УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ | News.MN

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Олны анхаарлыг татсан хэргүүд хаана ямар шатанд явж буй талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Салхины мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг, Онцгой байдлын албаны газар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорын байгууллага хянаж байна.

Харин Ховд аймгийн байгалийн цогцолборт газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хууль бусаар олборлож байсан “Өгөөжтэй-Өв” компанийн захиралд холбогдох хэргийг хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичээд АТГ-т буцаасан.

Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдээд харьяаллын дагуу шүүхэд гэм буруутай эсэхийг шийдүүлэхээр шилжүүлсэн олон хэрэг бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шилжүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төв банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг байна. Мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга нар бүлэглэн удаа дараагийн үйлдлээр их хэмжээний мөнгөний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг ч мөн шилжүүлсэн байгаа” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Борхүү. 2019-10-24 202.9.43.115

Батзориг л өөрөө мэдээд зээл өгөөд байв гэж дээ.

Avatar

Valentin 2019-10-24 197.234.219.48

Би санхүүгийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл,
Авто зээл, хувийн зээл. Би үйлчлүүлэгчдээ дээд тал нь 24 цагийн турш хангах боломжтой байдаг.
Захидал: valentinthierry6@gmail.com

Avatar

SharvLundeg 2019-10-24 172.107.92.18

У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.

Avatar

Зочин 2019-10-24 180.149.98.82

Hurelbaatariin solongost zarsan ord hereg yagaad daraad bainaa hurelbataraa

Avatar

Маш хатуу шийтгэ 2019-10-24 122.201.31.222

Энэ Батзориг гэгчийг маш хатуу шийтгэ. Яагаад гэвэл жирийн иргэдийн боломж бололцоо, мөнгө, шударга ёсыг хулгайлсан атлаа саявтархан УИХ-ын гишүүд ч гэсэн зээл авах хэрэгтэй гээд хээв нэг ярилцлага өгч байна билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж