Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо | News.MN

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Засгийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн “Мон-30” загварын том оврын 2 ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр /2019.10.23/ боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ЗТХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд оролцсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Улаан тууз хайчлах сэжүүр олдноо гэдэг ч сайхан даа тээ? сайд дарга нараа

Avatar

салбарынхан 2019-10-25 202.9.43.34

ямарч баталгаагүй тохиролын гэрчилгээгүй хятадаас оруулж ирсэн хулхи сэлбэгээр угсарсан юмыг \автобус биш\нийтийн тээвэрт хэрхэвч оруулж болохгүй туршилт хийсэн гэж юу яриад байнав нэг муу төмөр зүсэгч гагнуурын аппарат хоёроор сэндвичэн заал шиг юманд бүхэл бүтэн автобус үйлвэрлэнэ гэдэг зүгээр л онигоо ослын сорил \crash test\-ыг 5-10 удаа доод зах нь хийх ёстой байдаг ийм ямар ч баталгаагүй улсын комиссоор орж албан ёс ны зөвшөөрөл арлын дугаар аваагүй энэ төмөр амбаарыг хөдөлгөөнд ор

Avatar

зочин 2019-10-25 103.26.194.154

Юу ч хийхгүй байснаас л дээр яваандаа сайжрах л байлгүй .

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Энэ чинь шоу байна, салбарынханы хэлдэг 100 хувь үнэн, хүний амь гэдэг чинь танай энхрий хайрт МАН-ынхны сонгуулийн шоундаа зарлагаддаг мах гурил биш шүү

Avatar

Зочин 2019-10-25 64.119.18.142

Ugsraa busaa ingeh baisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж