80 жилийн өмнө устаж үгүй болсон Тасманийн бар дахин үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

80 жилийн өмнө устаж үгүй болсон Тасманийн бар дахин үзэгджээ

80 жилийн өмнө устаж үгүй болсон Тасманийн бар дахин үзэгджээ

80-аад жилийн өмнө устаж үгүй болсонд тооцогдож байсан Тасманийн барыг харсан гэж хэд хэдэн гэрчүүд нотолж байна. Тасманийн аж үйлдвэр, ус, байгаль орчны яамнаас гаргасан сүүлийн үеийн мэдээнд тайласин хэмээн нэрлэгддэг уг амьтан энэ жил хоёр ч удаа үзэгдсэн тухай дурджээ.

Өнгөрөгч долоодугаар сард нэгэн эр гэрийнхээ ойролцоо уулан дээрээс тайласиний мөр олсон ба долоон жилийн өмнө нэгийг харснаа ярьжээ.

2018 оны арваннэгдүгээр сард нэгэн бүсгүй Хартз ууланд тайласин болон гөлгүүдийг нь харсан хэмээн мэдээлжээ. Мөн оны хоёрдугаар сард баруун Австралид нэгэн хос машиных нь урдуур тайласин зам гарахыг харсан гэнэ.

Тэд "Бар замын баруун гар талд гүйж байсан. Машин ойртоход хэд хэдэн удаа эргэж хараад машины урдуур гүйж замын нөгөө талд гарсан. Бид түүнийг 12-15 секунд маш тодорхой харсан. ТУг бар нурууныхаа доод хэсэгт болон сүүлэн дээрээ тод судалтай, үнэгнээс арай том, герман овчаркаас арай жижиг биетэй байсан,биднээс айлгүй тайван байсан" хэмээн мэдээлсэн байна.

"Индэпэндэнт" агентлаг 2016 оноос хойш тайласин харагдсан гэх нийт найман тохиолдлыг бүртгэсэн байна.

Мөн 2017 онд хол зайтай удаан явж буй нэг, ойрхон нэг, мөн нэг гөлөг камерт бичигдсэнийг олон нийтэд үзүүлж байсан билээ.

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: foxnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж