Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав | News.MN

Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав

Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав

Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзав

Их эргэн сэргэлтийн үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Мөн энэ өдөр Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын даргын өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

valentin 2019-10-24 197.234.219.48

Танай гэр, бизнес, автомашин худалдаж авах, мотоцикль худалдаж авах, өөрийн бизнесийг эхлүүлэх, хувийн хэрэгцээнд илүү их эргэлзээ төрүүлэхийн тулд санхүүжилт хэрэгтэй.
дан холбоо:
Захидал: valentinthierry6@gmail.com

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

Зөв, монголд одоо намаас олон юм алга, нэмж бүртгэх байтугай эхнээс нь татан буулга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж