Цаг үеэ дагаад бидний сонголт алхам тутамдаа амар хялбар, ажил хөнгөвчилсөн, цаг зав хэмнэсэн хэлбэр рүү шилжиж байгааг та анзаарсан уу? Түгжрэлтэй замд цаг алдахгүйн тулд дугуйгаар явж, банкны үйлчилгээг цахимаар авч, тэр ч байтугай онлайнаар бүх ажил хэргээ амжуулдаг болсон. Тэгвэл бичиг цаас бүрдүүлж, олон дахин банк зорих шаардлагагүйгээр онлайнаар зээл авах боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгоод багагүй хугацаа өнгөрч байна. Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээг өмнө нь зах зээлд нэвтрүүлж байсан бол энэ удаа онлайн цалингийн зээл санал болгож эхэллээ.
“Цалингийн зээлийг апп-аараа авах гэж үү, ийм амархан уу хэмээн та гайхаж байна уу? Үнэхээр тийм. Khan Bank аппликэйшн ашигладаг л бол та гар утаснаасаа л энэ бүхнийг амжуулах боломжтой. Онлайн цалингийн зээлийн давуу тал нь зээлийн хүсэлт өгөх, судлуулах, зээлээ авах гэхчилэн удаа дараа банк явах шаардлагагүйгээр Khan Bank аппликэйшнээрээ нэвтрэн зээл авах боломжит дүнгээ тооцуулж, хүсэлт илгээгээд банкинд нэг л удаа очиж зээлийн гэрээ байгуулснаар зээл авах юм.
Харилцагч 100,000-30,000,000 төгрөг хүртэлх зээлийг онлайнаар авах боломжтой төдийгүй банкнаас урамшуулал болгож, энэ оныг дуустал зээл олголтын шимтгэлийг 50 хувь хөнгөлж байгаа юм. Энэхүү зээлийг авахын тулд ХААН Банкны дансаараа цалингаа авдаг байх ёстойн дээр зөвхөн зээлийн эрх үүссэн харилцагчид л зээл өгөх боломжтойг дуулгая. Монголбанкны хэрэглээний зээлд тавигддаг бүх шаардлагуудыг мөн хангасан байх хэрэгтэй болно. Бидний дараагийн алхам бол зөвхөн ХААН Банкны гэж хязгаарлалгүйгээр бусад банкны дансаар цалингаа авдаг иргэдэд ч энэ боломжийг бүрдүүлж өгөхөөр зорьж буй.
Цаашид ХААН Банк хэрэглээний бусад зээлийг онлайн сувгаар авах боломжийг бүрдүүлж, харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, амар хялбар, ухаалаг үйлчилгээ санал болгохоор ажиллаж байна.
Бид зогсолтгүй бүтээсээр…
Холбоотой мэдээ