Түлүүгийн даваанд осол гарч 8 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Түлүүгийн даваанд осол гарч 8 хүн гэмтжээ

Түлүүгийн даваанд осол гарч 8 хүн гэмтжээ

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн  Түлүүгийн даваа  гэдэг газар энэ сарын 23-24-нд шилжих шөнө  осол гарчээ.Тодруулбал, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой явж байсан  портер машин, дөрвөн зорчигчтой явж байсан "королла ахксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Техникийн бүрэн бус байдал,  халтиргаа гулгаа, эсхүл хурд хэтрүүлснээс болж осол гарсан  эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна. Эргэн сануулахад, энэ сарын 19-ний өдөр  Ар гүнтийн даваа орчимд 39 зорчигчтой явсан том оврын автобус онхолдож долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж