Б.Батмаа: Би анх “Хэцүү анги” кинонд тоглосон | News.MN

Б.Батмаа: Би анх “Хэцүү анги” кинонд тоглосон

Б.Батмаа: Би анх “Хэцүү анги” кинонд тоглосон

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. “Шүүдэр дундуур”, “Приусын босс”, “Боссын босс”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Hi honey” зэрэг киноны дүрээр олонд танигдсан жүжигчин бол Б.Батмаа юм. Тэрбээр арван жилийн сургуулийн сурагч байхаасаа кинонд тоглож, жүжигчин болох гараагаа эхлүүлж байжээ.

"Хэдийгээр жүжигчин мэргэжилд хэцүү бэрх тал байдаг ч тухайн дүрээрээ дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг гайхамшиг шүү дээ" хэмээн өгүүлэх түүний ярилцлагыг хүргэе.


Жүжигчин Б.Батмаа

БАЯРСАЙХАН БАТМАА 1994.07.16

Төгссөн сургууль:

Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургууль /2012 он/

 Соёл урлагийн их сургууль /2017 он/
Мэргэжил:

Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: 

Bm Batmaa, batmaabm /фэйсбүүк, инстаграм/

 БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ. ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ ЯРИАГАА ЭХЛЭХ ҮҮ?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Намайг бага байхад аав минь хүндээр өвдөж, ээж маань асардаг байсан. Тийм болохоор би багаасаа л эгч, ах нар дээрээ өссөн дөө. Намайг гурван настай байхад аав минь бурхан болсон юм. Тэгээд л гурван настайгаасаа ээжтэйгээ хотод амьдарч, айлд өссөн гэж хэлж болно. Ер нь багадаа их дуугүй, хүний арга эвийг олчихдог хүүхэд байлаа.

Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ бүгд сайхан дуулдаг хүмүүс бий. Би багын дуугүй ноомой хүүхэд байсан мөртлөө яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсноо их гайхдаг. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол зураач юм уу, урлагийн чиглэлээр л сурч ажиллах байсан.

АНХНЫ ДҮР

-Миний хамгийн анхны дүр гэвэл арван жилийн сургуульд сурч байхдаа МҮОНРТ-ын бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд тоглосон. Тухайн үед би есдүгээр ангийн сурагч байсан юм. Тэгээд өөрийгөө шалгуулахаар кино пробонд орох гээд л шинэ хувцсаа өмсөөд л зургаа угаалгаад очлоо. Тэгсэн жүжигчин Б.Навчаа эгч проб авч байсан. Тэгээд надад “Чи хөөрхөн охин байна. Гэхдээ нас чинь арай жаахан байна. Тиймээс нөгөө ангийн хүүхдүүд болон олон нийтийн хэсэгт дуудахаар ирж ороорой” гэсэн. Миний хувьд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож, нэг анги дээр нь тод текст хэлж гардаг юм. Анхны дүр маань “Хэцүү анги” кино. Одоо ч тэр киног үзсэн хүмүүс намайг гэж танихгүй л байх.

Тэр кинонд тоглосноос хойш их сургуулийн нэгдүгээр курст суралцаж байхдаа реклам, дууны клип, олон киноны туслах дүр дээр ажилласан. Бага байхдаа ичимхий хүүхэд байсан болохоор нүүр хагарахын тулд өөрийгөө сорьж эхэлсэн. Кино багт хамтран ажилласан мундаг жүжигчдээс үлгэр дууриалал авч, багаасаа өөрийгөө кино урлагт сорьсон болохоор суурь сайн тавигдсан байх гэж боддог. Харин миний тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бол “HI Honey”.

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ. АНХ НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БАЙСАН ГЭЛ ҮҮ?

-Би арван жилийн сургуулиа төгсдөг жил Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд, хэд хэд их дээд сургуульд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуульд бүртгүүлэхээр очсон чинь “Одоо найруулагч, зохиолчийн ангид оюутан бүртгэж авна.  Манай сургуулийн бусад мэргэжлийн бүртгэл одоо дууссан” гэсэн. Би Соёл урлагийн их сургуульд найруулагч мэргэжлээр суралцахаар шалгалтаа өгсөн. Тэгээд гэртээ СУИС-иа зурж, орны толгойдоо наагаад “Би энэ сургуульд л явмаар байна. Тэнцүүлж өгөөч” гэж залбирдаг байлаа. Удалгүй их сургуулиас “тэнцсэн” гэдэг хариултыг өгч, баяртайгаар найруулагч мэргэжлээр сурсан даа.

Одоо бодоод байхад эхний хоёр жил маш зөв ангидаа, зөв мэргэжлээр суралцжээ. Миний хувьд найруулагч мэргэжлээр суралцаж байхдаа өөрийгөө голсон гэх үү дээ. Би одоохондоо найруулагч мэргэжлээр ажиллах болоогүй байгаа юм байна. Миний хүсээд байгаа мэргэжил бол жүжигчин гэдгийг илүү ойлгосон. Цаашдаа мэргэжлээ ахиулан гадаадад магистраар найруулагч мэргэжлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.

ҮЗЭГЧИД ЖҮЖИГЧИН БАТМААГ “ПРИУСЫН БОСС”, “БОССЫН БОСС” ЦУВРАЛ КИНОНЫ ДҮРЭЭР НЬ АНДАХГҮЙ. ЭНЭ КИНОНД ХЭРХЭН ТОГЛОХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Надад анх энэ киноны дүрийн шалгаруулалтад орох саналыг оюутны хоёр найз маань тавьсан. Би тэр хоёр найзыгаа одоо ч гэсэн мартдаггүй юм. Би тухайн үед их сургуулиа төгсөх гээд киноны пробонд орохыг тоохгүй л байлаа. Гэтэл аливаа зүйлд цаг хугацаа байдаг гэж үнэн юм билээ. Би дипломынхоо жүжгийн гол дүрийг авчихсан байхад киноны дүрийн шалгаруулалтад “тэнцсэн” гэдэг хариу ирсэн. Тэгээд багш, найруулагчаасаа “Би хоёуланг нь зэрэг хийж чадна” гэж гуйж байлаа. Тэр жил миний хувьд маш завгүй жил байсан санагдана.

Анх “Приусны босс” киног кино театрын дэлгэцнээ үзчихээд өөрөөсөө маш их ичсэн. “Юу вэ би чинь бараг онигоо болчихлоо” л гэж бодсон. Гэтэл кино маань маш амжилттай явж, үзэгчдэд хүрч чадсан. Би үргэлж “Приусын босс” уран сайхны киноны баг, хамт олондоо маш их баярлаж явдаг шүү.

ЯМАР ДҮРД ӨӨРИЙГӨӨ СОРИХЫГ ХҮСДЭГ ВЭ?

-Эмэгтэй уран бүтээлч бүхэн түүхэн хатны дүрээр дэлгэцнээ мөнхрөхийг хүсч мөрөөддөг. Би сүүлийн үед нийгмийн хүнд сэдэв болох сэтгэцийн өвчтэй хүн эсвэл биеэ үнэлэлт, хар тамхинд автсан донтогчийн дүрийг ч юм уу хэд дахин хэтрүүлэн гаргамаар санагддаг. Удахгүй ийм дүр дээр ажиллах байх.

НАЙЗ ЗАЛУУТАЙ ЮУ?

-Байхгүй. Ер нь миний хувьд хүн чанар, чин сэтгэл, мэдрэмжийг хүсээд байдаг. Гэтэл амьдрал дээр зарим хүн ийм харилцаанд арай хөнгөхөн ханддаг ч юм уу.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ер нь би амьдралыг ажиглах их дуртай хүн. Гэртээ байх дургүй. Аль болох кофе шоп орж, хүмүүсийг ажиглана. Бас өдөр бүр фитнессээр тогтмол хичээллэдэг. Мөн чөлөөт цагаараа хүрээллээ өргөжүүлж, шинээр хүмүүстэй танилцдаг.

Надад дүрийн тусгай дэвтэр бий. Тэр дэвтэртээ дүрийн судалгаа хийж, тэмдэглэдэг. Жишээлбэл, чинээлэг айлын охины дүр гэхэд биеэ авч явж байгаа байдал, харц, яриа нь ямар байх ёстой вэ гэдэг ажиглалтаа бичнэ.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би саяхан нэг рекламны зураг авалтад оролцлоо. Өмнө нь өөрийн хийхээр төлөвлөж буй ажлаа шууд хэлчихдэг байсан бол одоо тэгж хэлэхэд хүндрэлтэй болжээ. Би одоогийн байдлаар ямар нэгэн киноны зураг авалтгүй байна. Төлөвлөж буй ажлаа эрт задалчихвал биелэх эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хараахан хэлж болохгүй байна.

Миний хувьд чөлөөт уран бүтээлч учраас энд тэнд кино продакшин дүрийн шалгаруулалт хийж байвал очиж, шалгуулна. Тэрнээс биш одоохондоо кинонд тоглох урилга хүлээн авах хэмжээнд хүрээгүй байна л даа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО

-Би 2016 онд анх хэвлэлд ярилцлага өгч байхад надаас сэтгүүлч “Чи яах гэж жүжигчин болсон юм бэ” гэж асуусан. Тэгэхэд би “Нийгэмд сайн сайхныг түгээх гэж жүжигчин мэргэжлийг сонгосон” гэж хариулж байсан. Би одоо ч энэ үгэндээ үнэнч байгаа. Хэдийгээр жүжигчин мэргэжилд хэцүү бэрх тал байдаг ч тухайн дүрээрээ дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэдэг гайхамшиг шүү дээ.

Заримдаа хүн чинь шантарч, уйлна. Тэр үедээ монголынхоо ахмад болон дунд үеийн мундаг уран бүтээлчдээсээ суралцаж, урам зориг авна. Миний хувьд уран бүтээлч ах, эгч нараа дэмжиж, шинэ кино гарах болгонд дэмжиж, үздэг. Бас тэднийхээ бүтээсэн кинонд жижиг, том гэлтгүй туслаж, тоглохыг хичээдэг. Би ирээдүйд манлайлагч уран бүтээлч болж, доод үеийн залуу уран бүтээлч дүү нартаа урам зориг өгч чаддаг багш нь байхыг мөрөөддөг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би амьдралыг ажиглах дуртай гэдгээ хэлсэн. Орчин цагийн залуус маань мундаг боловсрол, мэдлэгтэй болж, өөрийгөө хөгжүүлж чадаж байна. Гадаад төрх, биеийн хөгжил ч гэсэн хэнд ч гологдохооргүй болжээ. Гэтэл зарим залуус хүн хүнтэй өөр харьцах юм. Хэдийгээр толгойндоо өндөр боловсрол мэдлэгтэй байж болох ч зүрх сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсмээр байна. Мөн залуус маань пластик хэрэглээнээс татгалзаарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2019-10-25 202.131.233.11

хатны дүрд тохирох жүжигчин гэж боддог эршүүд шулуун зантай харагддаг, орчин үеийн наалинхай царайтай лав бишээ. ухаалаг сэргэлэн хатны дүрд тохирох боловуу. хүний хувийн амьдралыг мэддэг юм шиг бичээд байгаа хүмүүс шал худлаа атаархагчид л байдаг юм даа өөрөө туулсан болохоор мэддэг юм

Avatar

Зочин 2019-10-25 202.131.225.150

хүмүүс нээрээ арай дэндүү бичих юм аа.

Avatar

Зочин 2019-10-25 202.9.42.51

Сайн б**в хөхөөд байвал хүссэн дүрээ авна шдээ. Амжилт

Avatar

Chimgee 2019-10-25 139.5.218.87

Uhaalag Chadwartai saikhan busgui bna. Hun bolgon l huntei uyerhej nuhurlunu bas salj niilne zaluu nasan deeree aldaj onono. Er ni ene hun yaj ch aldsan baisan hend ch hamaagui uurt ni l hamaatai. Ingej bitgii hunii muud durlaj huniig doosh tatah gej hicheetsgeej bai. Uuriiguu meddeg uhamsartai humuus hezeech hunii muug olj hardaggui. Yalanguya iim usun dewjij amjilttai ywaa huniig.

Avatar

Зочин 2019-10-25 66.181.161.33

2015 OND 1 HOROOLOLIIN HONKONK BUUDALD OHIN NASAA UDSEN DEE KKKK

Avatar

Зочин 2019-10-25 202.126.89.245

21 Настай. Журамтай л охин байна

Avatar

Зочин 2019-10-25 150.129.143.67

Bavhad goyo biz kk

Avatar

Зочин 2019-10-25 150.129.143.40

Сайхан явалддаг гар даа. Хамт кинонд тоглосон залуучуудаа дуусгасан. Эхнэртэй хүмүүстэй сайн явалдаж сурсан юм байна лээ. Марк X уначихаад яваад байдаг байсан. Одоо бөгсөө үнэлээд арай дээшилж чадсан байгаа?!

Avatar

Зочин 2019-10-25 66.181.179.88

чамд ямар гэм хийсэн гэж хүний охин үрийг доромжлоод байна вэ? хүн үү, сүг үү, чи

Avatar

Зочинбн 2019-10-25 202.126.88.210

С1 м**м зулаагийн экс нөхөр мөнхтэнгэртэй үерхдэг охин бн цагаан жи уначихсан хамт явж бсн намайг сонгооч гээд фэйсбүүк бичлгэн дээр нь хүртэл хүмүүс бичсэн бнлээ мөнхтэнгэрээ яацын найз залуугүй гээд

Avatar

Зочин 2019-10-25 202.21.108.217

saihan huuhen bn nuhurtee boluu gej

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

Ийм хүүхэнд хэд хэд байлгүй дээ

Avatar

Zochin 2019-10-25 202.126.88.210

с1 м**м зулаагийн экс нөхөр мөнхтэнгэртэй үерхдэг цагаан жийтэй хамт явж байхд н харсн пэйсбүүк дээр намайг сонгооч батмаа орсн бичлгний доор нь хүртл хүмүүс бичсн бнлэ мөнхтэнгэрийгээ яацийн гд

Avatar

Заяа 2019-10-25 66.181.161.1

waaw ugasa buh dur ni mash ih taalagddag chinii togloson kino baiwal tgl hed ch uzsen uidadgui tiim hunii setgel tatsan mundag jujigchin 🥰 bishirj baharhaj hundelj ywdag shuu bas nuutshan uulzah husel tordgoo nuuhguie 😊tegeed bodoj uzeerei kk 😘 xairtai jujigchin min shuu hoorhnoo kk iluu ih ym suraad iluu mundag jujigchin bolooroi! hun zorilgodoo hurehiin tuld yunaas ch ichilgui ooriigoo sorih ni l hamgiin chuhal shuu dee amjilt 💪🙆🏻‍♀️

Avatar

Наран 2019-10-25 103.9.90.50

Өсөх ирээдүйтэй мундаг жүжигчин болоорой. Тоглосон ганц нэг киногоор нь мэднэ, зөв төрхтэй, дүрдээ маш сайн орж тоглодог юм билээ. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, нийгэмд бугшсан алдаа оноог харуулсан, сургамжтай дүрийг бүтээж яваарай. Ер нь бол амьдрал бол алдаа, оноо, ухаарал байдаг. Амжилт хүсье дүүдээ.

Avatar

Зочин 2019-10-25 66.181.184.110

Saikhan okhin gej boddig baisan. Yaria n bur ukhaantai yum bna.

Avatar

Зочин 2019-10-25 202.21.100.164

Нораванчин гэгээнтэнтэй явалдаад байсан одоо больсон уу? Тэр Нораванчин гэж гэгээнтэн нэртэй с***р лам нэг ширхэг байнаа. Хамаг өнгөтэй өөдтэй бүгдийг өөрийн доорх лам нартайгаа нийлж бузарлаж дууслаа.

Avatar

Зочин 2019-10-25 203.91.119.162

kk yadiin be ya nuudiig bavhal heregtei sh te

Avatar

Зочин 2019-10-25 103.26.195.229

Sejgiiin um

Avatar

Зочин 2019-10-25 202.21.107.91

Гэгээнтэн таалчмаар аятайхан л бүсгүй дагина байна. Юун болохгүй гэж.

Avatar

Зочин 2019-10-25 64.119.23.215

Базараа Мянгаа 2 ын авгай битгий болчихоорой

Avatar

Зочин 2019-10-25 203.169.48.146

Мянгаа, Базраа 2-т хөгшиднө ш дээ

Avatar

Зочин 2019-10-25 49.0.213.33

яахавдээ л юм

Avatar

1 2019-10-25 203.91.119.162

eniig s*****g garuud n comment bich l dee

Avatar

Зочин 2019-10-25 182.160.35.138

Чамайг яадаг гарууд бас байгаа

Avatar

Зочин 2019-10-25 180.149.98.82

Amjilt husiiye oorinhoo ertontsod goy bgarai amidral baylag shuu

Avatar

Зочин 2019-10-25 103.9.90.130

Sain jujigchin shuu, durd ni durtai.

Avatar

Зочин 2019-10-25 202.55.188.89

nas zaluu um bna gadaad yavj um uzej hel surj bolovsroldo anhaararai erthen.tegj baij busad humuuseesee sain yalgarba iluu amjilt uzuulne.amjilt husie.

Avatar

С.Ган-Эрдэнэ 2019-10-25 202.21.102.218

Мундаг ухаалаг дайчин бүсгүй байна. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж