Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Боловсролын салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу МУИС нь үйлдвэрлэл, сургалт, судалгааны Монос групптай 2011 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж  байна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаад Япон улсын нанотехнологийн компани болох Циклохими компанийг оролцуулсан 3 талын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна. Циклохими компани нь Японы Кобэ хотод төвтэй 2002 онд байгуулагдсан, гоо сайхан, хүнс, агрохимийн бүтээгдэхүүн, будагч бодисын үйлдвэрлэл, судалгаа эрхэлдэг технологийн компани юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад МУИС-ийн талаас захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ХШУИС-ийн профессор Ж.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр нар, Монос группийн талаас тус группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Монос Эм судлалын хүрээлэнгийн захирал С.Цэцэгмаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Баянмөнх болон Шинэ ангирт ХХК-ийн захирал А.Баатаржав нар Японы талаас Циклохими/ Cyclochem компанийн ерөнхийлөгч Кейжи Терао, Гинза консалтинг/ Ginza Consulting компанийн ерөнхийлөгч Оно Хироши нар оролцлоо.

Тус санамж бичгийн дагуу Монгол орны хатуу ширүүн цаг уурт дасан зохицсон, өөрийн өвөрмөц онцлог бүхий мал, амьтан, ургамал, микро-организмын нөөцөө ашиглан өртөг, мэдлэг, технологи шингэсэн, импортыг орлох, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг 3 тал хамтран судалж, цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломжийг эрэлхийлэх юм.

Мөн МУИС-ийн оюутнууд Циклохими компани дээр үйлдвэрлэлийн дадлага хийх, гэрээт болон үндсэн ажилтнаар ажиллаж, технологи, менежментийг нь суралцах, сурсан мэдлэг чадвараа ирээдүйд Монголд нутагшуулах боломжтой болох юм.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж