Бизнес эрхлэгчид эрх баригчдаас тогтвортой эрх зүйн орчин хүсдэг ч эсрэгээр нь хийдгийн уршиг төв банкинд тушаагдах алтны хэмжээ өмнөх оныхоос эрс буурснаас харж болох нь ээ.
Монголбанкны мэдээгээр 2019 оны есдүгээр сарын 30-ний байдлаар 11.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 тонноор бага үзүүлэлт юм.
Алт тушаалт буурсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ 5 хувь болж нэмэгдсэн, Засгийн газраас ашигт малтмалын 30 лиценз цуцалсан нь нөлөөллөө гэж Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх мэдэгджээ.
Валютын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулах гол хөшүүрэг болдог алтыг Хятад улс руу алдчихгүй байхын тулд 2014 онд УИХ-аас алтанд ногдуулах АМНАТ-ийг 2.5 хувиар тогтоож, таван жилийн хугацаатай тогтвортой мөрдөхөөр хуульчилсан байдаг. Үр дүн ч удалгүй гарч, алт тушаалт тогтмол өссөөр 2018 онд 21 тоннд хүрчээ. Харин хуулийн хугацаа нь 2019 оны эхээр дууссан бөгөөд Засгийн газар АМНАТ-т нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа 5 хувь болгон өсгөсөн бол УИХ өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцэн батлахдаа өсөн нэмэгдэх хэлбэрээр 11 хувь хүртэл болгож, нэмэгдүүлэн баталсан аж. Тодруулбал, уг нэмэлт өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй этгээд л ашигт малтмал ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар татвар төлөхөөр зохицуулагджээ. Хэдийгээр алт боловсруулагдалгүй гардаг учраас АМНАТ 5 хувиар ногдож байгаа бол нүүрс, төмрийн хүдэр зэрэг бусад эрдэс баялагийн тухайд худалдан авбал 2.5 хувь, угааж боловсруулбал 5 хувь, экспортод ачуулбал 3 хувь нийт дүнгээрээ 10.5 хувийн татвар авах зохицуулалт болж, хэрэгжиж эхэлсэн юм байна.
Ингэснээр төв банкинд тушаагдах алтны хэмжээ буураад зогсохгүй хил давуулан хууль бусаар гаргах оролдлогууд ч олширчээ. Жишээ татвал, өнгөрсөн есдүгээр сард Замын-Үүдийн боомтоор 6.4 кг алт хувцсандаа нууж гаргахыг завдсан бол аравдугаар сарын 17-нд 2.7 кг алт гар тээшиндээ хийн, хил давуулахыг оролдоод гаалийнханд баригдсан байдаг. Монголбанкны тухайн өдрийн ханшаар 2.7 кг алт нь 350,775,838.7 (гурван зуун тавин сая долоон зуун далан таван мянган найман зуун зучин найм) төгрөгтэй тэнцжээ.
Харин зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүн дээр жишээ татвал, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг эх орондоо эрхлэх боломжгүй болгож, үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьж болзошгүй нөхцөлд хүргэж буй юм байна.
Учир нь байгалийн баялгийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа хуулийн этгээд Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлдөггүй, АМНАТ мөн төлдөггүй аж.
Гэтэл дотооддоо үйлдвэрлэл эрхэлж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын 10 хувь, АМНАТ-ийг өсөн нэмэгдэх хэлбэрээр 10.5 хувиар тооцож төлөхөөр тогтоосон нь Монгол Улсад баяжуулах болон боловсруулах үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээдийг улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах гэж байгаагийнх нь төлөө торгож байгаа мэт зохицуулалт болж бууж буй аж.
Үүнээс болж, олон аж ахуйн нэгж уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэр барих Техник эдийн засгийн үндэслэлээ ч татсан мэдээ дуулдаж байна. Нэг ёсны татварын тэгш бус байдал уул уурхайн салбарыг сөхрүүлээд зогсохгүй ирэх оны төсвийн алдагдлыг ч нэмж болзошгүй байгаа юм.
Учир нь Засгийн газар 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа уул уурхайн салбараас олох орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт төсвөө дахин тодотгох, хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын тэтгэврийг цаг тухайд нь тавьж дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй ч тулж болзошгүй гэх анхааруулга ч бас өгөгдөж эхэллээ.
Г.ХОРОЛ
од 2019-10-25 66.181.176.154
хил гаальтай улс .гаргавал хариуцлага тооц. улс шиг улс бол өөрөө олборло.өөрийнхоо юмыг худалдаж авахгэж.
зочин 2019-10-25 66.181.169.116
урагш нь гаргадаг алтны татвараа адилханнэмээч дээ тэгээд нууцаар хил давуулалгүй хяналт шалгалтаа чангатгах хэрэгтэй шүү дээ дандаа бүтэлгүй юм ярьж байхын шийдвэр гаргаж байгаа хүмүүс чинь толгой байна уу
Irgen 2019-10-25 202.9.43.164
Tatvaraas zailshiij huuli busaar altaa hil gargaj baigaa bol gemt hereg.Erhiig ni tsutsalj eruugiin heregt tatah yostoi bizdee. Tagnuul ajlàa hii ..
oyun 2019-10-25 202.9.44.169
henii zahialgaar bicheed bna daa bid muu 50 sayiin naimaa hiideg jijig garuud nemuu ortog tolood bhad naaduul chini yagaad toldoggui ted urdaas ni garaaf bid ardaas ni garsan yum ui .. harin ch tuuhiigeer ni gargaj bgaa nuhduus bur ih tatbar nemuu ortog abaad bolobsruulj bgaa hunees arai baga avah hetegtei shuu
Зочин 2019-10-25 49.0.213.33
Ийм л байгаам даа товарищи!
Зочин 2019-10-25 202.55.188.87
zuuguud baigaag medseer bj hyyli jangarahgvi baigaa ni sonin. niigmiin dynd dood dawhrag ryy jigelsen hyyliig hyrdan ynzalna shvvvdee
Зочин 2019-10-25 202.55.188.87
manai aldart 76 neg iimerhvv l hyyli zohiogood baigaamdaa bvgd ardaa altnii yyrhatai yls chini huurhii argagvi l bhdaa
Зочин 2019-10-25 202.9.42.82
Монгол улс гайлгүй гэлтэй. Нинжа нар металл хайгч ашиглаж байхад Монголын гаалиар алт чөлөөтэй гарч байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөл авлига гэж ойлгоно доо
битгий худлаа статистик хий 2019-10-25 202.179.25.238
Задлаад үз. Уул уурхайн 93 хувийн орлогын хэдэн хувь ямар компаниас бүрдэж байгаа вэ Нөгөө л эрдэнэт, Эрдэнэс монгол 2 ихэнхийг нь сүүлийн үед ОТ нэмэгдэж байгаа байх. ОТ -н төлсөн бол зүгээр багахан хувиар төлж байгаа АМНАТ ш тээ
энэ алтны том жижиг уурхайнуудын хэрэг бна уу 2019-10-25 202.179.25.238
ер нь хувьд бүх юм өгснөөр сайжирдаг гэдэг бол зүгээр л барууныхны өөрсдийн тэжээвэр нохойнуудаар дамжуулж ард түмний тархийг угааж баялагийг үнэгүй авах гэсэн арга шүү дээ. Багахан хэмжээний татвараа төр авч чадахгүй юм бол алт ухуулж байгалиа сүйтгүүлээд яах юм бэ. Гэтэл лицензи эзэмшигч нар зөвшөөрөлтэй талбайгаа алт ухагч нарт түрээслээд гарсан алтных нь 50 хувийг авч бна. Манай АМНАТ хэтэрхий бага гадаадыг ихэнхи оронд борлуулсан орлого болон бүтээгдэхүүнээр нь 19-57 хувь хүртэл авдаг
Зочин 2019-10-25 49.0.213.33
Тэгвэл зүүний тэжээвэр бол л доо, Хятадын тэжээвэр болчих
Зочин 2019-10-25 103.229.120.81
ОЮУ ТОЛГОЙ ГЭЭЛ АЛАЛЦААД БАЙДАГ УЛС ОДОО ДУУГАРААЧ ЭЭ.АРД ТҮМЭН ЮУ Ч ХҮРТЭХГҮЙ БАЙНА…ЭНЭ ТЭРЭЭ ЯРИМААР БАЙНАА…
Монгол хүн. 2019-10-25 202.9.45.248
Ялын нь нэмээд өгөх хэрэгтэй.5 цаасны ахиу гээд Хятад руу зөөгөөд 10~20жилийн ял авахуу зүгээр Монголдоо зарахуу өөрсдийнх нь сонголт
байх хэрэгтэй.Хил гаалийнханд бас тодорхой хувь өгдөг байхад л хилээр алт бүү хэл гууль гарахгүй байхаа
Зочин 2019-10-25 64.119.18.142
Aj uildveriig haaj booj bus ba zamaar delhiig ezleh sanaarhal nuugdaj
Зочин 2019-10-25 14.139.61.158
Хилийн цэрэг тагнуул цагдаагийнхан эх орныхоо баялаг алтыг хилээр гаргасан асуудалдаа хариуцлага хүлээх хэрэгтэй л дээ
Зочин 2019-10-25 64.119.16.66
Хууль зүйн яам ажлаа хийж чадахгүй байгаагийн наад захын жишээ.
зочин 2019-10-25 202.126.88.154
Танай Монгол улсын алт,зэс, нүүрс бөөн бөөнөөрөө экспортод гарах юм. Тэгсэн хэрнээ Монгол Төгрөг нь үнэ цэнэ байхгүй, гачин сул валют болчихсон байна. Эдийн засгийн онол ч үйлчилдэггүй яачихсан заяа нь харьсан улс юм бэ.
АРД 2019-10-25 122.201.24.171
Төсвийн хөрөнгийн 93% ийг уул уурхайгаас бүрдүүлж байх юм.Уул уурхайгүйгээр буцаад хэдүүллээ малаа маллах гэхээр хүүхдүүддээ яаж боловсрол олгох вэ,хөгшчүүлдээ яаж тэтгэвэрийг нь тавих вэ,оюутан залуучууддаа яаж дэлхийн хэмжээний
боловсрол олгох вэ,яаж мөнгөний хуримтлалтай болох вэ,өрөө яаж дарах вэ? гээд олон асуудал байна_Монголчууд бид уг нь ухаантай ард түмэн юмсан,,,Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг бүү шийдээч ээ,,,Ядаж аж ахуй эрхэлж ,зовлон, жаргал үзсэн шударга хүмүүс олж сонгооч дээ?
Зочин 2019-10-25 43.228.129.250
Esregeeree tuuhiigeer gargaval tatvar undur, bolovsruulalt hiisen tuvshinguur ni shatalsan tatvar hungulsun baih yostoi bish uu?
Зочин 2019-10-25 202.9.43.107
Тусгаар улс байна даа, хил гаалийн хяналтаа тавьж чадвал л болоо биз дээ. Хил давуулах гэж оролдвол шууд хураагаад улсын орлого болгоно шд. 5 хан хувийн татвар төлж чадахгүй унжганаад хөгийн юмнууд. Өөрсдөө бүтээсэн юм шиг, байгалийн бүтээсэн бэлэн юмыг ухаад гаргаж ирээ биз дээ. Улс мөн юм бол одоо жаахан хууль дүрмээ чангатгаж, мөрдүүлж сурмаар бна
Монгол хүн 2019-10-25 66.181.161.88
Манай монгол шиг ингэж чөтгөр шулмын гэмээр шуналд автан галзуурсан юм шиг газар шороогоо ухаж төнхөж түйвээж байгаа газар орон байхгүй .Оюун ухааны болон хүн чанарын асар их доройтолд орсоны шинж энэ юм.Энэ бүхнийг таслан зогсоохийг эх дэлхий шаардаж байгаа бөгөөд хэрвээ зогсохүй бол байгалийн их хүчийг хэн ч сөрж чадахгүй .Үүнийг би хэлж байгаа юм биш шүү.Цаанаасаа хэлүүллээ.
Зочин 2019-10-25 122.201.24.194
20000 aar hend ch sanalaa hudaldahad bi belen bn 2020 onii songuulid
Зочин 2019-10-25 64.119.23.215
Д.СУМЪЯАБАЗАР фсдаг зайлуулаачээ мэдлэг мэргэжилгуй бох тавьчаад юу хулээгээд байнаа Хурэлсух ЗГ-ЫГ засаг биш болголоо. Дээр нь гаалийнхан наад алтыг чинь оорсдоо гаргахаар яаж хулгай багасах в. еронхийлогч нь спиртийн гэмт хэрэгтэн яаж энэ улс оодлох вэдэ
Зочин 2019-10-25 122.201.24.254
Маш их мөнгө хяналтгүй бүртгэлгүй хилээр орж ирээд алт бусад баялаг хууль бус наймаа болоод эргээд хилээр хууль бусаар гардаг хил гааль ч авлигад идэгдсэн ингээд саарал жагсаалтад морилох нь тэр дээ
Зочин 2019-10-25 192.82.64.158
Хил гаалийнхан нь ажлаа хийлдээ хятад гарч байгаа бол энэ нөхдззд хяналт шалгалтай сайн хийлдээ . Хил гаалийгхан ажлаа хийж урагшаа гаргахыг нь болиулчих тэгвэл монгол банкинд л тушаана шд. Улсын баялагийг ухаж авчихаад тэгээд улсад татвар төлөхгүй яах гээд байгаан татвараа төлж чадахгүй бол алтаа ухахаа больчихоо. Алт гадагшаа зөөж байгаа нөхдүүдэд хату хариуцлага хүлээлгэдэг болох болсын бишүү.
малчин 2019-10-25 103.9.88.162
Өсөн нэмэгдэх роялтийг буцааж сэргээх хэрэгтэй,:хувийн татвар төлж чадахгүй бол алт олборлохоо больчих
Batbayar 2019-10-25 112.72.12.3
HYTAD MONGOLIIN HIL GAALI.HYNALTGUI YUU CH CHULUUTEI GARGADAG BOLCHIHSON YUM UU..UU TIIM NEEREE VLEG GVRVELIIN YS GARAAD YVCHIHSAN L DAA…HE HE
зочин 2019-10-25 202.9.43.107
Орчин үед ямарч улс орныг удирдхад өндөр боловсрол хэрэгтэй дэ … Нэг муу зураач , салаан захирагч энэ тэрүүд Монгол орныг өөд нь татаж барахгүй шдээ ..
иргэн 2019-10-25 103.212.119.150
Ямар тэнэг хууль баталдаг тэнэг гишүүд вэ
Od 2019-10-25 66.181.183.103
Сонин юмаа монгол банканд тушаахгүй бол хятад руу гаргаж бна гэж үзээд асар өндөр торгууль тавьж болдоггүй юм уу бас бөөн хахууль уу
Зочин 2019-10-25 202.55.188.46
Алт нууцаар гаргадаг чинь Монголын хамгийн том мафи юм бишүү хэн ч дийлэхгүй саарал жагсаалтанд орсон гол шалтгаануудын нэг гэсэн гэвч энэ талаар хэн ч ам нээхгүй
FUCK 2019-10-25 202.70.34.115
JINXENE XYATAD BODLOGO
Зочин 2019-10-25 122.201.21.14
Үхсэний хятад бодлого монголчуудын хулгайч бодлого
зочин 2019-10-25 66.181.176.169
монгол хүний хувиа бодсон бэртэгчин зангийн нэг жишээ юм. нийт орлого ологч иргэд ААН нэгжийн 38 хувь нь татвараа төлдөг байхад монгол улс хөгжихүү