Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр баригдаж буй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Өнөөдрийн байдлаар, тус барилгын ажлын явц 86,4 хувьтай байгаа төдийгүй ирэх 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөд автомашины орц, гарц, зогсоол, бохирын шугамыг өргөтгөх болон газар чөлөөлөх зэрэг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж, газар дээр нь шийдвэрлэсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ