Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Монголбанк: 2020 онд саарал жагсаалтаас гарна

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага FATF-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын тоонд буюу саарал жагсаалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

Монголбанк өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийснийг тайлагнав. Мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш нар өгсөн юм.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад ороход FATF-ын 40 зөвлөмж, терроризмтой тэмцэх есөн зөвлөмж гэсэн шалгуур байсан бол энэ удаад FATF-ын техникийн хэрэгжилттэй холбоотой 40, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээр дүгнэлт гаргасан. Техникийн хэрэгжилт дээр тухайн улс мөнгө угаахтай тэмцэхэд байгууллагуудын дотоод зохион байгуулалт, боловсон хүчний нөөц, хууль зэрэг эрх зүйн орчин багтаж байгаа. Эрх зүйн орчин хэр байгааг 11 үзүүлэлтээр ялгадаг. Энэ 40 зөвлөмжөөр 2017 оны долдугаар сард гарсан тайлангаар 20 нь огт шаардлага хангаагүй. Үр дүнтэй байдлын үзүүлэлтээр 11 нь шаардлага хангаагүй зэргээр муу үнэлгээ авсан.

Үүнтэй холбоотойгоор энэ хоёр жилийн хугацаанд Монголбанк олон байгууллагуудтай хамтран ажилласан. Монгол Улс муу үнэлгээтэй байгаа 20-иод зөвлөмжийг сайжруулсан. FTAF-ын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болдог. Саяхан Парист болсон хурлын үеэр Монголбанкнаас төлөөлөгч явсан. Манай асуудлыг онцгойлон хэлэлцээгүй ч завсарлагаанаар гишүүдэд өөрийнхөө хийсэн ажлуудыг танилцуулж байсан. Мөн 40 үзүүлэлийн 35-ынх нь шаардлагыг хангасан, 11 үзүүлэлтийн долоог нь сайжруулсан манай нөхцөл байдлыг харгалзан үзэх талаас нь ярилцлага хийж байсан. Та нар энэ эрчээ битгий алдаарай, энэ эрчээрээ ажиллавал саарал жагсаалтаас хурдан гарах боломжтой гэж зөвлөсөн. Бид 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна.  Энэ ажилд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Төлөвлөгөөнийхөө дагуу бид ажиллаж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард тайлангаа өгнө” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж