Амиа хорлох гэж байсан аавыг цагдаа нар аварчээ | News.MN

Амиа хорлох гэж байсан аавыг цагдаа нар аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Амиа хорлох гэж байсан аавыг цагдаа нар аварчээ

Амиа хорлох гэж байсан аавыг цагдаа нар аварчээ

Жиоржиагийн  цагдаагийн офицер Брайнт  амиа хорлох гэж байсан аавыг аварчээ.  Хэргийн газарт очиход залуу эр цээжиндээ хутга тулгаж бариад гэрийнхээ галын өрөөнд сууж байжээ. Цагдаа түүнтэй 25 минут  ярилцаж суусан байна. "Хутгаа хая. Чи хүүдээ хэрэгтэй! Хүүгээ дахин харахыг хүсэхгүй байна уу?" гэх үгнүүд амьдралд гутарсан эрийг шийдвэрээ өөрчилөхөд хүргэжээ.  Цагдаа нар түүнийг эмнэлэгт  аваачсан байна.Тус нутгийн цагдаа нар  анхны тусламж үзүүлэх, сэтгэл санаа засах, нөхцөл байдлыг эергээр өөрчлөх сургалтанд хамрагдсан байдаг аж.

"Хэдхэн цагийн өмнө амиа хорлох гэж буй эцэг хүнийг аварсан цагдаа нарын камерын бичлэгийг цацлаа. Амиа хорлолт гэсэн үгнээс нь болж нүүрном тэр нийтлэлийг устгасан ч бид дахин нийтлэхийг оролдож байна. Учир нь, энэ бол залуу эр амьдралаа шинээр эхэлж, хэрэгтэй тусламж үйлчилгээгээ авч, дахин нэг өглөөний нар мандахыг хүүтэйгээ хамт харахаар болсон эерэг үйл явдал юм.

Энэ бичлэгийг үзэх нь зарим хүнд хэцүү байж болох ч энэ залуугийн шийдвэрээс бусад хүн  нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж бид хүсч байна" хэмээн Жиоржиагийн Хэнри хотын цагдаагийн газар нүүрномдоо нийтэлсэн байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: foxnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

Амьд ямах эсэхээ өөрөө шийдэг, нэг ч гэсэн хүн алга болбол дэлхийн бохирдолд эерэг бус уу, ялангуяа Кятадууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж