Цагаан морьтой Ким Жон Уны зураг “наргиан” биш

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Цагаан морьтой Ким Жон Уны зураг “наргиан” биш

Цагаан морьтой Ким Жон Уны зураг “наргиан” биш

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны цасан цагаан морь агсан Солонгосчуудын хүндэтгэн шүтдэг домогт Пэктү уулаар давхиж буй зураг өнгөрсөн долоо хоногт дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүрийг чимсэн билээ. Гэвч түүний энэ үйлдлийг хүмүүсийн ихэнх нь “наргиан” мэтээр хүлээн авсан юм. Үүнийг зугаа цэнгэл, наргиан мэтээр хүлээж авах хэрэггүй л болов уу. Энэ бол Ким Жон Уныг дэлхий нийтэд сурталчлах компанит ажлын нэг хэсэг.

АНУ-Хойд Солонгосын Ханой дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Уныг сурталчлах, түүний үзэл суртлыг ухуулахад ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мэдээж Хойд Солонгосын удирдагч байна гэдэг нь өөрөө хүн бүрийн анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Гэхдээ Ким Жон Уны байр суурь тус улсыг үндэслэгчид буюу түүний эцэг Ким Жон Ил, Ким Ир Сен нараас доогуур хэвээр байгаа юм.

Хойд Солонгосын Ажилчдын нам байгуулагдсан түүхэн өдөр энэ сарын 10-ний өдөр тохиов. Энэхүү түүхэн өдрийг угтаж тус улсын төрийн төв телевиз Ким Жон Уны суу алдрыг магтсан нэгэн шинэ баримтат киног цацжээ. “Ялалтын Жүчэгийн гялалзсан түүх” нэртэй уг баримтат кинонд Ким Жон Ун эдийн засгийн талаар ярих бөгөөд  2017 онд үндэс суурийг нь тавьж 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд танилцуулж байсан “шинэ стратегийн чиг шугам” буюу цөмийн зэвсгийн хамгаалалттайгаар эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар онцлон дурдаж байгаа юм. Түүний энэхүү шинэ стратегийг “Бюнжин” хэмээн нэрлэжээ.

Энэхүү шинэ баримтат кино бол Кимийн нэр хүндийг өргөх бүхэл бүтэн суртал ухуулгын ажлыг нотлох ганц жишээ биш юм. “NK News” телевизийн Хойд Солонгосын суртал нэвтрүүлгийн шинжээч Рейчел Миньюн Лигийн тэмдэглэлд тус улсын үндэсний сонин “Родонг Синмун”-ы үзэл суртлын талаархи ховор нийтлэлүүдийг онцолжээ. “Родонг Синмун” сонин нь Кимийн ухал сурталын талаар ихэд анхааран ажиллаж ирсэн ба ялангуяа Ханойд болсон Ким-Трамп нарын уулзалтаас хойш бүр илүү их хичээж байгаа нь харагдаж байна гэж Ричель Ли тэмдэглэсэн байна.

Цагаан морьтой Кимийн зураглал дээр Ким ааваасаа илүү тус улсыг үндэслэгч өвөөтэйгөө өөрийгөө холбохыг хичээсэн нь түүний хувцаслалт, өмсгөл зүүсгэл, өөрийн харуулж буй үйл хөдлөл зэргээс нь харагдаж байв. Жишээлбэл, түүний өмссөн пальто нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений олон томоохон үйл ажиллагаан дээр өмсөж байсан гадуур хувцастай адил загвартай байгаа нь түүний санааг илтгэж байгаа юм.

Хойд Солонгосын суртал ухуулга нь зөвхөн гоо зүйн шинж чанартай биш бүх жижиг деталиуд нь ямар нэгэн зорилгыг агуулсан байдаг. Тиймээс Ким Жон Уны цагаан морьтой зураг улс эх орноо АНУ-аас хараат бусаар өөр арга замаар өөд нь татах бодлогыг илэрхийлж байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Хойд Солонгосын Төв Мэдээний Агентлаг буюу “KCNA”-ийн цагаан морьтой Кимийн зурагны дор бичсэн тайлбар ч бас гүн гүнзгий утга агуулгатай байв. Уг тайлбар дээр "толгойн өвчин", "хүнд хэцүү тэмцэл" гэсэн текст явууд араас нь 1990-ээд оны сүүлээр тус улсад болсон аймшигт өлсгөлөнг даван туулсан талаар дурдсан байлаа. Энэ нь магадгүй АНУ-тай яриа хэлэлцээ хийх замаар олон улсын хориг арга хэмжээнээс гарч, улс орныхоо эдийн засгийг сайжруулахыг хүлээх юм бол дахиад л өнөөх хүнд хэцүү цаг үе шигээ байх болно гэсэн утгыг агуулж байхыг үгүйсгэхгүй. Харин Ким ийн цагаан морь унан Пэктү уулаар давхиж буй нь өөрийн хүч чармайлтаар эдийн засгийн шинэчлэл хийх түүний хүсэл эрмэлзлэлийг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэсэн байна.

Энэ бүхэн Кимийн энэ оны дөрөвдүгээр сард болсон Ажилчдын намын дөрөвдүгээр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгтэй дүйж байгаа юм. “Тэрбээр өөрсдийн хүчээр үндэсний эдийн засгаа дэмжих замаар социалист бүтээн байгуулалтыг илүү эрчтэйгээр урагшлуулах хэрэгтэй. Ингэснээр хориг арга хэмжээгээр Хойд Солонгосыг өвдөг сөгдүүлнэ гэж тооцоолж буй хүмүүст хүнд цохилт өгч чадна гэж онцоллоо" гэж “Родонг Синмун” сонинд бичжээ.

Эцэст нь цагаан морьтой Кимийн морины зурагны доорх Англи орчуулгын төгсгөлийн мөрүүд олны анхаарлыг татсан нь "дэлхий нийтэд дахин гайхамшигтай цохилтыг өгөх болно" гэсэн үг байв. Хэдий аймшигтай сонсогдож байгаа боловч энэ нь тив хоорондын зайн баллистик пуужин эсвэл цөмийн туршилт гэх мэт зүйлийг биш харин Ким сансар руу хөлгөө хөөргөх талаар санааг илэрхийлж байж болох юм. Тус улсын  сансрын хөтөлбөр нь 2016 оны хоёрдугаар сарын 2-нд “Kwangmyongong-4” хиймэл дагуул хөөргөгдсөнөөс хойш унтаа байдалтай байгаа билээ.

Эх сурвалж: The Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж