Оросод циркийн үзүүлбэрийн үеэр баавгай сургагч руугаа дайрчээ 

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Оросод циркийн үзүүлбэрийн үеэр баавгай сургагч руугаа дайрчээ 

Оросод циркийн үзүүлбэрийн үеэр баавгай сургагч руугаа дайрчээ 

ОХУ-ын Олонец хотод циркийн үзүүлбэрийн үеэр сургуулилалттай баавгай сургагч руугаа гэнэтхэн дайрсан бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Циркийн тоглолтын үеэр үзэгчдийн суудлын өмнүүр хамгаалалтын тор татаагүй байсан ба олон тооны хүүхэд ч байсан байна.

Аз болж баавгай хошуувчтай байсан учир сургагч амьд үлджээ. Гэхдээ нэлээдгүй гэмтэж бэртсэн бөгөөд баавгайг цахилгаан бороохой ашиглан номхотгожээ. Үзэгчид циркийн тайзтай маш ойрхон байсан бөгөөд баавгай хэдхэн алхаад л үзэгчид рүү очих боломжтой байжээ. Эхэндээ үзэгчид үүнийг үзүүлбэрийн нэг хэсэг гэж бодож байтал удалгүй байдал өөрөөр эргэснийг ойлгон хашгиралдан зугтаацгаасан байна.

Эх сурвалж:KP.RU

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж