"Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох ёстой" | News.MN

"Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох ёстой"

"Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох ёстой"

"Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох ёстой"

Ардчилсан намаас  өнөөдөр/2019.10.24/ Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудлаар  мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны захирал Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлагатай гэж үзэн, энэхүү шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна гэлээ. Мөн сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгөв.

-Засгийн газрын сайд нараас зөвхөн хоёрт нь хариуцлага тооцох асуудал ярьж байгаа юм уу. Хариуцлага тооцогдох хэмжээнд алдаа дутагдал гаргасан сайд нарын тоо олон болж байгаа гэж яригдах болсон. Тухайлбал, Батлан хамгаалах сайдад хариуцлага тооцох хангалттай үндэслэл бүрдсэн гэж яригдаж байгаа?

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөөдрийн эрх барьж байгаа нам, түүний байгуулсан хоёр ч Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг нэг биш удаа тавьж байсан. Анх концесс буюу 850 тэрбумтай холбоотой хууль зөрчсөн асуудалд нь хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулсан.

Хоёрт, У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг мөн сөхөж тавьсан. ЖДҮХС-гаас зээл авч өчнөөн тэрбумаар нь хөрөнгө завшсан асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэн. Гуравхан саналаар хариуцлага тооцож чадаагүй.  Өөрийн чинь асуугаад байгаа хариуцлага алдсан сайд нарын тоо замбараагаа алдсан.  У.Хүрэлсүхийн Засгийн газарт байгаа сайд нарт хариуцлага ярих юм бол бүх сайд нар, бүх аймгийн Засаг дарга нар дээр яригдана. Тендер шалгаруулалт, зарцуулалт бүх зүйл утгаа алдсан. Шилэн дансны тухай хууль хэрэгжээгүй 3 жил болж байна. Ардчилсан намын үед төсвийн зарцуулалт ил тод хянагддаг байсан. Төрийн хууль хэрэгждэг байх зарчим алдагдсан. Ил тод байх, хууль хэрэгждэг байх зарчим алдагдсан. Хэн нэг дарга гарч ирээд шууд үүрэг даалгавар өгөөд тэр нь хууль мэт биелэдэг, Монгол Улсын батлагдсан хуулиуд хэрэгждэггүй жишиг тогтсон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын хуваагдал нэгэндээ хариуцлага тооцох боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэн нэг сайдын албан тушаалдаа хайнга хандсан, салбарт нь асуудал үүсэхэд огцруулах арга хэмжээ авах юм бол сайд нь хэсэг бүлэг хүмүүстэйгээ нийлээд Засгийн газраа унагах эрсдэл байгаа учраас МАН хэн нэгэнд хариуцлага тооцох боломжгүй, хариуцлагагүй нам болж, УИХ нь Засгийн газартаа ч хариуцлага тооцох боломжгүй болсон байгаа.

Огцруулах шаардлага: 

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж 3 асуудал хэлэлцсэн бөгөөд үүний 2 дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон 4 үндсэн шалтгаан нь:

Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\

Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\

Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\

Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон  APG  буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон билээ.

FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад БНАСАУ-ын 1500 орчим иргэд ажиллаж байгаа. FATF Монгол Улсад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд авсан цалингаа улсруугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзэж “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэх FATF-ын хоригийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.

Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх талаар хангалтгүй байгаа зэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд хамаарах асуудал юм. Тэрээр Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга юм. Ц. Нямдорж тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд FATF байгууллагын 2017 оны сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ.  Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм.

Гэтэл Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй, харин бурууг бусдад тохдог зуршилаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан намруу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.

2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол улсад нуун дарагдуулсан, татвараас зайлсхийж байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон зэрэг нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын үйл ажиллагаа, хүсэл эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан гэдэг нь одоо маш тод харагдаж байна.

Монгол Улс саарал жагсаалтад орсон үндсэн 4 шалтгаан нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ажилдаа хайнга ханддаг, популизмаар ажил хийдэгтэй шууд холбоотой гэдгийг Ардчилсан нам биш Олон улсын байгууллага дүгнэж дэлхий дахинаа дүнгээ зарласан.

Дээрх албан тушаалтнууд нь 2017 оноос хойш Терроризмтэй тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль, санхүүгийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсны  улмаас буюу хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас Монгол Улс FATF -ын “Саарал жагсаалт”-д орсон. 2017 оноос хойш FATF-ын 15 сарын хугацаатай хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай ажиллаж чадсангүй.

МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж “саарал жагсаалт”-д оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа.  Эрх баригчид Ардчилсан намруу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархи угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй.

Эрх баригчид Монгол Улсыг “саарал жагсаалт”-д 2011 оны 6 дугаар сард оруулсныг Ардчилсан нам үр дүнтэй, эрчимтэй ажилласнаар 2014 онд саарал жагсаалтаас гаргаж байсан түүхтэй. FATF-ын энэ удаагийн хурал ч манай улсыг өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг өгсөн 2017 оны даалгаврын гүйцэтгэлийг хэрхэн биелүүлснийг хэлэлцэж дүнгээ гаргасан юм.

Гэтэл дээрх хариуцлагагүй албан тушаалтнууд алдаа, дутагдлаа засаж, цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярихын оронд хэн нэгэнд буруугаа нялзааж, эсвэл “саарал жагсаалт”-д орсон ч ямар ч сөрөг нөлөөгүй, ямар нэг үр дагаваргүй мэт ярьж,  өөрсдөө “уснаас хуурай гарах” оролдлого хийж байгаа нь жигшүүртэй.

Саарал жагсаалтад багтсан улс орнуудын гашуун сургамжаас харахад гадаад улсын банкнууд өндөр шаардлага тавих, зарим тохиолдолд хамтран ажиллахаас татгалзах, Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох, өндөр өртөгтэй төслүүдийн хөрөнгө оруулалтууд царцах, буцаан татах, хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй болох зэрэг эдийн засгийн хүндрэлүүд үүсэх, цаашлаад саарал жагсаалтад орсон шалтгаануудыг нэн яаралтай залруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын холбооны хар жагсаалтад ч орох ноцтой эрсдэл бий болдог.  FATF-ын хяналтын жагсаалтад орсон улсуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг харгалзсаны үндсэн дээр Европын холбоо Хар жагсаалтад оруулах асуудлыг шийддэг.

Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй.

Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-24 202.126.89.7

нямдорж огцрох ёстой. мурийтай тоглоом янхандалт хүний наймаа хар тамхи бүх болохгүй юм монголд банйа гэтэл түүнийг хариуцсан Хууль зүйн яам юу ч хийхгүй хийгээгүй байгаа. бараг 30 жил энэ яамыг иудирдсан хүн шүү дээ. шударга байж болно гол нь ажил хийдэггүй хүн юм

Avatar

Зочин 2019-10-24 202.126.88.201

С ЭРДЭНЭНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ЗАСГЫН ГАЗРЫГ ОГЦОРУУЛ ЯАРАЛТАЙ…

Avatar

Ард 2019-10-24 202.126.88.201

Зөв зүйтэй эд нараас болж монгол улс дэлхийд нэр хүндээ алдлаа манан дахиж бүү сонго

Avatar

бат. 2019-10-24 202.9.43.115

Энэ хүнээс өөр МАН-ын болж бүтэхгүй байгааг хэлж байсан хэлж байгаа аавын хүү байна уу?.2016-2017 онд бүгд л МАН гэхээр "гөлөг"- өө болж байсан ш үү дээ.ХҮН гээч нам МАН-тай хамтарч дэмжиж ажиллана гээд л хэвлэлийн бага хурал хийгээд бай луу яалаа.Мэдээж бүх хар юмаа энэ хүн рүү цацна л даа.

Avatar

valentin 2019-10-24 197.234.219.48

Банкгүй шийдэл: мөнгөний зээл, автомашины зээлийн үл хөдлөх хөрөнгийн зээл, түргэн шуурхай, найдвартай хэрэглэгчийн зээл

Имэйл: msoluciones79@gmail.com

Avatar

Зочин 2019-10-24 66.181.184.35

Модон жорлонд заларч хаад ба ахтайгаа балиар та гэж

Avatar

нам бус 2019-10-24 119.40.102.1

2 хар хэрээ биенээ мууллаа гээд муулсан нь цагаан болохгүй байх аа

Avatar

valentinthierry6@gmail.com 2019-10-24 197.234.219.48

Би санхүүгийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл,
Авто зээл, хувийн зээл. Би үйлчлүүлэгчдээ дээд тал нь 24 цагийн турш хангах боломжтой байдаг.
Захидал: valentinthierry6@gmail.com

Avatar

Зочин 2019-10-24 62.216.208.187

Хуцоо. АН-хан дуугай байж байвал өлзийтэй. Та нар удахгүй гудманд гарна

Avatar

Зочин 2019-10-24 115.65.93.30

Хурдан огцруулаасай. Энэ Даваасүрэн гэдэг нь бас Увсынх уу?

Avatar

Nргэн 2019-10-24 49.0.213.33

ОГЦОР, ОГЦОР

Avatar

Зочин 2019-10-24 202.9.44.185

ene gej jinhene enhiin tsagaan tagtaa yum uu haashain

Avatar

иргэн 2019-10-24 103.26.195.9

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.

Avatar

Эрдэнэ 2019-10-24 118.103.197.79

Энэ хүн АН ыг шавар шалбаагтай хутгаж дууслаа. Мафи маркийн энэ хүнээс их юм шарна. Хөдлөх болгондоо хулгай хийдэг энэ н**ш удахгүй аавын хаалга татах хүн шүү

Avatar

bold 2019-10-24 64.119.16.198

AN sunu sunu, ta nariin baliar uursdiiguu khamgaalj gargasan khuulias bolj bkhad bitgii ingej showd. Ta nar shig uls oron khyamruuldag nam khereggui, tegeed ch MANAN iin 90 khuvi n AN bgaa gedgiig buur mart. AN garval uls sununu, Mongol ulsaa avrakhiin tuld AN iig sunuukh kheregtei

Avatar

Зочин 2019-10-24 202.126.88.134

Bah melhii

Avatar

Ard tumen 2019-10-24 67.81.189.74

Ogtsrohgui bol ard tumen jagsaal hiij ogtsruulah tsag ni irsen

Avatar

Зочин 2019-10-24 202.21.108.227

Энэ хэвээрээ явах тусмаа МАН д муу. Ирэх сонгуульд намаа унагах хүмүүсийг огцруулж яах юм, байж л байг.

Avatar

МАН-ын хүн 2019-10-24 49.0.213.33

Зөв, огцор, сонгуулиас өмнө 3-р ээлжийнхэн хоолондоо ормоор байна

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

Зөв, огцор

Avatar

Зочин 2019-10-24 178.255.154.107

Монгол банк, сангийн сайд нар байнга худлаа ярьдагийг зарим нь анзаарсан байх. Зүгээр л худлаа шaачихдаг. Уг нь бол салбарын сайд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой (харин их хурлын гишүүд болно гэж хэн хэллээ? тийм бол тийм л биз). Гэтэл хариуцлага хүлээхгүй байгаа. Худлаа хэлэхдээ эд нар их зальтай, үнэн худал хоёрыг хольж ярина аа. Мэдэхгүй хүн бол итгэмээр. Бусад оронд бол (арай соёлтой оронд бол) худлаа хэлсэн нь баригдаад бөөн хэл аманд орж огцрохоос аргагүй болдог билээ. Харин манай энэ сайд нар огцрохгүй гэдэгтээ итгэлтэй байх шиг. Ер нь юу ч хийсэн огцрохгүй гэж бодоод байгаа. Тийм ч байх. МАН-ын хариуцлагын систем ажиллахаа больсон сурагтай. Бие биедээ барьцаалагдсан, нэгэндээ хариуцлага тооцож огцруулах боломжгүй болчихсон гэж энэ намд ойр байгаа нөхдүүд дүгнэж байгаа гэж.

Avatar

ЗОЧИН 2019-10-24 202.21.126.30

ДАНДАА УВС ХОВДЫНХНЫГ ОГЦРУУЛЪЯ ГЭЖ. НУТАГ УСААР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААД БАЙНА УУ ККК. ЭРДЭНЭ БААВАЙ МИНЬ ДЭЭ. ЗАНДАНШАТАР НААД ҮГИЙГ ЧИНЬ ХЭЛЧИХСЭН. ОЛОН ТҮМНЭЭС КОКО АВАХ ГЭЭД Л ЯДААД…НААД АН-АА ОЛИГТОЙ БОЛГОО. ТАНАЙ НАМААС БОЛЖ МОНГОЛ МУУГАА ҮЗЭЖ Л БАЙНА ДАА, БАХАРХААД БАРХИРААД БАЙХ ХЭРЭГГҮЙ, ХЭРГИЙН ЭЗЭН НЬ ТАНАЙ АН ШҮҮ.

Avatar

zochin 2019-10-24 202.179.27.67

ene ner durdagdsan saiduud bugd ogchroch estoi. Ene ajil chariuuchsan saiduud albaar l meden budilj tsag avach bolj uz.

Avatar

Зочин 2019-10-24 192.82.69.126

ХУЛГАЙ ХИЙХ БОЛОМЖ НЬ БАГАДААД БАЙГАА ЮМ БОЛ УУ ДАА ОГЦОРУУЛААД ӨӨРӨӨ ОРОНД НЬ СУУХ САНААТАЙ АН-С БОЛСОН БАЙХ ОО

Avatar

Зочин 2019-10-24 202.126.88.48

АНусуудаас л болж орсон ш дээ

Avatar

зочин 2019-10-24 64.119.21.220

АН-хан төр барьж байхдаа Бондуудын мөнгөөр гараа ч ёстой нэг угаасан даа.Тэд л ил тодын хуулийг баталж гаргасан шүү дээ.Тэд саарал жагсаалтанд орох үүдийг цэлийтэл нээсэн.

Avatar

Зочин 2019-10-24 202.126.89.10

Lu.Bold lalartaa hel.Zevsegiin naimaa neg tom shaltgaan.Hudlaa heruul hereggui.

Avatar

Согтуу ван 2019-10-24 192.82.71.54

Энэ нэг мэдрэл муутай новшийн эсрэг байхад л бүх зүйл зөвдөнө.

Avatar

Зочин 2019-10-24 49.0.213.33

Зөв, МАН сөнө

Avatar

Зочин 2019-10-24 202.131.245.243

Зөв, АН сөнө

Avatar

bold 2019-10-24 64.119.16.198

AN bukh gishuudteigee sunu, Mongol ulsiig mini 1996-2000, 2012-2016 ond khoyuland ediin zasgiin khyamrald oruulsan AN sunu.

Avatar

Тэнэглэл 2019-10-24 202.21.127.160

Та ч бас буруутай. Монгол Эрдэнэ засаг барилцаж байх үед их сайхан байж байгаад гэнэт л муудаад саарал жагсаалтанд орсон гэнэ. Наад үлгэрт чинь хэн итгэх бэ? АН ч буруутай. МАН ч буруутай. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л болж байна даа

Avatar

зориг 2019-10-24 202.21.117.162

чи өөрөө харин огцор

Avatar

МАН, АН буруутай 2019-10-24 64.119.16.250

МАН, АН ыг дагаж төрд гарсан луйварчид БҮГД буруутай. САНХҮҮГИЙНхан, ХУУЛИЙНхан – бүгд буруутай. ИЛ болсон АВЛИГАЧДЫГ шүүж ял өгдөггүй том толгойтой ШҮҮГЧ нар ч их буруутай. СОНГОГЧИД хамгийн ИХ буруутай. ЯАХ гэж МАН, АН д саналаа өгдөг юм вэ? МОНГОЛД байгаа гол луйварчид, авлигачид бол МАН, АН д гишүүнчлэлтэй байгаа.

Avatar

зочин 2019-10-24 202.9.43.107

Энэ бузар булайгийн үүр уурхай болсон МАН – ыг хуулиар хориглох хэрэгтэй . Өнгөрсөн зуунд тарисан гай нь багадаагүй шд.

Avatar

Зочин 2019-10-24 202.131.245.243

Энэ бузар булайгийн үүр уурхай болсон АН – ыг хуулиар хориглох хэрэгтэй . Өнгөрсөн зуунд тарисан гай нь багадаагүй шд.

Avatar

Зочин 2019-10-24 202.9.42.79

Баярлаад байгаа нэг хүн чи удахгуй сураггүй болноо (эрдэнэ)

Avatar

АН 2019-10-24 66.181.180.78

Нийгмийн даатгалаас цусалсан мөнгөө буцаагаад өгчих.Тэгээд чи улс төрөөс зайлж үздээ ногоорсон хүүрээ.

Avatar

Зочин 2019-10-24 210.145.10.251

hutsdag p***a chi

Avatar

Зочин 2019-10-24 203.91.115.56

Энэ бах л***р тэргүүтэй хүмүүсийн ажлын үр дүн. бах чи өөрөө зайл.чамайг 2020 онд бүрмөсөн зайлуулна.

Avatar

Зочин 2019-10-24 202.126.89.35

Эдний буруу замаар олсон мөнгөний эргэлт, нуусан татвар, өөрсдийнх нь эзэмшдэг банк, банк бус байгууллагуудынх нь мөнгөний эх үүсвэр сэжигтэй учраас л саарал жагсаалтанд орсонштээ. Эрдэнэ вантангууд онгон царайлаад саарал жагсаалтаас гарахгүйштээ.

Avatar

Зочин 2019-10-24 192.82.72.180

ман- хан….. саарал жагсаалтад оруулсан бах мэлхийг та нар яллаагүй. нд -р хичнээн тэрбумыг хуслаа.алга дарам газар ч үлдээлгүй бгд -т , барилга барьж ямар их мөнгө хөрөнгө угааж бгаа билээ.эхлээд энэ нөхрийг байх газарт нь аваач:

Avatar

ИРГЭН 2019-10-24 202.179.27.65

мАШ ЗӨВ ДЭМЖИЖ БНАА.

Avatar

ЗОЧИН 2019-10-24 202.9.44.248

С. ЭРДЭНЭД СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХ САЙХАН ДАЛИМ ГАРЧ ДЭЭ. АН ТӨР БАРЬЖ БАЙХДАА БАС МОНГОЛЫГ СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛЖ БАЙСАН, 2016 ОНЫ СҮҮЛЧЭЭР УЛС ОРНОО БҮР ДАМПУУРУУЛААД ЗАСГААС БУУСАН. ҮҮНИЙ ТӨЛӨӨ АН-С ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЮМ БЭ? ХАРИУЦЛАГА АЛДАХ БҮРДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГ ТӨРТЭЙ БАЙСАНСАН БОЛ САЙХАН Л БАЙНА. ИЙМГҮЙГЭЭС МОНГОЛ ӨНӨӨДӨР АФРИКИЙН ЯДУУ ОРНУУДЫН ТҮВШИНД ХЭВЭЭР БНА. ЭНЭ БОЛ 30 ЖИЛ ТӨР БАРИЛЦСАН УЛС ТӨРЧДИЙН БУРУУ. ТЭД БҮГД МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛАХ ЁСТОЙ………….

Avatar

Зочин 2019-10-24 202.179.25.49

2011 онд саарал жагсаалтанд орсон 2014 онд гарсан. Энэ бол баримт. Тэгээд ч эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас болох үндэс байхгүй.

Avatar

иргэн 2019-10-24 43.242.242.6

эн пиздагийн хийсэн гай л одоо илэрч байгаа шүү дэ. ичдэггүй улайрсан п***а юм аа

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Bitgii s*** umhii durvudiin sheees

Avatar

болдоо 2019-10-24 202.126.88.207

ЗӨВ ШҮҮ, ХАРИУЦЛАГА АЛДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ДАРУЙ ХАЛАХ ЁСТОЙ, ЭРДЭНИЙН ЗӨВ …

Avatar

Зочин 2019-10-24 182.160.38.156

Mongolbanknii Bayartsaihan chi odoo hurdan zailaa, zailaasai gej mongolbanknii mun ch olon hun husch huleej bsan zuil ashgui biyleh n..uuruu heden zuun say terbumaar n idej uuna, ajillagsdadaa bol suuliin 3 jil gar humisan hahir haramchaaraa mongolbankind aldartai hun genelee, odoo hurdan avilgaliin bagtaigaa hamt uter turgen dald orj, zailj uz, mongol ulsad gai bolsnii hariu gants tanai bagiihand bish ur huuhduuded chin ch damjina

Avatar

Зочин 2019-10-24 202.179.25.49

Худалч Монгол банкны захирал, сангийн сайдтай билээ.

Avatar

uuruu yavaacheeeeeee 2019-10-24 122.201.23.28

uuruu yavaach ee

Avatar

Зочин 2019-10-24 202.55.191.194

zuv zuitei

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Umhii durvuduud komment bombogdood ehellee. Uvs humuuusee gej

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Mongoliin bank, sanhuug Uvs buleglel ATG an baidag. Sang yam, mongol bank, sanhuugiin zohitsuulah horoo, tusuviin baingiin horoo geed bugd Uvs humuus

Avatar

Зочин 2019-10-24 66.181.161.126

өөрсдөө олон таван юм хуцалгүй зайлцгаа

Avatar

БААГИЙ 2019-10-24 202.179.25.153

ЭНЭ БАХ МЭЛХИЙ МЭТИЙГ ШОРОНД ХИЙСЭНГҮЙ ГЭЖ Л СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОО БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Umhii durvudiin shees, Hyatadiin tagnuul, Zorigiin aluurchi bitgii shaaa

Avatar

Мөөгий 2019-10-24 192.82.75.216

За битгий х** муу н**ш минь. Чам шиг юм өөрөө монгол төрөөс зайл. Ядаж чи олон юм ярилгүй далд орчихвол наад хэд чинь чамтай чамгүй зайлах л байлгүй.

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Umhii durvudiin tochigo nuuts zailtsgaa

Avatar

Зочин 2019-10-24 119.40.103.37

ШҮҮХ ПРОКУРОРУУДАА ЯАХ ВЭ. ТЭНД ЧИНЬ ТОМ ХОНГИЛЫН ШҮҮХ ПРОКУРОРУУД БАЙГАА, ТЭДНИЙГ БАС ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2019-10-24 202.179.25.49

Шинэ хонгилийн прокурорууд байна. Шүүх яахав ажиллах ёстой зарчмаараа шүүж байгаа. Энх-Амгалан прокурор нь дээр байсан юм.

Avatar

Зочин 2019-10-24 202.131.245.243

Эрдэнэ вантан солиорчихсон юм уу? Согтуу байгаа юм уу?

Avatar

Зочин 2019-10-24 202.179.25.153

СОГТУУ БАС СОЛИОРСОН БНА

Avatar

Amarbyasgalan 2019-10-24 182.160.40.13

Хуцдаг халтар вэ? Чам шиг бах болтлоо идсэн юмнуудыг шоронд хийсэнгүй гэж Саарал жагсаалтанд ороо биз дээ.Айн.

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Umhiii durvuduudiig kommentoor bombogdood ehellee

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Ard tumen ogtsoruulahiig demjij bna

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Mash zuv. Zailuulah yostoi

Avatar

ЗОЧИН 2019-10-24 202.131.233.190

ЭНЭ ХАРИН "СААРАЛ ЖАГСААЛТ"-НД ОРСОН ШАЛТГААН, ЭНЭ МАНАЙД ЯМАР МУУ ҮР ДАГАВАРТАЙ БОЛОХ, ХЭН ХЭН ҮҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АЖЛАА ӨГӨХ ТАЛААР ҮНЭН ХЭЛЛЭЭ, ЭНЭ ЯРЬСАНД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ, МАН-ЫН ӨӨРСДИЙГЭЭ ХАМГААЛЖ ЭНЭ ЖАГСААЛТ ХОР ХӨНӨӨЛГҮЙ ГЭХ, ХЭН НЭГЭНД, ТУХАЙЛБАЛ АН-Д БУРУУГ ӨГӨХ НЬ УТГАГҮЙ, 2 УДАА СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХОД МАН ТӨР ЗАСГИЙГ БАРЬЖ БАЙСАН, ХАРИН Ч АН ҮҮНЭЭС ГАРГАЖ БАЙСАН БНА, ЭНД ДУРДСАН АЛБАН ТУШААЛТНУУД БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙГААД ОГЦОРЧИХ ЗОРИГ АЛГА УУ.

Avatar

Зочин 2019-10-24 103.83.35.2

tenegleld hyagaar baih yostoi shuu Erdenee

Avatar

зочин 2019-10-24 24.10.158.175

Харьяатын газрын дарга Мөрөнд хариуцлага тооцох хэрэгтэй юм бна.Солонгос иргэдийн асуудлаар.

Avatar

adf 2019-10-24 192.82.66.42

ene melhii shig p i z d a odoo zailaasai. uhtlee idej hanaa bizde. turd hichneen jil parazitlaj amidrav

Avatar

Монгол 2019-10-24 192.82.70.101

Ганц Нямдорж мэтийн аьтан биш, Эрдэнэ мэт нөгөө цуутай, ард түмний итгэлийг даана, Монголыг гайхамшгийн замд оруулна гэж ам гарч ирсэн амьтас бүгд хариуцлагаа үүрэх ёстой биш үү???? МАН+АН бүгд шүү…. Нэг нэгэн рүүгээ түлхээд өнгөрнө гэж бүү горьд. Ард түмэн нүдтэй, ой санамжтай шүү, Эрдэнэ ээ!!!!

Avatar

Зочин 2019-10-24 103.229.123.74

zuitei

Avatar

zochin 2019-10-24 66.181.186.203

tanay namynkhan ikh mungu ugaasan shuu

Avatar

Иргэн 2019-10-24 59.153.113.156

Маш зүйтэй.Сөрөг хүчин дуугарах болсон шүү.Юуны өмнө Нямдорж,Хүрэлбаатар нараа ОГЦРУУЛ Хүрэлсүхээ эс тэгвээс бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРНО

Avatar

ЗОЧИН 2019-10-24 183.81.168.2

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСРАЛТ ГЭЖ НӨХРИЙГ ОГЦРУУЛААЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж