ВИДЕО: Д.Отгондалайгийн Тайландын боксчинг хожсон бичлэг

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

ВИДЕО: Д.Отгондалайгийн Тайландын боксчинг хожсон бичлэг

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Ази тив дэх хамгийн том өрсөлдөөн Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний  мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд маргааш болно. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай боксчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ.

60 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Индонезийн улсын тамирчин Папендан хожин, улмаар эзэн орны тамирчин Лонгчинг хожин хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө Узбекстан улсын Авдураймовтай тулалдах юм.

Д.Отгондалайгийн Тайландын тамирчинг хожиж, хүрэл медалийн болзол хангасан тулааныг хүргэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж