Монгол залуу анх удаа ”Gillete”-ийн рекламд тогложээ

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Монгол залуу анх удаа ”Gillete”-ийн рекламд тогложээ

Монгол залуу анх удаа ”Gillete”-ийн рекламд  тогложээ

“Монгол HD” телевизийн “Намайг сонгооч” шоунд оролцсон гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн рекламанд олон улсын шилдэг 30 орны загвар өмсөгч болон онлайн одод дундаас шалгарсан цор ганц шинэ дүр төрх болжээ.

Уг реклам энэ сарын 14-нд цацагдсан бөгөөд Япон улсын хамгийн том тв болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт 1.800.000 хандалт авсан байна. З.Чингүүн одоо  21 настай. Тэрбээр Дархан-Уул аймгийн 19-р сургуулийг төгсч, өдгөө БНСУ-ын Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангийн нэгдүгээр курст суралцаж байгаа бүжигчин залуу юм.

Сонирхуулахад  түүнийг дуучин Ука, Цэцээ нарын хамтарсан “Гараад ир” дууны клипт тоглосноор нь олон залуус мэдэх биз ээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж