Орос-Африкийн анхны дээд хэмжээний уулзалт Сочи хотод эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Орос-Африкийн анхны дээд хэмжээний уулзалт Сочи хотод эхэлжээ

Орос-Африкийн анхны дээд хэмжээний уулзалт Сочи хотод эхэлжээ

Орос-Африкийн анхны дээд хэмжээний чуулга уулзалт өчигдөр /2019.10.23/ ОХУ-ын Сочи хотод эхэлжээ. Оросын нөлөөг Африкт тивд өсгөх зорилготой уг дээд хэмжээний уулзалтад Африкийн бүх улсаас буюу 54 улсын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Уулзалт аравдугаар сарын 23,24-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганыг нээж үг хэлэхдээ Орос улс нь Африк тивийн улс орнуудыг өрийн дарамтаас гаргах санаачилгад идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 тэрбум гаруй ам.долларын өрийг цайруулаад байгааг онцлон дурджээ. Мөн тэрбээр Орос-Африкийн худалдааны эргэлт чамлалтай санагдаж байгааг илэрхийлээд ойрын 4-5 жилийн дотор хоёр дахин өсөх боломжтой гээд худалдааны эргэлтийг дэмжих бүхий л төсөл хөтөлбөр санаачилгуудыг дэмжин ажиллана гэдгийг тэмдэглэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч цааш нь ярихдаа Африк тив нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн төвүүдийн нэг болж байгааг онцолжээ.

Хуучин ЗХУ-ын үед Орос улс нь Африк тивд маш идэвхтэй тоглогчдын нэг байсан ба ЗХУ задарснаас хойш нөлөө нь суларч ирсэн ба Хятадад байр сууриа алдсан юм. Харин одоо тус улс нь эдийн засаг, санхүүгийн хүчин чадлаар Орос улс Хятадыг  гүйцэхгүй ч зэр зэвсэг, техник технологийн салбарт өрсөлдөх чадвартай болж байгаа олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Шинжээчдийн тооцоолсноор, 2050 он гэхэд Африкийн орнуудын ДНБ 25 их наяд ам.долларт хүрэх аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж