Сирийн хойд нутаг дахь Курдын хүчний эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа бүр мөсөн зогсоож буйгаа Турк улс мэдэгдсэн учраас тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.10.23/ мэдэгджээ.
Сирийн Хойд бүс нутаг уруу Турк улс цэргээ оруулсныг Вашингтон ийнхүү буруутгаж Туркийн Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам болон тэдгээр яамны сайдуудад хориг тавиад байсан юм. Туркийн засгийн газрын энэ үйлдэл олон мянган гэмгүй иргэдийг аюулд оруулж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагааны үр дүнг сулруулж байна хэмээн АНУ-ын тал буруутгаж байсан билээ.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ