Сүнсний баярын уур амьсгал дэлхийн улс орнуудад ороод эхэлсэн байна. Улс улсын аймшгийн байшингууд үүд хаалгаа нээжээ.
Теннессид байдаг нэгэн аймшгийн байшин "бууж өгөлгүй"-гээр тэндээс гарч чадсан эрэлхэг зочиндоо 20’000$ амласан ч одоогоор нэг ч зочин энэ мөнгийг аваагүй байгаа гэнэ. Тэрхүү байшинд орохын тулд 40 хуудас бүхий гэрээ байгуулж, зүрх судасны өвчингүй гэдгээ оношлуулж, үйл ажиллагааг зогсоох нууц үг зохиох хэрэгтэй гэнэ.
"Бид зочид нэг бүрийнхээ хамгийн аймшигтай айдас дээр дөрөөлөн ажиллана. Ирсэн хэн ч бай бие болон сэтгэлийн асар их айдсыг тултал мэдэрнэ" гэж тэд вэбсайтдаа бичжээ. Уг аймшгийн аялал үзэгдэх орчин багатай, нойтон, чийгтэй, биед хүрэлцэх эд зүйлс, дэндүү үнэмшилтэй аймшигт зүйлсээр дүүрэн байх болно гэж вэбсайтдаа бичжээ.
Аймшиг найман цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг эхэлсэн л бол зугтах ямар ч аргагүй гэнэ. Аймшгийн байшин үйл ажиллагаагаа эхлээд жил болж байгаа бөгөөд долоо хоногт нэг удаа зочин хүлээж авдаг гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: foxbusiness.com
Холбоотой мэдээ