73 настай эмээ 27кг хаяж залуучуудад үлгэр дуурайл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

73 настай эмээ 27кг хаяж залуучуудад үлгэр дуурайл үзүүллээ

Жоан Макдоналд гэх 73 настай Канадын иргэн 90кг хүртэл таргалж 22 размер өмсдөг байжээ. Жиндээ санаа зовохын хажуугаар өвдөгний яс шинээр суулгах мэс засалд орсноос хойш биеэ даан шатаар явахад хүндрэлтэй болсон гэнэ. Тиймээс охин нь гар утаснаасаа  хоолны дэглэм, дасгал сургуулилтаа хэрхэн хянах болон өдөр тутмын мэдээ уншиж байхыг зааснаас хойш эмээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ.

2017 оны нэгдүгээр сард тэрбээр долоо хоногт дөрвөн удаа фитнесст явж үргэлж эрүүл хооллодог болсон гэнэ.

"Би охиноороо калоригүй, өөх тосгүй, эрүүл хоолны дэглэм зохиолгож аваад түүнийгээ ягштал баримталсан" гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Амьдрал эрчимтэй үргэлжилсээр, цаг хугацаа нисэн өнгөрсөөр жилийн дараа эмээ жингээ үзэхэд  63кг, 16 размер өмсдөг болсон байв.

 

View this post on Instagram

 

How many do you think I can do by the end of the year? 😅😅 . Okay the big trick here is us using a bench so I’m starting from the bottom position but not hanging. This has helped me a lot because I have a trick shoulder that gives me a lot of pain. Two years ago I started with the machine. Then I moved on to heavy rubber assistance bands. And finally at my daughters gym I worked my way up to unassisted chin ups. They are now one of my favorite exercises and I have a real sense of accomplishment from them. I’d love to know what your favorite exercise in the gym is, and if you do chin ups, how many can you do? Would you like an instructional video on how to do these? I think I could do that for you! 👵🏼👵🏼 . #progressnotperfection #olderwomen #silverhair #oldermodel #fitover70 #chinups #inspo #fitspo #stronggirls #trainwithjoan

A post shared by Joan MacDonald (@trainwithjoan) on


"Энэ фитнесс аялал миний амьдралыг хөгшин наснаас аварлаа. Одоо би залуу хүүхдүүдэд үлгэр дуурайл болж, тэдэнд эрч хүч өгч чадна. Нөхөр маань энэ өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж, хүүхдүүд минь надаар бахархаж байна" гэж эмээ ярьжээ.

Эрчимтэй дасгал хийснээр эмээ цусны даралт, холестриний илүүдэл гэх мэт эрүүл мэндийн хүндрэлүүдээсээ салж чадсан бөгөөд цаашдаа ч зогсолтгүй дасгалаа хийнэ гэж байлаа.

"Яахаа мэдэхгүй байгаа хүмүүст хандаж, идэж байгаа хоолондоо нэг ч гэсэн эрүүл мэндэд тустай зүйл нэм, бас долоо хоногт ядаж нэг шинэ дасгал хий гэж зөвлөмөөр байна. Гэнэтийн гайхамшиг хүлээгээд суух хэрэггүй. Удаанаар тогтвортойгоор тэр гайхамшгаа өөрөө бүтээ" гэж Жоан эмээ зөвлөж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: foxnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж