Сүхбаатар дүүргийн шуурхай штаб агаар, орчны бохирдолд 24 цагаар хяналт тавина | News.MN

Сүхбаатар дүүргийн шуурхай штаб агаар, орчны бохирдолд 24 цагаар хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн шуурхай штаб агаар, орчны бохирдолд 24 цагаар хяналт тавина

Сүхбаатар дүүргийн шуурхай штаб агаар, орчны бохирдолд 24 цагаар хяналт тавина

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Шуурхай штабыг Засаг даргын Тамгын газрын байранд байгуулж, энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 24 цагаар ажиллуулахаар боллоо.

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах батлагдсан хуваарийн дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр, сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүд, утааны талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу 24 цагаар газар дээр нь ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

2019.10.23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрт харьцангүй тайван, 15 дугаар хороонд түүхий нүүрс түлж байж болзошгүй тухай мэдээлэл иргэнээс ирсний дагуу Шуурхай алба хаягийн дагуу очиж шалгахад түүхий нүүрс хэрэглээгүй байлаа.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

ШУУРХАЙ ШТАБ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж