Трамп Эрдоганыг магтаж, удахгүй түүнтэй уулзана гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Трамп Эрдоганыг магтаж, удахгүй түүнтэй уулзана гэв

Трамп Эрдоганыг магтаж, удахгүй түүнтэй уулзана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахаар төлөвлөж буй ажээ. Энэ талаар өнгөрсөн Лхагва гариг (2019.10.23)-т Цагаан ордноос Сири, Туркийн нөхцөл байдлын талаар ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Америкийн удирдагч “Сирид гал зогсоох ажиллагаанд тусалж, маш олон хүний амь нас аварсан Америкийн иргэддээ болон Туркийн ерөнхийлөгч Эрдоганд талархаж буйгаа илэрхийлье. Энэ хүн бол эх орноо хайрладаг, эх орныхоо төлөө зөв зүйл хийдэг. Би ойрын ирээдүйд түүнтэй уулзах бодолтой байна” хэмээн хэлжээ. Мөн Сирийн ардчилсан хүчний эвсэлд багтсан Курдын хүчний командлагч, генерал Мазлумд талархаж буйгаа мэдэгдээд, хэдэн арван мянган курдыг аварснаа дурдсан байна.

Анкара аравдугаар сарын 9-ний өдөр Сирийн хойд хэсэгт “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа эхлүүлж буйгаа зарласан. Анкара төлөвлөгөөнийхөө дагуу Сирийн дүрвэгчид Туркээс буцах боломжтой болно гэж үзэж буй юм. Дамаск Туркийн ажиллагааг түрэмгийлэл гэж нэрлэсэн бол Олон улсын хамтын нийгэмлэг Анкарагийн үйлдлийг буруушаасан билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж