаж, хамтарч ажиллана гэдгийг хэлэлцээр тодорхой тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хил дамнасан чөлөөт бүс гэж байсныг эдийн засаг, хамтын ажиллагааны бүс болгож нэрийг нь өөрчилж байгаа гэж ойлголоо. Чөлөөт бүсэд хууль бус наймаа, худалдаа, хар тамхи, хориотой ангийн үс, арьснаас эхлээд асуудал их бий шүү. Мөрийтэй тоглоомын газар байгуулахыг хориглосон нь зөв. 900 га газарт чөлөөт бүс байгуулах юм байна. Малыг амьдаар нь оруулах уу.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Б.Бат-Эрдэнэ гишүүн хуулийн төслийн агуулгыг сайн ойлгосон байна. Нэрийг өөрчилж байгаа л асуудал. Хятадын талаас өөрийнхөө нутгаас чөлөөт бүс руу орно. Мөн буцаад тэр хаалгаараа гарна. Манайх ч адилхан. Хориотой бараа бүтээгдэхүүн оруулах асуудалд хяналт хоёр дахин чангарна. Хилээр орж гарахад хийдэг хяналт шалгалтаас гадна чөлөөт бүс рүү орсны дараа нь мөн давхар хяналтууд хийгдэнэ. Барааны тухайд зорчигч нэг удаа 3 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс худалдаж авч болно. Ямар бараа, бүтээгдэхүүн чөлөөт бүсээс худалдаж авч болох уу гэдэг барааны жагсаалтыг Засгийн газар батална гэж гэрээнд заасан. Амьд мал гаргахыг  Засгийн газраас хориглочихсон.  Чөлөөт бүсэд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг уншиж өгье. Чөлөөт бүс байгуулах зорилго нь тухайн бүсэд эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуй нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх, худалдаа үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, худалдааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.

 УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Манай зарим гишүүд жаахан буруу ойлголттой байна. Хил дамнасан гэдэг нь элдэв янзын хардлага төрүүлээд байх шиг байна. Зөв ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж нэрийг нь өөрчилж байгаа юм байна. Тэнд үйлдвэрлэл хөгжиж, шинжлэх ухаан, техник, тээвэр логистик хөгжөөсэй гэж бодож байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

-Цэвэрлэх байгууламж, зам, ДЦС гээд дэд бүтцийн ажлууд хийгдээд дууссан. Одоо хэлэлцээр байгуулагдахыг хүлээгээд байгаа юм. Хамгийн гол зохицуулах үндсэн суурь бичиг нь хэлэлцээр байгаа юм. Ямар чиглэлийн үйлдвэрүүд  байх вэ гэдэгт  хоёр тал тохирч байгаа. Тээвэр логистикийн төв байгуулагдсан. Одоо үүнийгээ чөлөөт бүстэй холбох асуудал яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Шадар сайдын хариултаас зөндөө мэдээлэл авлаа. Чөлөөт бүсийг явцуу утгаар ойлгохгүйгээр салбар бүрийн чиглэлийн хүрээнд олон бодлогын ажлуудыг системтэйгээр хийж өргөн агуулгаар асуудалд хандаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хуулийн төслийг дэмжихгүй. Аливаа гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомжуудтай нийцүүлж байгуулах хэрэгтэй. Нийцүүлэхгүй байгуулчхаад дараа нь хүчээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг энэ байдлаас гарах ёстой. Чөлөөт бүсийн тухай хуультай нийцээгүй хэлэлцээр байгуулчхаад эргээд хуулиа өөрчилж байна. Хэлэлцээр эргэлзээтэй олон асуудал байгаа учраас дэмжихгүй. Ажлын эрх ашиг гэж ярьж байгаа юм бол Шадар сайд та харьяа байгууллагуудаа сайн ажиллуул. МХЕГ, ШӨХТГ-ыг ажиллуул.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Дэмжиж байгаа. Цаашид үйл ажиллагаа явуулах менежментийн асуудалд нь анхаарах шаардлагатай. ГХЯ чөлөөт бүсийг сурталчлах ажилд сайтар оролц. Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар 68 хувиар гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 49
2019-10-25

Татвараас чөлөөлөх хуулиудыг дэмжлээ

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат нар газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоололтой холбоотой асуудлыг лавлаж, тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариултдаа “Гэрээний хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зарим гишүүн мэдээлэл дутуу байгаагаас үйлдвэр баригдахгүй байгаа мэтээр ойлгож байна.УИХ-ын даргын хэлснээр энэ асуудлаар нээлттэй мэдээлэл сонсгох нь зөв. Газрын тос боловсруулах үйлдвэр манай улсын стратеги мөнөөс мөн. Газрын тос боловсруулах үйлдвэрт улс төржилтгүйгээр хандахыг хүсье. Гишүүд бүрийн санал үнэтэй. 57 тэрбум орчим төгрөгийн зээлийн эх үүсвэрээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад зарцуулна.  500 гаруй гаднын мэргэжилтнүүд ирж ажиллана. 168  тэрбум төгрөгийн зардал гарна. Үүнийгээ хэмнэх үүднээс өнгөрсөн жил 40 тэрбум төгрөгийг улсын төсвөөс  хэмнэсэн” гэлээ.

Ажлын хэсэг:

-168 тэрбум төгрөг бол зөвхөн 2022 онд ирж ажиллах 8000 хүний есөн сарын хугацаатайгаар  ажиллахад тооцоолсон дүн. Ирэх 2020 онд 800-1000 хүн, 2021 онд 1000 хүн, 2022 онд 8 мянга, 2023 онд 7 мянган хүн ажиллана гэж ТЭЗҮ-ээс гаргасан тоон дүн.

Үүгээр Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тооцоолол буруу байна. Монголчууд энэ хотхоныг ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр хийгээд өгнө. Дээр нь татварын чөлөөлөлт ч орохгүй. 500 айлын орон сууц 30 мянган ам.метр болно гэж байна. Тэгээд үйлчилгээний газартайгаа нийлээд 28 тэрбум төгрөг болж байна. Үлдсэн 19 тэрбум төгрөгөөр юу хийх нь тодорхойгүй. Гэтэл энэ төслөө 57 тэрбум төгрөг гэж оруулж ирчхээд надыг эсэргүүцлээ гээд байх юм. Барилгын корпорациас тооцоо гаргуулахад болно гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүн бүр Монголдоо хямд бензинтэй болохыг хүсч байгаа. Гэхдээ энэ нэрийн дор хуулиа унагаамааргүй байна. Газрын тос  боловсруулах үйлдвэртэй холбоотой сонсгол явуулж, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй" гэв.

 Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Дараагаар нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ.  Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон.Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн  гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгов.

Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар Төсвийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 09
2019-10-25

Х.Болорчулуун: Валютаа гадагш нь урсгах хууль оруулж ирлээ

  Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ жилийн хувьд хэр хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн юм бэ. Энэ нь төрийн бодлого, төсвийн орлогод ямар нөлөөл үзүүлж байна вэ. Нефтийн үйлдвэрийн ажилчдын амьдрах хотхоныг барихдаа шаардлагатай барилгын материалуудыг гаднаас оруулж  ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг нь дотоодын барилгын компаниуд хөл дээрээ босчихсон гэж ойлгож байгаа. ямар өндөр технологитой, тансаг зэрэглэлийн хотхон барих гэж байгаа болоод гаалийн албан татварыг хөнгөлж байгаа юм бэ. Байршлын хувьд Бор өндөрт үйлдвэрийг барих боломжтой байсан. Тэнд бүх дэд бүтэц нь бий.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Яагаад заавал Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа юм гэдэгт Засгийн газар, УУХҮ-ийн сайд нь хариулах хэрэгтэй.Энэ байршлыг би зөв шийдэл гэж харахгүй байгаа. өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэрийг Дарханы Бор-Өндөрт  барих асуудал  яригдаж байсан. нийт гэрээт тосныхоо 26 хувийг Монгол авна. Үлдсэн 74 хувийг нь дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авна. Хоолойгоор, төмөр замаар тээх гээд олон асуудал бий. Үүнд мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Байршилд олон талын маш сайн судалгаа хийж шийдвэр гаргах шаардлагатай шүү. Манайхан аливаа зүйлийг хийхдээ судалгаанд түшиглэдэггүй, чээжнийхээ бангаар хийдэг. Нефтийн үйлдвэрийн ажилчдын амьдрах хотхон тансаг зэрэглэлийнх биш. 500 гаруй айлын орон сууц. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн санаа нь зөв. Монголд барилгын салбар сайн хөгжиж байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед дэмжих зайлгүй шаардлагатай нь барилгын салбар. Дотоодоосоо худалдан авах хийх нөхцөл боломж бий.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 -Тос боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж байгаа. Монголдоо хийж чадахгүй юм чинь чөлөөлөх нь ч зөв. Гэтэл ажилчдын хотхон барих барилгын материалыг гаднаас оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх гэж байгаад нь гайхаж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар НӨАТ-ын татвараас нь мөн чөлөөлсөн. Одоо гаалийн татвараас чөлөөлүүлнэ гээд оруулаад ирлээ. Үндэсний үйлдвэрээ дэмжье гэж ярьдаг атлаа дотоодоо хийж чадах барилгын материалуудыг гаднаас авах шаардлагагүй. Гаалийн татвараас нь чөлөөлөөд байвал дотоодоосоо хэн худалдаж авах уу. Валютаа гадагш нь урсгаад байх уу. Ийм балай асуудал оруулж ирсэн яамны мэргэжилтнүүд тайлбар өг. Үндэсний үйлдвэрээ дэмжихийн төлөө УИХ ажиллах ёстой шүү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

-Байнгын хорооны хуралдааны үеэр ийм асуултууд гараагүй. Засгийн газар болон гишүүдийн олонх нь дэмжээд оруулж ирсэн хуулийн төсөл.

Ажлын хэсэг:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга арилжааны зориулалттай биш. Мөн тансаг зэрэглэлийн орон сууц биш. Зээлийн хэлэлцээр болон төслийн менежментийн зөвлөх компанитай хийсэн гэрээний дагуу төслийн менежментийн зөвлөх компанийн ажилчдыг орон нутагт амьдрах нөхцөлөөр хангана гэсэн гэрээний үүргийн дагуу энэ асуудлыг оруулж ирсэн. Орон сууц дунджаар 55-60 мкв. Ирээдүйд үйлдвэрийн ажилчдын хотхон болно. Гаалийн татвараас чөлөөлөх бараа, материалуудыг дотоодоосоо худалдаж авах боломжгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

10 : 10
2019-10-25

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцэнэ. Үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
 
1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
2.Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
3.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
4.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
5.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
7.Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
11.“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12.“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
13.Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
14.Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сүхээ 2019-10-25 192.82.75.8

ОХУ-д Ялалтын баярын дараа цар тахал оргил үедээ хүрч АНУ-ын дараа эрэмблэгдэнэ. Аюул хажууд байна Хятадад өдөр 1000 хүн халдвар авахад түгшээд байсан байж 10000 хүн ОХУ-д халдвар авахад яагаад тоохгүй байна вэ монголчуудаа. Бид цөөхүүлээ үндэстэн. Нийслэлд хүн амын 80 хувь нь амьдардаг.Нийслэлийн байр болгонд шахуу хүнсний дэлгүүр шиг үйл ажиллагаа явуулдаг жолооны сургуулиудын үйл ажиллагааг нээх тун буруу. Жолооны сургуулийг авгай нөхөр хоёр ах дүү хамаатнаа ажиллуулсан болоод сургалтын машин

Avatar

Зочин 2019-10-25 202.21.122.166

Сүхбат гишүүний ярьж байгаа зүйл нь зөв. Энэ тэнэг авгай Оюунхорол ажил хийж сонирхол байхгүй байгаа гь илт яаж төрөөс мөнгө хулгайлах уу гэж боддог юм шиг байна. Үндсэн хуулинд шашиныг онцгойлон тэмдэглэх тухай заагүй ээ зөвхөн тэгш сүсэглэх тухай заасан байдаг биздээ тэгсэн энэ авгай юу яриад байгаа юм.хууль боловсруулан өргөн барихад хичнээн сая төгрөг хармаалдаг гэлээ тэрний төлөөл юм хийдэг юм байна. энэ авгайг одоо тэр сүм хийд рүү нь явууллаач

Avatar

ondor nastan 2019-10-25 182.160.33.254

Suhbat gishuundee talarhay. bodlogo yarih gazar yun shashin tiimdee tulchaagui bna. saaralaas yaj garah bodlogoo l yari.

Avatar

zochin 2019-10-25 202.179.25.117

uls oron maan ulam l dordood l, ed nar daraagiin songuuld ylachaa bodood l, yagaad ed nar uls ornoo ood n tatii gej bododggui um???, ta naraas bolj saaral jagsaaltand orson odoo ene zasgiin gazar buren bureldchuuneeree uter turgen ogchor. ESaid , Ich churliin darga, Sangiin said, Chuuliin said ed nart chariuuchlaga tooch. Ta nariig charaad baichad bie bieruugee buruugaa chichej, tegeed buruugui uldeech ???? !!! ta nar bolj uz.Jiriin irged bid charinch buruugui schuu!!!, bid ydarch bna

Avatar

Зочин 2019-10-25 66.181.183.103

Сүхбатын тэнэг гэж .бусад оронд аль нэг шашныг амралтын өдөр болгосноос болоод шашны мөргөлдөөн гардаг гэж бодоод байгаамуу үгүй шүү дээ солонгос япон хятадад дүцэн өдрөөр бүх нийтийн амралтын өдөр байдаг тэглээ гээд тэнд мөргөлдөөн бололд байна уу хамгийн гэгээлэг энэрэнгүй шинжлэх ухаанч шашин бол буддын шашин шүү дээ

Avatar

Halloween 2019-10-25 202.126.89.116

Halloweenii bayaraar amarmaar bna Oyunaa egchee

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-10-25 103.26.194.87

Аливаа эрх бүхий субьектын баталсан тогтоол, тушаал, захирамж гэх мэт шийдвэр хүчингүй болвол түүний хавсралт нэгэн адил хүчингүй болно. УИХ-ын тогтоолоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр дугаар хэлэлцүүлгийн эцсийн төслийг баталсан бол Д.Эрдэнэбатын болгоомжлол үндэслэлтэй. Батлаагүй бол Лүндээгийн хэлдэг үндэслэлтэй юм байна даа.2019.10.26

Avatar

zochin 2019-10-25 150.129.142.145

khezee mongolchuud khristyn tursun udriig temdegledeg yum be? shine jil chini khuanliin khugatsaagaar on tugsuj baygaag temdegledeg bolokhoos , j, enkhbayar khudlaa b** shaagaad l baygaaray, khristiin udur chini 12 saryn 22

Avatar

Мухар сүсэг хэтэрлээ 2019-10-25 202.21.127.160

Монголд шашин, мухар сүсэг маш хүчтэй цэцэглэн хөгжиж байна. Үүнийг бүр хуулиар өөгшүүлж, хамгаалж болохгүй. Яг ийм жишээ,
ШУА гэдэг байгууллага бий, өөртөө зориулсан хууль гаргаад түүгээрээ далайлган амьдардаг байгууллага. Ганданыг бас ийм болгох хэрэггүй. Өчигдар 1 хуриманд очлоо, байж байгаад л бүх хүнийг босгож хундага уулгана, уухайлна…бүр феодалын үе рүүгээ орж байна

Avatar

Зочин 2019-10-25 150.129.140.147

Өөрсдийгөө бодлоготон гээд бодчихсон их мэдэгчингүүд олширч дээ. Үнэндээ бол шунал нь дэндсэн хоосон толгойтой лалрууд

Avatar

Зочин 2019-10-25 202.9.44.165

Монголын олон ястан дотроос хамгийн ухаантай нь Увсын ард түмэн "Далай даян дархан аварга Х.Баянмөнхөд УИХ-н гишүүн хэрэггүй сайхан нутгийн ард түмнийг хүндлэл хүлээсэн түүхэн бөх байгаасай гэсэн. Олны хүндлэл хүлээсэн аварга Б.Бат-Эрдэнэ А.Сүхбат Д.Сумьяабазар нарын төрд гаргасаны сөрөг дагавар мэдрэгдсээр байна. Ялангуяа Б.Бат-Эрдэнэ аваргын амнаас хэт популист үзэл санаа асар хүчтэй гардаг боллоо. Дараагийн удаа УИХ гишүүн болох Давгадорж Н.Түвшинбаяр аваргууд улс төрд орсоны

Avatar

Зочин 2019-10-25 66.181.183.103

Гадны хатгаасчинг шалга гэгэт юугаа солиороод бгаан халх дөрвөдөөрөө талцан хэрэлдэг гэсэн санаа чинь илт байна гадны тагнуул аа

Avatar

ааа 2019-10-25 92.18.42.137

Бөхчин УИХ-ын гишүүдээс анх удаа бодлого ярих хэрэгтэй гэдгийг ойлгосон хүн гарч ирлээ, цаана чинь

Avatar

Зочин 2019-10-25 122.201.21.5

Буянаа арвижуулж, нүглээ багасгахад хэрэгтэй гэнээ.

Avatar

Hangai 2019-10-25 90.211.62.13

Bi burhanii shashintai hun, Mongoliin geh ontslogt ch burhanii shashin tom bair suuri ezeldhmgiig mongoliin muzein yzmeruud gerchilne, Suhbat gishuun havtgairuulj bna, mongold buddhiin shashin hun amiin oloniig ezeldeg, hrist baidag ch 5 huvi hurehgui, buddhism harin 57 huvi. Bi lav eej aaviihee susguig bosood ene bohod dahij sanal hezee ch ogohgu

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Эрхэм бөх гуай, тэгээд таний тэр гаргасан мундаг бодлого мэргэн шийдвэр чинь хаана байна даа айн?

Avatar

Цэвэрлэгч 2019-10-25 66.181.179.37

Сүхбат гуай үндэсний бөхөд шингээсэн сэргээш,цаашлаад хурдан моринд нэвчсэн сэргээшийн асуудлыг асуудал болгон тавьж цэвэрлэж чадвал 4жилийн чинь гишүүний үүргээ сайн хийж чадлаа гэж бод!! Хүлээлт их байна!? Даанч чадахгүй л дээ…

Avatar

Зочин 2019-10-25 202.126.89.151

Ulaan kommunist iin vr sad nar minee !
Shashin bol ali ch tur Zasgiin ved uls turiin bodlogiin
chuhal bvreldehvvn heseg baidagiig uhaarahiin suguu
alga uu !!!! Daanch dee ?!

Avatar

Шашин судлаач 2019-10-25 37.120.154.2

ОЮУНХОРОЛ ГЭГЧ НӨХДҮҮД ШАШНЫ ТАЛААР МУЙХРААР ШИЙДВЭР ГАРГАХ НЬ САЙН ҮР ДҮНД ХҮРГЭХГҮЙ БАЙХ ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАШНЫ ЗӨВЛӨХ ХУЛАН ГЭГЧ ЭТГЭЭД Ч МУЙХАР ЭМЭГТЭЙ БАЙНА ЛЭЭ.ИЙМЭРХҮҮ ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН НАСТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БИТГИЙ ДЭЭШ НЬ ГАРГААЧЭЭ.ОДОО ХОРВОО ЕРТӨНЦ АСАР ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА.НААД ҮНДЭСНИЙ, УЛАМЖЛАЛТ ШАШИН ГЭСЭН ӨНГӨРСӨН ҮЕИЙН СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.МОДОН ЖОРЛОНТОН БАЙЛАА ГЭЭД МУЛГУУ ЧИГЭЭРЭЭ БАЙХ ГЭЖҮҮ

Avatar

Шашин судлаач 2019-10-25 37.120.154.2

ШАШИН БОЛ УЛАМЖЛАЛ СОЁЛ БИШ ЮМ.ШАШНЫГ ЯГ ТУХАЙН ҮЕДЭЭ АМЬДАРЧ БАЙСАН СУУРИН, ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСТ ХҮН ЭЛЧЭЭР ДАМЖУУЛАН ЕРТӨНЦИЙН ХҮРДИЙГ ЭРГҮҮЛЭГЧ ИЛГЭЭЖ БАЙСАН БАЙДАГ.Ж:МОСЕГ ИЗРАЙЛИЙН УДАМД, АДАМЫГ ЗӨВХӨН АДАМЫН ГЭР БҮЛД,ИСА БУЮУ ЕСҮСИЙГ ИЗРАЙЛИЙН УДАМД ГМ.ЭДГЭЭР ШАШНУУД НЬ ЗӨВХӨН ТУХАЙН ҮЕДЭЭ Л ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ БАЙГААД ДАРАА НЬ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН БАЙДАГ.БУДДИЗМ ТЭДНИЙ НЭГ НЬ.ҮНЭ ЦЭНЭЭ АЛДААД ИРЭНГҮҮТ ХУВИРААД СОЁЛ УЛАМЖЛАЛ БОЛЖ ГУЙВДАГ.ИЙМЭЭС БУДДИЗМ ХРИСТ ХОЁУЛАА ШАШИН БИШ МУНХРУУЛГА ТӨДИЙ

Avatar

Зочин 2019-10-25 27.59.15.108

Би Оюунхорол гишүүний оронд байсан бол харин ч бахархана. Үндэсний соёлын дархлаа хэрэгтэй. Гаднаас авах юм байгаа ч, орхих зүйл ч байна . Баяр хүргэе

Avatar

Зочин 2019-10-25 27.59.15.108

Сүхбат та Бурхан багшийг шүтэж ирснээ гэнэт юу яриад эхлэв ээ? Ярьж байгаа үг, явдал хоёр чинь зөрөөд байна

Avatar

зочин 2019-10-25 59.153.115.239

тэнэгүүд, тэр бурхан чинь хэнд хэрэгтэй юм. мунхаг та нарыг мунхруулахад чинь л хэрэгтэй байх. Сүхбат гишүүн бөх ч гэлээ харин зөв ухаалаг ярьж байлаа шүү

Avatar

зочин 2019-10-25 202.21.127.170

Сүхбат гишүүн зөв ярилаа, Оюунхорол гишүүн олон жил УИХ-д суучаад ийм юм яриад батлуулаад ичмээр юм больж үз

Avatar

Зочин 2019-10-25 27.59.15.108

Сүхбат гишүүн харин буруу ярилаа. Зөвхөн сонгуульдаа бэлдэж цахимд бухимдаж байгаа цөөнх хэрнээ олонх болж харагдах гэсэн хүмүүсийн бичсэнд таалагдах гэж байгаа юм. Та ахиад УИХ-д гарч чадахгүй. Бас цахим ертөнцийг үнэн гэдгээ болих хэрэгтэй шүү дээ. Өөрийн гэсэн занграгтай байгаарай.

Avatar

Буддын шашин-г гүнээ хүндэтгэж байна 2019-10-25 103.57.94.219

Буддын шашин-г гүнээ хүндэтгэж байна. Үхэл хагацал өвчин зовлон дээр Буддын шашин Ард түмэнд түшиг тулгуур болдог. Буддын шашин-г муулж байгаа хүмүүс зовлон үзээд ирэхээрээ ойлгоно.

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Улаантан коммунист хүн болбоос үхэл зовлон ирэх цагт Марсизм Ленинизмдээ л итгэж, Эв хамт намынхаа тунхагийг уншиж, интернациональ дуугаа урам зоригтой дуулж зовлонгоос ангижирч ирсэн түүхэн уламжлалтай. За одоо дуугаа дуулцгаая:
…Босоцгоо дарлагдсан ардуудаа
Боолчуудын ертөнц босоцгоо…

Avatar

Зочин 2019-10-25 202.126.89.151

XX zuund mongolchuud shashingvi yavj irsnii ul mur
iim gvnzgii vldjee. Shashingvi hvn bol erduu l Oyun uhaantai guruus, araatan, jigvvrten boldog ni vnen
gedeg ni setgegdlvvdees haragdah bna.
Mongolchuud sotsializmiin setgelgeendee mun ch hvn shigdjee, yanadaa huurhii, guruus araatan jigvvrtnvvd..

Avatar

Zochin 2019-10-25 103.229.121.5

Oyunhorol bitii gandangiin zahialgaar ajillaad ard olniig munhruulad bai, Suhbat gishuun mash zuv heljee.

Avatar

Зочин 2019-10-25 103.229.120.157

mongol helend buddhgiin neriig buddiin shashniig burhanii shashin geed baidag ni buruu yum. yyniig oorchloh heregtei. burhan gedeg chini buddagaas ilyy tom nershil. budda bol hyn. burhan bol burhan. burhanii hutgiig olohooroo burhan nertei bolchihgyi.

Avatar

Зочин 2019-10-25 66.181.161.63

шашины цөөнхийг олонхи нь хууль батлуулах замаар эрх ашигаа хангуулах боломжыг 1992 оны шинэ үндсэн хуулиаар олгоогүй. 400 мянган хүний гарын үсэг цугларсан гэдэг нь шаал худлаа тэгээд ч хууль бус ажиллгаа.

Avatar

Зочин 2019-10-25 66.181.161.63

сүм хийдийн харилцааны тухай хууль бол буддын шашиныг хуульчилах эрхийн талаар үндэслэл нь биш. Үндсэн хуулийн зарчмыг оюунхорол зөрчиж байна.

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

Монголд дэлгэрсэн тангад ламын шар шашин бол Будда Шакьяамунигийн сургаалиас тэс өөр юм шүү дээ. Тангад-төвдийн лам нар Монголчуудын илд барьдаг гарт нь эрхи бариулна гэж Манжийн хааны өмнө тангараг өргөсөн улсууд. Үүнийгээ 300 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж, илдээ хураалгасан монголчуудын тархийг шашнаар мунхруулан хамаг баялгийг нь Лхас руу 300 жил зөөгөөд, Монголыг мөхөөх шахсан. Азаар Ардын хувьсгал ялж байж л дэлхий бөөрөнхий гэдгийг бид анх удаа мэдэцгээсэн юм даа.

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

Будда Шакьяамуни (ханхүү асан Ситхартха Гаутама)-г тангад лам нар Бурхан багш гээд ард түмний тархийг эргүүлээд байдаг юм. Тэр Бурхан гээд байгаа нь Тангад улсын хааны нэр юм л даа. Их эзэн Чингис хааны зарлигаар тангадын тэр их үгт, тэрслүү хааны Бурхан нэрийг нь халж, Шударга гэж нэр өгөөд, тэр даруйд нь цаазлан хороосон бөлгөө.

Avatar

Zochin 2019-10-25 103.229.121.5

Suhbat zuv heljee, ene muuhai muhar susgiin uduriig zaaval huuliar amraltiin udur bolgoh shaardlagagui, uur hiih zuil alga u ene ih hurald..

Avatar

Зочин 2019-10-25 103.212.119.30

СҮХБАТАА битгий боловсрол мэдлэггүй бүдүүлгээ бусдад гайхуул. Шашин бол нийгмийн нэг хэсэг. Та нарын баталдаг хууль бол нийгмийг зохицуулах зорилготой. Бидэнд хамаагүй гэж хаясаар 30 жил юу болгосноо хар. Бүх юм нь цаанаа л нэг буруу зүгийн хүн гэж байдаг чи бол яг тийм хүн

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

Монголын баялгийг 300 жил Лхас руу зөөсөн тангад ламын шар шашин бол Монголыг мөхөөх шахсан түүхтэй. Сэхээсэн түүх байхгүй шүү.

Avatar

Зочин 2019-10-25 103.212.119.30

СҮХБАТАА битгий боловсролгүй бүдүүлгээ гайхуул. Шашин гэдэг чинь энэ нийгмийн бас нэг бүрдэл хэсэг. Бидэнд хамаагүй гэж хаясаар сүүлийн 30 жил ямар байдалтай болоод байгааг хар. Eр нь бол чамайг олиггүй зүг чигийн хүн гэдгийг мэднэ, бүх юм цаанаа л нэг буруу зүгийн чаралбаа чи бол

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

76 феодал ард түмний тархийг шашнаар дамжуулан базаж, өөрсдөө өнө мөнхөд угсаа залгамжлан төрд суухаар шийджээ дээ?

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

Төр, шашин хоёр тусдаа байх хуультай шиг санагдах юм. Эсвэл үгүй юм уу?

Avatar

Зочин 2019-10-25 66.181.183.103

Манайх шиг авилгажсан хариуцлагагүй замбараагүй ийм улсад чөлөөт бүс бол яр л болно .хамгийн хэрэггүй

Avatar

ok 2019-10-25 139.5.218.100

сүүлийн27н жил улсыг удирдсан 76, дээр нь нэмээд үе үеийн ерөнхийлөгчийн хийсэн ажлын үр дүн нь л энэ шүү дээ, идэж ууж өөрсдөө гахайлаад ард иргэдээ боловсролгүй тэнэг байлгах бодлоготой бүүр сүүлийн үед боддог болсон шдээ, бид ер нь монгол хүмүүсээр удирдуулаад байнауу , та нар хаанахын нүхнээс гарч ирсэн эдийн шуналтай балайр новшнууд вэ, аан

Avatar

Зочин 2019-10-25 194.230.158.94

Muu nertei Elbegee bsan bol Mongoliig deesh chireed l gargana. Gadaad hariltsaa mash chuhal shuu debile mongolchuudaa

Avatar

зочин 2019-10-25 203.91.115.49

Чөлөөт бүсийн захирагч нэртэй бас нэг луйварчин \арын хаалганы тавиул\ гарч ирээд орж ирсэн хятадуудад найр тавьж авилга аваад харин Монголчууддаа хатуурхаад бас хятадуудад монгол руу орох нөхцөлийг захирагч нэртэй хар луйварчин олгоод эхэлнэ шүү зохицуулах асуудал зөндөө байхад хууль батлуулаад авуул болох гээд байгам шиг нэг л сэжигтэй байна даа

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Буруугаа бусад руу чихэж сурсан бузар хулгайнууд, та нар бие биерүүгээ чихсээр зүгээр өнгөрнө л дөө, та нарыг үхэн хатан өмөөрдөг үхэр хар масс ард нь байгаа хойно санаа бүү зов

Avatar

Зочин 2019-10-25 103.229.176.130

мэдлэг боловсрол байхгүй, тэнэг мунхаг, арчаагүй, хар амиа бодохоос биш улсаа боддоггүй , эдийн шуналтай улстөрчидтэй улс хэцүү юм дөө

Avatar

Зочин 2019-10-25 64.119.18.142

Ene gishuud dandaa duuchid bohcguudeer duuren yum shinjleh uhaanii erdemted gun uhaantnuud

Avatar

Зочин 2019-10-25 64.119.18.142

Libartar huuliar zohitsuul

Avatar

Зочин 2019-10-25 202.131.245.243

Хол очиж, жалганд xyц.

Avatar

Зочин 2019-10-25 124.171.200.212

УИХ-ын гишүүд ярихаас цааш мэдлэг муутай шүү. Мэргэжилтэнгүүдийнхээ судалгаа, дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Нэг юм хийхээсээ өмнө хууль баталчихдаг. дараа түүнийгээ хамгаалаад хүний амь ч хамаагүй болоод явчихдаг жишээ одоо ч түлшэн дээр гараад байгааг санахад илүүдэхгүй шүү.

Avatar

Зочин 2019-10-25 66.181.180.213

Үндсэн хуулийн өөрчлөлтөө шуурхайлмаар. Анх 62-ын бүлгийн оруулж ирсэн төсөл сайн төсөл байсан. АН-ын 3-4 хүний шахалтаар өөх ч биш, булчирхай ч биш болгосон. Одоо тэд дахиад илт буруу зүйл оруулах гэж шахаж эхэллээ.пропорционал систем нь жижиг улсад тохирохгүй, холбооны улсад хэрэглэдэг атал үүнийг тулгасаар байгаа нь нөгөө л л Эрдэнэ Эрдэнэбат мэтүүд ард түмний сонголтгүй төрд дахин шургалах заль юм.

Avatar

Ц.Нямдорж 2019-10-25 49.0.213.33

Хол очиж унгас алдаж, өмхий хэхэр, яаж хууль засаж залруулахаа чам шиг бөөс хуурсаар заалгах уу

Avatar

Зочин 2019-10-25 66.181.183.103

Чөлөөт бүс монголд огт хэрэггүй хятад орос 2 т бол ашигтай

Avatar

зочин 2019-10-25 192.82.64.190

Сайд байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий компани нь газрын тос боловсруулах нэрээр бинзен оруулж ирэх гээд байгаа бололтой. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болсон ч жирийн иргэд биш өөрийнх нь шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж