Трансжендэр иргэдэд зориулж ALWAYS тэмдгээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Трансжендэр иргэдэд зориулж ALWAYS тэмдгээ өөрчилнө

ALWAYS бренд энэ долоо хоногт сарын тэмдгийн үед болон ариун цэврийн зориулалттай бүтээгдэхүүнүүдийнхээ савлагаан дээрээс "Эмэгтэй" гэсэн тэмдэглэгээг арилгана хэмээн мэдэгдлээ.

"35 гаруй жилийн турш бид охид, бүсгүйчүүдийн сайн найз байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болно.  Гэхдээ бид бүх үйлчлүүлэгчдийн хүслийг харгалзан үзэж бүтээгдэхүүнийхээ савлагаан дээрээс уг тэмдэглэгээг арилгахаар болсон" гэж брэндийн төлөөлөгч мэдэгдлээ.

Трансжендер иргэд болон ялангуяа LGBTQ холбооны гишүүд твиттер хуудаснаа  уг брэндийг шүүмжилжээ. Тэд "зөвхөн эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирдэггүй. Сарын тэмдэг ирдэггүй эмэгтэйчүүд ч байдаг. Бас эмэгтэй гэсэн бүртгэлгүй ч сарын тэмдэг ирдэг хүмүүс бас бий" гэх мэт нийтлэлүүд бичжээ.

Энэхүү өөрчлөлт бүтээгдэхүүний чанар, өнгө гэх мэт өөр юунд ч нөлөөлөхгүй, зөвхөн тэмдэглэгээг л арилгана гэнэ.

Өнгөрсөн зун Лифт компани үйлчлүүлэгчид өөрийгөө хүссэн төлөөний үгээрээ нэрлэхийг зөвшөөрсөн, зургаа дугаар сард Мастеркартынхан үйлчлүүлэгчид өөрсдийн сонгосон нэрээ харилцах болон хадгаламжийн карт дээрээ бичүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: goodmorningamerica.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж