СБД: 200 өрхөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

СБД: 200 өрхөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

СБД: 200 өрхөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан  1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 200 өрхөд хүндэтгэл үзүүллээ.

 Тус  арга хэмжээнд дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр болон ЗДТГ-ын хэлтэс, албад, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар оролцож, дүүргийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн залуу багш нарын хамтлаг ая дууны мэндчилгээ өргөсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 онд иргэдээ ажилтай орлоготой байх, амьдрах орчныг сайжруулахад зориулж иргэдийн саналын дагуу 72 байршилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн байна. Мөн  21 мянга 296м2 талбайд тохижилт, 3789м2 талбайд ногоон байгууламж, 3830 м2 талбайд авто зогсоол, 9 байршилд явган хүний шат, гүүр, 8529.3м2 талбайд явган хүний зам, 6.7 км дайрган хучилттай зам, 12 нийтийн орон сууцны засвар, зуслангийн бүсэд 268 ширхэг гэрэлтүүлэг, гэр хорооллын гэрэлтүүлгээ дагасан 267 цэг камержуулалтын ажлыг хийжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг чанар хүртээмжтэй болгоход чиглэсэн засвар, үйлчилгээ, тоног, төхөөрөмж шинэчлэх зэрэг олон хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж