Дуулианы “бай” болоод буй сайд асны эхнэрийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Дуулианы “бай” болоод буй сайд асны эхнэрийг баривчлав

Дуулианы “бай” болоод буй сайд асны эхнэрийг баривчлав

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний улс төрийн дотны хамтрагч, дуулиан шуугианы “бай” болоод буй Хууль зүйн сайд асан Чо Гукийн эхнэр Чун Кён Шимийг Пүрэв гариг (2019.10.24)-т баривчилсан байна. Түүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, санхүүгийн залилан хийсэн, охиноо нэр хүндтэй их сургуульд элсүүлэх зорилгоор хувийн харилцаа холбоогоо ашигласан зэрэг хэрэгт буруутган, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Чо Гук нь Хууль зүйн сайдаар томилогдон, нэг сар ажиллаад, өнгөрсөн долоо хоногт огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Би сайдын хувьд прокурорын байгууллагыг шинэчлэхийн төлөө бүхий л хүчээ дайчилсан. Гэвч миний албан үүрэг энд хүрээд дуусаж байна” хэмээн мэдэгдсэн.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Чо Гукийг Хууль зүйн сайдын албан тушаалд томилсны дараа БНСУ-ын сөрөг хүчнийхэн аравдугаар сарын 3-нд Мүн Жэ Ин болон тус улсын Хууль зүйн сайдыг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж