Гал унтраах автомашины жолооч нар цахим сургалтад хамрагдлаа | News.MN

Гал унтраах автомашины жолооч нар цахим сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Гал унтраах автомашины жолооч нар цахим сургалтад хамрагдлаа

Гал унтраах автомашины жолооч нар цахим сургалтад хамрагдлаа

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн жолооч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтад Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын гал унтраах автомашины жолооч нар хамрагдсан юм.

Цахим сургалтаар “Бүсийн төвийн ажиллах журам, танилцуулга”, ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрмүүд”, ”Автомашины оношлогоо, техник үйлчилгээ хийгдэх заавар, автомашин, техникийн аюулгүй ажиллагааг шалгах арга зүй”, “Автомашины жолооч-холбоочны холбоо зохион байгуулалт”, ”Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм” зэрэг сэдвүүдээр танхимын сургалт явууллаа.

Мөн автомашиныг тавиуланд байрлуулах, хажуугийн зогсоолд ухарч байрлуулах, гүвээ давах, буух, туг сүлжих, 100 метрт зогсох, хатуу, зөөлөн холбоогоор холбох зэрэг дадлага сургуулийг хийлээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж