С.Эрдэнэ: Сайд нарын тойрог өндөр төсөвтэй байгаа нь улстөржсөн гэдгийг харуулж байна | News.MN

С.Эрдэнэ: Сайд нарын тойрог өндөр төсөвтэй байгаа нь улстөржсөн гэдгийг харуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

LiveС.Эрдэнэ: Сайд нарын тойрог өндөр төсөвтэй байгаа нь улстөржсөн гэдгийг харуулж байна

С.Эрдэнэ: Сайд нарын тойрог өндөр төсөвтэй байгаа нь улстөржсөн гэдгийг харуулж байна
17 : 28
2019-10-24

С.Эрдэнэ: Сайд нарын тойрог өндөр төсөвтэй байгаа нь улстөржсөн гэдгийг харуулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Валютын нөөц  бүрдүүлэх ажил, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажил бол Засгийн газар ажил. Энэ асуудлыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд яаж тусгасан бэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Мэдээж валютын нөөц нэмэгдэх үндэслэл бол экспорт.  Мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн шинэ салбаруудыг экспортод гаргах чиглэлийг хөгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. УИХ-аар дунд хугацааны өрийн бичиг баримтыг  баталсан.  Энэ нь энэ өрийг төлөх хувилбар юм. 2020-2023 он хүртэл 2,9 тэрбум ам.долларын өр төлөх асуудал бий. Үүнийг төлөх бүрэн боломжтой гэж тооцсон.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Татварын багц хуулиуд 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Татварын багц хуулийг хэлэлцэж байхад жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотойгоор орлого буурах асуудал үүснэ.  2020 оны төсвийг үр ашигтай гэж яриад байх юм. Юуг нь үр ашигтай төсөв гэж яриад байгааг ойлгохгүй байна. Орлого хангалттай өсөх боломжтой, Сангийн яам, татварын газар хангалттай ажиллавал орлого нэмэгдэнэ. Мөн танах боломжтой маш олон зардал.  Урсгал зардлыг хэдэн зуун тэрбумаар бичсэн. Орлого 900 саяар нэмэгдсэн нь хэний гавьяа вэ. Үр ашигтай төсөв гэдэг нь Ч.Хүрэлбаатар сайдын хувьд өөр юм. Үр ашигтай гэдэг нь өнөөдөр 100 төгрөг оруулаад 120, 200 болгохыг үр ашигтай гэж байгаа юм. Улс орны ирээдүй рүү хандсан бодлого яваагүй, тэр бол үнэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Орлого нэмэгдсэн нь энэ УИХ, Засгийн газрын гавьяа.  Улсын төсвөөс зарцуулагдаж байгаа бүхэн үр ашигтай байгаасай гэж хичээж байгаа. Хэдэн хүн үр нөлөөг нь үзэх вэ гэдгийг асууснаар маргах зүйл гардаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг олон хүн хүртэх бус нэг хүн олон компани байгуулаад аваад, үр ашиггүй зарцуулаад байгааг болих бодлого баримталж буй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Орж ирсэн нэгдсэн төсвийн хуваарилалт зарцуулалт дагаж өсгөх зүйл байна. Хавдрын эмнэлгийн орны хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөв хөрөнгийн асуудлыг төсөвт суулгаад, шийдэж болдоггүй юм уу. Хавдрын өвчлөлийг дагаж тухайн айл өрх, хувь хүний орлого гээд том асуудал үүсч буй. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мөнгөтэй хүмүүс бол гадагшаа яваад л эмчлүүлдэг. Гэтэл энд улсын ганц эмнэлэг дээр иргэд үйлчлүүлдэг. Иргэдийнхээ төлөө яагаад гар татаад байгаа юм бэ. Мөн орон нутгийн төлөөлөлтэй холбоотойгоор төсвийн хуваарилалтыг хийсэн байна. Ерөнхий сайд, сайд нарын орон нутагт хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр, улстөржсөн төсөв ороод ирэв үү гэж харж байна. Улстөржсөн төсвөө тайлбарлаж өгнө үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эмнэлгийн хувьд шийдлийг нь гаргаад асуудлаа ярьж байгаа төсөвт суулгаж болно. Төсөв өргөн барихад энэ асуудал огт яригдаагүй байсан шүү гэдгийг тодотгож байгаа юм. Гишүүд тойргоосоо хасч, төсөвт суулгая гэдэг саналыг дэмжиж байна. 2012-2016 онд та бүгд Ч.Хүрэлбаатарын тойрогт битгий төсөв тавь гэж байгаад л өнгөрч байсан. Харин би энэ удаад бүх тойргийн асуудлыг л жигд суулгасан. Бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилгоор Хэнтий, Хөвсгөл аймгуудад аялал жуулчлалыг дэмжих зорилгоор дэд бүтцийг нь  шийдэж байгаа зүйл бий шүү.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Ч.Хүрэлбаатар сайдын хийж байгаа тайлбар, төсөвт хандаж байгаа хандлагаа өөрчлөөч. Төсөв нийгмийн өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлыг та шийдэх ёстой. Тэр дундаа эрүүл  мэндийн салбартай холбоотой төсвийг заавал суулгах ёстой.  Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьсан, хоёр яамны хооронд  бичиг явуулсан, явуулаагүй гэдэг зүйл ярих нь инээдтэй. Хольж хутгаж, асуудлыг өөр тийш нь тайлбарлах хэрэггүй, та асуудлыг шууд барьж аваад шийдэх ёстой. Ядаж эрүүл мэнд, боловсролын салбараар бид ард иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нь бидний үүрэг. Тиймээс энэ асуудлыг ямар нэг улстөржүүлэлгүйгээр энэ асуудлыг оруулж өгөөч ээ гэдэг саналыг дахин тавьж байна.

УИХ-ын гишүүнД.Хаянхярваа:

-Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байгаа энэ үед гишүүдийн гаргаж байгаа асуудлыг тусгах ёстой. 2020 оноос эхлэн гадаад өр төлбөр, саарал жагсаалт, гадаад худалдаа, ашигт малтмалын салбарын бүтээгдэхүүн дэлхий нийтэд ямар байх вэ гээд олон асуудлыг дурдаж болно. Засгийн газар эдийн засгийн бодлогоо орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулах гээд үндсэн зарчмаа эвдэж болохгүй гэдэгтэй гишүүд санал нэгдэж байгаа байх аа. Хэнтий аймгийн төсвийг бусад аймагтай харьцуулахад  харьцангуй өндөр байгааг гишүүд хэлж буй. Төсвийг ер нь харьцангуй эрүүл байх боломж гишүүдэд бий шүү.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хурааж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаан оролцсон гишүүд олонх үзлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 15
2019-10-24

Чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол  Улсын иргэн хувийн хэргээр гадаадад, зорчих цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжсэнээр  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Д.Лүндээжанцан: Тэгэхээр архивын хууль бол их чухал. Нэг хэсэг архив хаягдах шахсан. Архив бол Монгол төрийн ой санамж. Улс орны болон хувь хүний амьдралтай бүх л асуудал архив руу орж ирж байгаа юм байна. Монголд хичнээн архив байна.

Ц.Нямдорж: Цэрэг, тагнуул, шүүх гээд олон архив байна. Би энэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа учраас гишүүдэд мэдээлэл өгье. Ер нь архив шиг архивтай болчих юмсан гэж бодоод шинэ архивын байрыг Буян-Ухаад барьсан. Энэ жилээс Өмнөд Солонгосын зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэх юм. Цаашдаа цахимжуулах ажил үргэлжилнэ. Цахимжуулах ажил үр дүнтэй байгаа. 

Хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

11 : 49
2019-10-24

Ц.Нямдорж: Чи намайг буулгаж чадахгүй

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 


О.Баасанхүү: Бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт болгоныг бариад яваад байх уу. Энэ Эрүүгийн хууль чинь үнэхээр болохоо байлаа шүү дээ. 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гээд заалт оруулаад ирсэн. Одоо ингээд Их хурлын гишүүд нь бөөс түүж байгаа юм шиг байх юм. Яам мөн юм бол Эрүүгийн хуулиа цогцоор нь хэзээ оруулж ирэх юм бэ. Өнөөдөр малын хулгай гэдгийг яриад явна. Дараа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гээд ярина. Ц.Нямдорж та ажлаа өгөөч дээ, залуучууддаа. Би таныг гайхаж байна. Монгол Улсад гай болж байхаар. 

Х.Нямбаатар: Сүүлийн үед гишүүд хууль санаачлаад олон зүйл өөрчилж байна гэж О.Баасанхүү гишүүн ярьж байна. Н.Батнасан гишүүн хүүхдийн эсрэг гэмт хэргийн тодорхой зүйл заалтуудыг өөрчилсөн. Бид таны ярьсныг Байнгын хороон дээр ярьсан. Гадны ийм туршлага байдаг юм байна.  Малын хулгайтай гэмт хэрэгтэй тэмцэх өөрчлөлт бол ялын бодлого дээр оруулж ирж байгаа бодлого. Одоо таван бог, нэг бодоос дээш малын хулгайг хүндрүүлсэн гэмт хэрэг гээд явчихаж байгаа юм. Таныг бас ажлын хэсэгт урьж байна.

Ц.Нямдорж: Баасанхүү, би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа. Би бууж өгөхгүй. Чи намайг буулгаж чадахгүй.  Эрүүгийн хуулийг нэг хөндөх гэвэл бүх утас нь хөвөрдөг юм. Чи Эрүүгийн хуулийг ерөөсөө ойлгодоггүй юм билээ. Саарал жагсаалт надаас болоогүй ээ. Би чам шиг юманд бууж өгч үзээгүй юм. 

О.Баасанхүү: Айсан хүнд аргал хөдөлнө. Өөрөө мафийн хүн байж. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та өөрөө шүү дээ. Хорин жил гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт яваа хүн.

Ж.Энхбаяр: Хуулийн төслийг дэмжиж байна. Судалгааны материалуудыг харлаа. Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйтай холбоотойгоор хуульд тусгай асуудал болгож суулгаж өгсөн байдаг. Мал ашиглаж,  гэмт хэрэг үйлддэг байвал яах вэ. Албаар малыг газар тариалан, хүнсний ногоо руу оруулж идүүлдэг ийм санаатай гэмт хэрэгт тооцох хариуцлагыг мөн суулгаж өгөөрэй. Нэг талаас малчдыг хамгаалъя, малаа хамгаалъя. Нөгөө талаар мал ашиглаж гэмт хэрэг үйлддэг нөхцөлд тохирсон ялын бодлого оруулж өгөөрэй.

Х.Нямбаатар: Ж.Энхбаяр гишүүний хэлж байгаа зөвөө. Их шинэлэг зүйл хэллээ. Тариалан эрхэлдэг бүс нутагт малчид малаа оруулж, бусдын өмчид халддаг. Энэ асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр ярина. Мал хулгайлах гэмт хэргийг тусад нь зүйлчилж томъёолоод 10 хэдэн жил болж байна. Мал хулгайлах ердийн болон хүндрүүлэх гэмт хэргийн мөн томъёолоод явж байгаа. Малчид малын хулгайн ялын бодлогыг чангаруулаач гэсэн хүсэлт тавьсны дагуу өнөөдөр хэлэлцэж байна. 

М.Билэгт: Мал бол үрждэг, баялаг. Монголын соёл, уламжлал мал, малчид дээр явж байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого өмнөхөөсөө хэр сайжирсан бэ. 

Х.Нямбаатар:  Малын хулгайн ялыг ердийн, хүндрүүлэх, хүнд гэмт хэрэгт үздэг. Өнчин ишиг хулгайлбал хорих ялтай. 6 сараас 5 жил хүртэлх хорих ялтай. Энэ өөрчлөлтөөр малын хулгайн гэмт хэрэг хүндэрч байгаа. Таван бог, нэг бод хулгайлбал хүндрүүлэх ялтай. Гурваас найман жилийн хорих ял шийтгэл хүлээнэ. Нэг адуу хулгайлбал хүндрүүлэх гэмт хэрэгт тооцно. Нэг үхэр  хулгайлбал мөн  хүндрүүлэх ялтай. 

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэх асуудлаар санал хураахад 62.5 хувиар дэмжигдлээ.

11 : 32
2019-10-24

Чуулганы хуралдаан эхэллээ

Чуулганы хуралдаан эхэллээ.  Зарим иргэдийн тэтгэврийг хэмжээг нэмэгдүүлэх  тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

С.Бямбацогт: Тавин мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан гээд байна л даа. Хуульгүй бол зарцуулах эрхгүй шүү дээ. Тийм учраас л төсөв хэлэлцэх үеэр яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна. 374 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авдаг 20 гаруй мянган иргэн байгаа юм байна. Цаана нь үлдчих вий дээ. Энэ тал дээр ямар тооцоо судалгаа хийсэн бэ. Үүнээс хойш тодорхой хэмжээгээр өөрсдийн ойлголт муутайгаас, өөрсдөө анхаарал тавьдаггүйгээс бага тэтгэвэр авахаар болсон хүмүүс байгаа. Би нар хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өгнө гээд амалсан. Энэ мөнгөө өгөхгүй байгаа. Бид нар амлалтаа биелүүлэхгүй байгаа. Хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өгнө гэсэн амлалтаа биелүүлчихмээр байна. 

Ц.Гарамжав: Хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийг бүгдийг хамруулж байгаа. Харин наснаасаа эрт тэтгэвэрт  гарсан, тэтгэвэр бага авдаг хүмүүсийн талаар судлаж байгаа.

Д.Оюунхорол: Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл дээр УИХ дахь 13 эмэгтэй ажилласан. Олон хүүхэдтэй нэрээр хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулсан. Дөрвөн нөхцөлөөр 50 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл олгож байгаа. 

Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудал олон жил яригдсан асуудал. Олон эрхийг нь хязгаарласан. Үүнийг хэлмэгдэл гэж хэлнэ. Харин энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөл оруулж ирж байгааг дэмжиж байна.

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн барьсан бусад хууль тогтоомжийн талаар хэлэлцэж байна.


М.Билэгт: Гаднаас өвс тэжээл авалгүйгээр усалгаатай тариаланг орон нутгийн хүмүүс эрхлэх боломжтой. Нэг талаас ажлын байр бий болгох, мөн дотоодоосоо өвс тэжээлээ хангах боломжтой. Салбарын яамнаас энэ чиглэлээр ямар ажил хийж байна. Усалгаатай тариалан эрхэлж, өвс тэжээл тариалах хүсэлтэй хүмүүсийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэрэг бодлого бий юу? Өрх бүр үйлдвэр, иргэн бүр үйлдвэрлэгч болъё гэж Л.Түдэв гуай анх Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа хэлсэн байдаг. Манай Ерөнхий сайдын хэлсэн үг бий. Монгол далайд гарцгүй ч хүн гарцтай улс гэж.  Өрх бүр үйлдвэрлэгч болмоор байна.

Ч.Улаан: Энэ жил гаднаас өвс тэжээл авахгүй. Дотоодоосоо хангана. Одоогоор хадлан тэжээл бэлтгэх ажил 80 хувьтай байна. Ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Яаман дээр төсөв мөнгө ч тавигдаагүй. Тиймээс ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд арилжааны банкны зээлээр л үйлдвэрлэл эрхэлж байгаа.

Б.Батзориг:  Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улс тусгаар улс мөн бол гурван сая иргэнээ гурил, үр тариагаар хангах үүрэгтэй. Сайн үрээс сайн тариа авна.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

valentin 2019-10-24 197.234.219.48

Өр төлбөрөө төлөхийн тулд танд яаралтай зээл хэрэгтэй байна. Танай бизнест капиталын зээл хэрэгтэй байна. Үүнийг банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд няцаасан байна

Захидал: valentinthierry6@gmail.com

Avatar

Зочин 2019-10-24 103.26.193.34

"Өндөр төсөв" гэж юу яриад байнаа?? Их, бага\ Өндөр, нам\ Урт, богино\ гээд өөр өөр хэмжигдэхүүн шүү дээ!!! Төрийн дээд түшээд нь өөрсдөө эх хэлээ ингэж яргалаад байхад хүүхэд залуучууд чинь яаж зөв ярьж сурах юм бэ???

Avatar

Иргэн 2019-10-24 202.126.89.163

Ц.Нямдорж арай дэндэж будаач, будаач гэхээр сахалаа будав гэгч юм болж лаам гарсан харагдах нь зохимжгүй байна.?! Энэ чадамжгүй эмгэнэлт төрийн үед ихээхэн галүуурч байгаа харагдана?! Ц.Нямдоржийн балаг барагдах өолоогүй юү?!

Avatar

зочин 2019-10-24 203.91.115.38

энэ насандаа дээдсийн өмгөөл ивээлээр буян хишиг нь ундарсан дэлгэрсэн хүмүүс байх юм аа Алтан хатагтай шатсан бөмбөгөөрөө улсаар төлүүлээд авчихсан, хүүгийнхээ 100 сая долларыг Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гаргуулчихсан, Жастын Батхүү Эрдэнэтээр өрөө 120 сая доллараа төлүүлчихсөн одоо хэрэг нь цагаадахыг хүлээгээд сууж байна, Гарамжав гишүүн олон тэрбум төгрөгөө Монгол банкаар хаалгачихсан, С.Баяр Америкт 10 хаустай, Баярцогт Швецарьт 10,0 сая долларын хадгаламжтай, Ц.Нямдоржин хүү нь

Avatar

Зочин 2019-10-24 122.201.22.250

BAASANKHUU BOL GONDOM.НААД САНДАЛ ДЭЭР ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙГ СУУЛГАХ ӨДӨР ИРНЭ.

Avatar

Зочин 2019-10-24 66.181.170.73

нямдоржийг зайлуулаа

Avatar

Зочин 2019-10-24 66.181.170.73

Бүгд зайл, залхаж гүйцлээ,Баахан хар хэрээнүүд, бүгд л ижилхэн өнгөтэй байна даг.

Avatar

Зочин 2019-10-24 178.255.154.107

Ц.Нямдоржийг хуулийн байгууллага сайн шалгаарай.

Avatar

Зочин 2019-10-24 202.72.245.122

Яасан их Нямдорж гуайг гүтгэж доромжлох юм бэ Өөрсдөө амиа бодоод зугтаадаг байж ганц шудрага мэдлэгтэй хүнээ мөн ч их адлах юмаа Нямдорж гуай ардчилал ил тодын үлгэр жишээ хүн шүү Та нар сайн анализ хийгээрэй

Avatar

иргэн 2019-10-24 192.82.66.152

Баасанхүү гишүүнийг дэмжиж байна.Нямдорж одоо болио.Төрөөс явж шалгуулж худлаа гэдгээ нотлочихоод буцаад ирдээ.Төрийн нүүрээр олон жил нуугдаж ажиллаж амьдарчихаад одоо ил болж энгийн иргэд шиг хариуцлагаа үүрч эдлэх ялаа эдлэх хэрэгтэй.Байнга ям эдлэнэ гэж юу байдаг юм бэ

Avatar

ккккккк 2019-10-24 203.217.139.227

Яргын сандал дээрээ өөрөө суух вий дээ

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Hyatadiin tagnuul, Zorigiig aluulsan zahialagch Nyamdorjiig zailuulah tsag bolson

Avatar

Зочин 2019-10-24 66.181.161.126

эрдэнэ зүгээр л зайлаа, ажил хэрэгтэй юм ярихгүй, хэнд ч хэрэггүй хэрүүл хов жив саад болох юм л ярина, ер нь ан дуусжээ.

Avatar

Зочин 2019-10-24 194.230.158.234

Bitgii shaaa umhii durvudiin tochigo

Avatar

Irgen 2019-10-24 122.201.31.50

Chi henii tochig 've.Halh nertei har hyatadiin tochig .uu.

Avatar

ЗОЧИН 2019-10-24 202.131.233.190

ЭНЭ НЯМДОРЖИЙН LEXUS МАШИНААР МӨНГӨ УГААХ, ЭРДЭНЭТЭД ХЭРЭГЦЭЭГҮЙ МОТОР ШАХАХ МӨНГӨ ЛУЙВАРДАЖ ИДЭХ, БАЙР ҮНЭГҮЙ АВАХ,ЭХНЭР НЬ УБ ХОТОД АРХИНЫ ЗӨВШӨӨРӨЛ ЭРХЭЛЖ БАЙСАН, ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭЭД ИДЭЖ УУХ НЬ, ХУУЛЬ ХУЛГАЙЛАХ НЬ ХИРЭЭС ХЭТЭРЛЭЭ, ОДОО ГЭР БҮЛ ХҮҮХДЭЭРЭЭ ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ, 20 ГАРУЙ ЖИЛ ХУУЛИЙН САЛБАРЫГ ЗАВХРУУЛЛАА,ОДОО ТА БОЛНО ОО, ТЭТШЭВЭРТЭЭ ГАРЧ, ХУССАН МӨНГӨӨ ТӨРД ТӨЛӨӨД ЭСВЭЛ ШОРОНРУУГАА МОРИЛ, ЭСВЭЛ ЧИМЭЭГҮЙХЭН ШИГ ГЭРТЭЭ ХАРЬЖ ДАЛД ОР.

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Жастын Батхvvгийн ерийг ард тvмний Эрдэнэтээр телvvлсэн Нямдорж. Учир нь Нямдорж Алтан авгайн гэрт амьдардаг. Алтангийн хамсаатан луйварчин нь Жастын Батхvv. Xvvтэйгээ нийлж Эрдэнэтэд шахаа Нямдорж. Улсаас 150 тэрбум тегрег ард биднээс идсэн Нямка евее! Зоригийн аллагыг захиалагч гэдгээ шvvxээр нотлогдсон алуурчдаас уучлал гуйж юайнша гvйн очиж баталсан Нямдорж. Зориг агсаныг зэрлэгээр алагдсаныг зев гэж vздэг Нямдорж огцор!!!

Avatar

Долдой 2019-10-24 202.131.242.254

gemt heregtengyydiin aranga bolson uchiraas l ene nyamkaag zailuulah gesen hulgaich narch ih bna. ter zorgoor n zailna gej iu baidag ium.udahgyi elbegiin bulai bolgon n uhagdaad ehleh n geed shees n goojij baigaa biz khurts daalgavaraa 100huvi hiigeegyi n odoo asuudal bolood bna daa.

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Нямдорж бол гэмт хэрэгтнvvдийн мафийн толгойлогч! Жастын Батхvvгийн ерийг ард тvмний Эрдэнэтээр телvvлсэн Нямдорж. Учир нь Нямдорж Алтан авгайн гэрт амьдардаг. Алтангийн хамсаатан луйварчин нь Жастын Батхvv. Xvvтэйгээ нийлж Эрдэнэтэд шахаа Нямдорж. Улсаас 150 тэрбум тегрег ард биднээс идсэн Нямка евее! Зоригийн аллагыг захиалагч гэдгээ шvvxээр нотлогдсон алуурчдаас уучлал гуйж юайнша гvйн очиж баталсан Нямдорж. Зориг агсаныг зэрлэгээр алагдсаныг зев гэж vздэг Нямдорж огцор!!!

Avatar

ШУДАРГА 2019-10-24 183.81.171.2

гэмт хэргийн алиалагч бол НЯМДОРЖ шүү дээ ,,,

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Зоригийн аллагын захиалагч Нямдорж ардчиллын удирдагчийг а**х даалгавар егчихеед гvйцэтгэгч алуурчдаа суллуулах гээд монголчуудыг бvv доромжил Нямдоржоо!! Шалтгаан нь Эрдэнэтэд насан туршдаа хvv, хуурай хvvтэйгээ шахаа хийж нэг хийхдээ 42 сая $ буюу 150 тэрбум тегрег ард тvмний Эрдэнэтээс хулгайлдаг Нямдоржийг буулгаж чаддаггvй нямдорж, МАНд санал бvv егеерэй монголчуудаа!!!

Avatar

иргэн 2019-10-24 202.179.26.46

Өнчин ишиг Хулгайлахад 5-6н жил Хорих ялтай гэж байна, Өнчин ишиг Хулгайлсан Этгээдэд тэгээд өнөө Алдарт Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм чинь Үйлчилэхгүй юм уу, Яагаад өнөөдөр өчнөөн төчнөөн Тэрбумын хохирол учрулсан Этгээдүүд тэгээд Цагаадаад өршөөгдөөд байнаа, Өнчин ишиг Тэрбум төг 2-ын аль нь тэгээд их Хохиролтой Гэмт хэрэгт тооцогдох вэ, Нямбаатар Гишүүн ээ,

Avatar

Зочин 2019-10-24 202.179.24.187

наадуулд чинь эсрэгээрээ юм байна л даа,тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж.., иймэрхүү малнуудыг зайлуулах юмсан даа

Avatar

Зочин 2019-10-24 192.82.78.56

Баасанхүү ардаа Хурц, Элбэг гэсэн сумлагчидтай болчоод их орилдог болжээ. Библээ тэврээд эзэд рүүгээ зайл

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Баасанхvv маш зев хэлжээ! Шударга Баасанхvvг дэмжиж байна! Зоригийн аллагын захиалагч НЯмка евее тэтгэвэртээ гараач!!!

Avatar

Irgen 2019-10-24 122.201.31.50

Jinhene b**s.

Avatar

Зочин 2019-10-24 103.80.211.215

Чи Нямка

Avatar

Б.Күүрцийн машины хонины хонхорт баацан хүү: 2019-10-24 202.131.245.243

Жинхэнэ гэмт хэрэгтэн бол Цай овогт элбэгдорж та шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Ардчиллын удирдагч Зоригийг а**х захиалга егсен Нямка сайд ард тvмнийг бvv доромжил, ард тvмэн тэнэг биш! Чамайг Монголын тереер тоглох, баяжих эрхийг ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж олгосон юм! Элбэгдорж бvгдэд эрх челее олгосон! Элбэгдоржийг дэмжинэ!

Avatar

Зочин 2019-10-24 202.131.245.243

Чи ард түмэн биш.

Avatar

Зочин 2019-10-24 203.217.139.225

Энэ Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар дархлагдсан юм шиг тэнэгтэхээ боль. Ажлаа өгөөд тэтгэвэртээ гараач дээ. Энэ ажлыг өлхөн хийчих эрч хүчтэй, залуу хүмүүс мэдээж байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-10-24 103.229.120.117

Ene baachihsan huu yamar ah zahgui hun be.

Avatar

ИРГЭН 2019-10-24 103.11.195.34

ДЭЭР НЬ НЭМЭЭД ХЯТАДЫН ТАГНУУЛ , ХЯТАДЫН ТАГНУУЛД ДОТООД ЯАМАА ӨГДӨГ ХҮРЭЛ СҮХ ХӨӨРХИЙ

Avatar

Zochin 2019-10-24 192.82.78.56

Тэгээд чи хүртэл мэдчихсэн тагнуулаа байлгаад л байдаг хятадын төр, Монголын төр гэж байхуу тэнэгтэх юм

Avatar

Зочин 2019-10-24 192.82.76.222

Баасанхvvг дэмжиж байна! Нямдорж мафийн гэмт хэрэгтэн тереес зайлаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж