Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна | News.MN

Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын тоонд буюу саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

Монголбанк өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийснийг тайлагнав. Мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш нар өгсөн юм.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад ороход FATF-ын 40 зөвлөмж, терроризмтой тэмцэх есөн зөвлөмж гэсэн шалгуур байсан бол энэ удаад FATF-ын техникийн хэрэгжилттэй холбоотой 40, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээр дүгнэлт гаргасан. Техникийн хэрэгжилт дээр тухайн улс мөнгө угаахтай тэмцэхэд байгууллагуудын дотоод зохион байгуулалт, боловсон хүчний нөөц, хууль зэрэг эрх зүйн орчин багтаж байгаа. Эрх зүйн орчин хэр байгааг 11 үзүүлэлтээр ялгадаг. Энэ 40 зөвлөмжөөр 2017 оны долдугаар сард гарсан тайлангаар 20 нь огт шаардлага хангаагүй. Үр дүнтэй байдлын үзүүлэлтээр 11 нь шаардлага хангаагүй зэргээр муу үнэлгээ авсан.

Үүнтэй холбоотойгоор энэ хоёр жилийн хугацаанд Монголбанк олон байгууллагуудтай хамтран ажилласан. Монгол Улс муу үнэлгээтэй байгаа 20-иод зөвлөмжийг сайжруулсан. FTAF-ын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болдог. Саяхан Парист болсон хурлын үеэр Монголбанкнаас төлөөлөгч явсан. Манай асуудлыг онцгойлон хэлэлцээгүй ч завсарлагаанаар гишүүдэд өөрийнхөө хийсэн ажлуудыг танилцуулж байсан. Мөн 40 үзүүлэлийн 35-ынх нь шаардлагыг хангасан, 11 үзүүлэлтийн долоог нь сайжруулсан манай нөхцөл байдлыг харгалзан үзэх талаас нь ярилцлага хийж байсан. Та нар энэ эрчээ битгий алдаарай, энэ эрчээрээ ажиллавал саарал жагсаалтаас хурдан гарах боломжтой гэж зөвлөсөн. Бид 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна.  Энэ ажилд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Төлөвлөгөөнийхөө дагуу бид ажиллаж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард тайлангаа өгнө” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-24 150.129.141.196

2 ДЭД НЬ АМ УРАЛДУУЛААД БАЙЖ ДЭЭ. ЖИНХЛЭХ ШАНС БАЙЖ САГАД.

Avatar

Bold o 2019-10-24 223.38.8.86

Saaral jagsaaltandaa bj bgdee Manai ulsad yamar sanhuugiin daramt irehgui geed bsan biz dee ..tegvel yund garah geed yaraad bgaa yum ve saaraldaa bj l bai l daa

Avatar

бор. 2019-10-24 202.9.43.115

Маш сайх байна.Уг нь оруулсан л буруу даа.

Avatar

Зочин 2019-10-24 73.92.12.67

ха ха ха энд 2020 онд саарал жагсаалтаас гарах ирээдуй цагийн асуудал биш, яагаад орсон, ямар алдаа гарсан, хэн буруутай, ямар хариуцлага хулэхэв гэдэг асуудлаа ярих естой. Эс тэгвээс ирээдуй цаг дээр 2020 онд монгол улс саарал жагсаалтаас гарж хар жагсаалтад орно л болно шуу….

Avatar

valentin 2019-10-24 197.234.219.48

Өр төлбөрөө төлөхийн тулд танд яаралтай зээл хэрэгтэй байна. Танай бизнест капиталын зээл хэрэгтэй байна. Үүнийг банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд няцаасан байна

Захидал: valentinthierry6@gmail.com

Avatar

Zochin 2019-10-24 46.223.2.95

Songuul boloh geed ingej hudlaa amlahaas yahav

Avatar

zochin 2019-10-24 59.153.113.88

uruvdmuur patsaan.

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

"Тааж мэддэг таван хаан, тамшаалж мэддэг тарган бух байх нь"

Avatar

kkk 2019-10-24 103.57.93.46

unheer uur aragui bolood bid ene saaral jagsaaltand orchihoogui harin hudal, bulhai, bohir, yawuurgui bogin tushmediin shunaltai holbootoi buruu shiidweruudees bolj orson shuu dee!!! odoo harin ter awilgal, tuuniigee nuusan offshore account, daraan Mongold urshuuliin huuli nereer ugaaj oruulsan uildluudiig hiisen itgeeduudiig shalgaj, huuliin daguu hatuu arga hemjee awah heregtei baina shuu dee… getel odoo ene humuus baatarlagaar dawan tuulj baigaa dur esgej baigaan daind aragui orson um shig

Avatar

НАМХАЙ 2019-10-24 202.131.225.150

БИЕЛЭЭГҮЙ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ НЬ ХАРСАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД БАЙНА БИЛЭЭ. УЛС ТӨРИЙН ЗОРИГ ГАРГАЖ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ХУРААХ, ОФШОРООС ХӨРӨНГӨ ТАТАХ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ХИЙХ ЁСТОЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ШҮҮХИЙН ШАТАНД ХЭРЭГ БОДИТОЙГООР ШИЙДВЭРЛЭГДЭХ…

Avatar

Зочин 2019-10-24 178.255.154.107

Өө тийм үү? Монголбанк мэддэг юмуу? Нам шиг л ярьж байх шив. Уг нь төв банк улстөрөөс хараат байх ёстой биш билүү? Засгийн газрын тэргүүн шиг ярьж байх юм. Монголбанк нь ЗГ, их хурлаас ч хараат бус ажиллах ёстой хуулиараа. FATF-ын зөвлөмжүүдийг шууд хэрэгжүүлэх байгууллагууд нь Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо (УИХ-ын харъяа), Хууль зүйн яам, Прокурор бас орж байгаа. Гэтэл өмнөөс нь Монголбанк шийдээд 2020 онд саарал жагсаалтаас гаргачих юм гэнэ. Шүүх бол цагдаа, АТГ, прокуророос ирсэн яллах дүгнэлтүүдийг авч шалгаад шүүх хурлын тов зарладаг. Гэвч манай цагдаа, АТГ, прокурор шал түүхий материал бэлдээд шүүх рүү шилжүүлээд байгаа. Энэ бол үнэн. Гэм зэмгүй олон хүнийг шалгасан нэр зүүх гээд хэрэг тохож байцааж хэргийн материал гэх юм хийж үдээд шүүхэд өгдөг. Нямдорж Баттулга мэт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэж харлуулаад нэр хүндийг нь унагаадаг. Тэгээд "ард түмэн шаардаж байна" гэж "нийгмийн салхи ийшээ үлээж байна" гээд барьж аваад шалгуулдаг. Шууд захиалгаар. Харин шүүх тэрийг нь үзээд хуульд нийцэхгүй болохоор нь буцаагаад байгаа. Буцаахаар нь шүүх авлигажсан байна гэж ш****г. Үгүй тэгээд яах гээд байгаа юм? Шүүхгүй орон болгох гээд байгаа юмуу хайшаа юм? Нямдорж Баттулгын зөв Шүүхийн буруу тэ? Амар юм болох нь. Шүүхийг нэр хүндгүй болгож нийгэмд эмх замбараагүй анархизм тогтоох гээд байгаа юмуу би ерөөсөө гайхаад барахгүй байна.

Avatar

зочин 2019-10-24 202.9.43.107

Өнгөрсөн хойно нь гуцалгүй анхнаасаа л орохгүй байх ёстой шд .

Avatar

Зочин 2019-10-24 66.181.179.137

энэ сахалтай банди үнэнхүү чадваргүй, англи хэл ч маруухан, ОУВС-ийнхантай уулзалт хийгээд ярьсан зүйлийг нь гадныхан ойлгодоггүй, тэдний хэлсэн зүйл асуусан асуултыг ч бүрэн гадарладаггүй зөрүү буруу яриад хэцүү шүүдээ . Энэ хүн Монголбанкинд суугаа Голомт банкны далд нууц төлөөлөгч юм

Avatar

Эрдэмбилэгээ эхлээд чи зайл 2019-10-24 103.57.94.219

Эцэг Очирхүүтэйгээ Төрөөс хол яв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж