Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан, залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт энэ сарын 18-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 80 оюутан, залуучууд, зохион байгуулагч багийн гишүүд оролцов.
Хотын соёл – Хувийн соёлоос эхлэх тул улс орны ирээдүй болсон оюутан, залуусаас шилдэг 80 оролцогчийг сонгон соёлжсон, хотод амьдрах зөв хэвшил бүхий залуучуудыг бэлтгэх, хотын соёлд сургах, цаашлаад хамтарч нийгэмд хотын соёлыг таниулах, соёлч иргэн байхад уриалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хотын соёлыг Улаанбаатар хотын иргэдэд таниулан сурталчлах, нөлөөлөх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм.
Энэхүү хөтөлбөр нь:
- Хотын соёлыг сурталчлах, таниулах сургалт,
- Төсөл хэрхэн бичих талаар мэдлэг олгох сургалт,
- Илтгэл мэтгэлцээний тэмцээн,
- Хотын бүтээн байгуулалттай танилцах аялал,
- Төсөл санаачлан хэрэгжүүлэх зэрэг хэсгээс бүрдэх бөгөөд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдаж, аравдугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд үргэлжилнэ.
ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ