Оросууд хүн амын тооллогодоо цахимаар хамрагдаж болно

Хуучирсан мэдээ: 2019.10.25-нд нийтлэгдсэн

Оросууд хүн амын тооллогодоо цахимаар хамрагдаж болно

Оросууд хүн амын тооллогодоо цахимаар хамрагдаж болно

Ирэх 2020 онд ОХУ-д хүн амын тооллого хийгдэнэ. Тооллогыг уламжлалт болон цахимаар гэсэн хоёр хэлбэрээр хийх юм. Тоологчдын гэртээ оруулахыг хүсэхгүй байгаа хүн цахимаар тооллогод хамрагдаж болно хэмээн Үндэсний статистикийн хорооны төлөөлөгч Павел Смелов хэллээ. Гэхдээ иргэний цахим бүртгэлийг дараа нь тооллогыг зохион байгуулагчид биечлэн баталгаажуулах шаардлагатай, яагаад гэвэл цахим бүртгэл бодит эсэхийг нягтлахаас өөр аргагүй хэмээн тэр тодотгосон байна.

Хүн амын тооллого 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд зохиогдох юм.

Төрийн үйлчилгээний порталаар дамжуулан тооллогод хамрагдах бөгөөд нэг иргэн 15-20 минутад тооллогын хуудсыг бөглөх боломжтой ажээ. Бүртгүүлэхдээ авсан дахин давтагдашгүй кодыг тооллогын комиссийн ажилтан биеэр очиж тулган баталгаажуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж