Армандо Торрес: Гүний уурхайн зураг төслийг эргэн харна | News.MN

Армандо Торрес: Гүний уурхайн зураг төслийг эргэн харна

Армандо Торрес: Гүний уурхайн зураг төслийг эргэн харна

Армандо Торрес: Гүний уурхайн зураг төслийг эргэн харна

Оюутолгой компаниас өнөөдөр /2019.10.24/ 2019 оны гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Мэдээллийн эхэнд Оюутолгой компанийн зүгээс аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тодруулбал, “Оюу толгой” компанийн 200 мянган хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.18 байсан нь аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлээ бататган ажилласан гэв. Мөн аюулгүй ажиллагааны соёлоо олон нийтэд түгээн таниулах зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран 280 сая гаруй төгрөгөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон орон нутгийн замд хяналтын систем суурилуулах зэрэг чиглэлээр нөлөөллийн аян зохион байгуулж байгаа ажээ.

“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулжээ.

2010 оноос 2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулсан байна.

Мөн ирэх гурван жилийн хугацаанд олон улсын стандартын шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын гутлыг дотоодоосоо худалдан авахаар үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ.

Өмнөговь аймгийн Манлай сумд Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх хоёр үйлдвэр нээлтээ хийснээр тус сумд нийт 64 ажлын байр шинээр бий болгосон гэв.

ГҮНИЙ УУРХАЙД НИЙТ 1,385 МЕТР ХӨНДЛӨН МАЛТАЛТ ХИЙСЭН 

Оюутолгой гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажлыг гүйцэтгэж дуусгав. Гуравдугаар улиралд амжилттай дууссан бусад бүтээн байгуулалтуудыг дурдвал дулаан хангамжийн холбогдох бүтцүүд, хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга ажээ.

Гуравдугаар улиралд гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай урагшласан байна. Тухайлбал есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн. Мөн 2019 оны долоодугаар сарын 15-нд зарлаж байсанчлан одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон.

Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд тус компанийн зүгээс гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлнэ хэмээн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес хэлэв.

2019 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ

Гуравдугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл нь сайн байсан ч баяжуулах үйлдвэрийн түр зогсолт буюу төлөвлөгөөт засвар үйлчилгээг аравдугаар сараас есдүгээр сар руу шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн:

  • 28 мянга 446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага
  • 25 мянга 607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8
    хувиар бага
  • Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин
    өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан
  • 2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна

Урьдчилан таамаглаж байсанчлан, олборлолтын 4A үе шатнаас агуулга багатай 4B үе шатанд шилжиж, хуримтлуулсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:

  • Зэсийн агуулга 2019 оны II улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37 болсон
  • Алтны агуулга 2019 оны II улиралд 0.31 байсан бол 0.14 болсон
  • Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.2 хувиар буурсан
  • Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 2019 оны II улирлынхаас 27.4 хувиар
    буурсан
  • Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 2019 оны II улирлынхаас 64.3 хувиар
    буурсан

2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113 мянга 400 тонн, баяжмал дахь алт 217 мянга 500 унци олборлосон бөгөөд 2019 онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 230 мянган унци хүртэлх баяжмал дахь алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.

2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй байгаа аж. Агуулга өндөртэй олборлолтын үе шат 4А дахь олборлолт дуусч, төлөвлөгөөний дагуу 4B үе шат болох бага агуулга бүхий овоолгыг хүдрийн гол эх сурвалж болгож байна. Агуулга багатай хэсэгт олборлолт явуулах болсноос гадна аравдугаар сард хийх баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийснээс үүдэн тээрэмдсэн хүдэр бага байснаас боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулахад бага байлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-24 202.9.45.168

Оюу толгой төсөлд нийт 15000 мянган Монгол хүн оролцож бга гэсэн статистик байна ! Монгол улсын засгийн газар Рио тинтотой зарчмын гол асуудлуудаар тохиролцоонд хүрч байгаа тухай мэдээлэл гарч байгаа нь сайшаалтай ! Дэлхийн хэмжээний ийм том орд газрыг түшиглэн хот байгуулах асуудал яригдана буйзаа ! Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагч талтай тохиролцоонд хүрэхийг нийгэм олон нийт анхааралтай ажиглан хэрж байна .

Avatar

Ene yum bicheed baigaa nukhur khicheelddee gaigui baisan yum baihdaa. U gaa bichdeg bainaa. ! 2019-10-24 92.3.219.247

Hehe

Avatar

ккккк 2019-10-24 192.82.67.52

Бүхэл бүтэн улсаар тоглох санаатай амьтад. Баярцогт Баяр хоёрын хахуулийн хэргээр шоронд хийгээд, гэрээг цуцлаад ядарсан улсыг дээрэлхвэл ямар байдгийг үзүүлэх хэрэгтэй.

Avatar

17,000 hun ajilgui boloh baih daa 2019-10-24 104.7.13.35

17,000 hun ajilgui boloh baih daa

Avatar

zochin 2019-10-24 64.119.26.72

Khuleer kheden tonniig gargaj bgaag khyanaj chadakhgui bkhad ed dakhin baga khelj bsan ch duriin khereg bizdee

Avatar

Зочин 2019-10-24 202.126.89.71

Ха ха геотехникичид болон уурхайн инжнаарууд нь аягүй муу гэсэн үг үү тэгээд. Ийм төсөл дээр лагууд нь лаг мөнгөөр ажилладаг гэж бодсиймсан.

Avatar

Зочин 2019-10-24 182.160.1.136

Ганц гялтайх Оюутолгойгоороо оролдвол Монгол зүдэрнэ. РИО ТИНТО мунхаг монголчуудаа уучлаарай. Монголчууд Оюутолгой төсөлдөө хайртай.

Avatar

ккккк 2019-10-24 192.82.67.52

Бууны ньохой чи зайл. Бүрэн эрхт улс шүү малаа

Avatar

17,000 hun ajilgui boloh baih daa 2019-10-24 104.7.13.35

17,000 hun ajilgui boloh baih daa

Avatar

Зочин 2019-10-24 202.126.89.212

Яараад яахав даа, Дураараа биш дүрмээрээ гээд замын цагдаагаас гарахааргүй ажлууд гараад байсан юм. Оюутолгой, Мобиком хоёр орсон болоод л ийм байжээ. Дор дороо дүгнэлт хий. Өөрсдийгөө хичээ. Ажлаа сайн хийцгээ, Монголчууд аа.

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

Татан буугд

Avatar

Хөөрхий дөө 2019-10-24 202.126.88.36

одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа гэдгийг 10 жилийн дараа гэнэт мэдэж байна гэнээ

Avatar

Зочин 2019-10-24 202.126.89.212

Ухаад ирэхээр мэдэгдэж байгаа юм шүү дээ. Урьд нь нарийхаан өрөмдөж үзээд болмоор байна гэж дүгнээд явж байсан. Ухаад ирэхээр өөр байсан. Ойлгоо.

Avatar

Соронзон 2019-10-24 202.126.89.57

Чи юугаа мэдхэв дээ ха

Avatar

Ганбаа 2019-10-24 202.131.225.197

100 гаруй жилийн хугацаанд үр ашигаа өгөх төслийг, үүцэндээ хүрээгүй байхад л хараан зүхэх нь санаатайгаар ХОРЛОХ ОРОЛДЛОГО

Avatar

Зочин 2019-10-24 202.21.108.227

Монгол улс ОюуТолгойн төслийн гэрээг эргэн харах цаг болжээ, Сумьяабазар сайд Монгол улсын эрх ашгын төлөө хөдлөхгүй нь тодорхой болчихлоо, дараагын сонгуулиар гудамжинд гарахгүйн тулд Нямдорж, Сумьяабазар, Даваасүрэн, Хүрэлбаатар, Энхболд, Улаан нарын сайдуудаа огцруулахаас өөр арга МАН д үлдсэнгүй.

Avatar

Зочин 2019-10-24 66.181.187.244

h******. Cham shig shunaltan mongoloor l neg bna. Hol yavj amidar

Avatar

Зочин 2019-10-24 202.126.88.48

Луйварчид

Avatar

vat 2019-10-24 150.129.141.137

баталгаа

Avatar

Uher 2019-10-24 66.181.179.187

Zuvkhun altnaas 91,000,000,000 iimiig huschjee ta nar duraaraa olborloltoo hiildee ard tumend noogdoh huviig n hurdan ug aan

Avatar

Uher 2019-10-24 66.181.179.187

700kg alt huschaad baga huschlaa gene uu

Avatar

Uher 2019-10-24 66.181.179.187

91,000,000,000 tug

Avatar

Зочин 2019-10-24 192.82.73.124

Тайлан тавьсанд баярлалаа. Ямар ч байсан бага ч гэсэн мэдээлэл авлаа. Рио Тинто Англичуудын хувьд Оюутолгой 2-р, 3-р зэргийн асуудал байдаг байх. Монгол бидний хувьд байгаа ганц баялаг уурхай минь юм шүү дээ. Энийгээ бид нар бодитоор мэдээллийг байнга авч баймаар байна хойшид.

Avatar

Зочин 2019-10-24 64.119.23.96

Монголд байгаа цор ганц ёс суртахуун бүхий соёлт хөрөнгө оруулагч бол яах аргагүй рио мөн, мэрсээр байгаад хөөгөөд гаргачих л даа тамын тогоонуудаа, оронд нь хэн орж ирнэ гэж бодож үзсэн үү тэр цагт монголын компаниудаас гутлын үдээс ч тоож авахгүй, ОТ-с тэжээгдэж байдаг зуу зуун компаниуд дампуурч хэдэн мянгаар тоологдох хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд орно, наад зах нь Монголын нислэгийн компаниуд ганцхан ОТ-н нислэгээс л ашиг хийж татвараа төлж тэлж томорч ажилчидаа цалинжуулдаг…нэг л жишээ

Avatar

ккккк 2019-10-24 192.82.67.52

За зайлаа. Тэр риотойгоо монголоос зайл. Муусайн луйварчид

Avatar

ккккк 2019-10-24 192.82.67.52

Мөнгө хайсан х***а нар дийлэнхи хувьцааг нь эзэмшдэг

Avatar

ахмад уурхайчид 2019-10-24 192.82.72.249

Нийт монголчуудад хүртээмжтэй болгох гэж олонх масс үзээд байгаа юм биш үү?Хар амиа бодсон бид ажиллаж цалин хөлстэй байвал болоо гэсэн ажиллаж байгаа ажилчид Рио гийн гар хөл бологч монголчууд та нар нэг юм ойлгооч МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ.

Avatar

vat 2019-10-24 150.129.141.137

татварт өгсөн 676 тэр бум хаана байна гээч /6 сая760 мянган хонь / 2019 онд

Avatar

ЗОЧИН 2019-10-24 202.9.44.248

ОЮУТОЛГОЙ ТЭРБУМААР НЬ АШИГАА ТАРААДАГ ХЭРНЭЭ ОДОО БОЛОХООР БҮГД АШИГГҮЙ БОЛСОН МЭТ ЯРИХ ЮМ. МОНГОЛЫГ ДАХИАД ӨРӨНД НЭМЖ ОРУУЛАХ ГЭСЭН ЭЭЛЖИТ ЗАЛЬ МЭХЭЭ ХЭРЭГЛЭЖ БНА. ЭНЭ БОЛ МАФИЙНХНЫ АРГА МЭХ…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж