Амралтын өдрийг нэмж болно, БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛТНЫГ БИЙ БОЛГОЁ!

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Амралтын өдрийг нэмж болно, БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛТНЫГ БИЙ БОЛГОЁ!

Амралтын өдрийг нэмж болно, БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛТНЫГ БИЙ БОЛГОЁ!

Монголчуудын бүх нийтээрээ амрах өдөр нэгээр нэмэгдэх гэж байна. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2019.10.23/ хуралдаанаар Бурхан багшийн их Дүйчин өдрийг баярын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн билээ. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлах учиртай. Хуулийн төсөлд тусгаснаар, Бурхан багшийн их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нб өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, монголчууд энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашинтай, тус шашин нь Монгол төрийн шашин хэмээн тодорхойлогдож байсан. Иймээс Бурхан багшийн их Дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдгийг бурханы шашины судлаачид хэлдэг. Энэ баярыг БНСУ, Тайланд, Шри-Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мьянмар зэрэг орнуудад мөн адил тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд бусад улс орнуудад ч гэсэн шашны баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг, Монголд амралтын өдөр ихдээгүй гэдгийг УИХ-ын гишүүд өчигдрийн хуралдааны үеэр онцолж байсан юм.

Энэхүү хуулийн төсөлтэй зэрэгцээд иргэдийн зүгээс ч шүүмжлэл гарах болсон. Учир нь, Монгол Улсад амралтын өдөр ихэдлээ, ажил хийх хүн олдохгүй нь, ажлаа хийцгээе гэх шүүмжлэл дагуулсан юм. Эдийн засагчдын үзэж буйгаар, энгийн нэг ажлын өдрийг баяр болгон бүх нийтийн амралтын өдөр болгоход тухайн өдөр хийгдэх ёстой байсан бүтээмж эргэн нөхөгдөх нь маш хэцүү, энэ нь улс орны эдийн засгийг доош нь татах нэг үндэслэл болдог гэдгийг сануулсаар удаж буй.

Хэдийгээр, бүх нийтийн амралтын өдөр их байна, ажлаа хийцгээе гэж байгаа ч гэсэн Монгол Улсад өнөөдөр ажил хийх хүн олдохгүй, тэр хэрээр улс орны эдийн засаг маш том хохирол учруулж буй ажилтнууд хүртэл бий болж эхэлсэн гэдгийг судлагааны байгууллагууд ярих болсон.

Судалгааны байгууллагын судалгаанаас ажиглавал, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй дөрөв хүн тутмын нэг нь цалин авдаг хэр нь байгууллагадаа хувь нэмэр оруулдаггүй, бүтээмжгүй ажилтан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, 900 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж байна гэж үзвэл үүний 200 мянган нь бүтээмжгүй ажилтан байх магадлалтай гэнэ. Эдгээр ажилтны дундаж цалингаар нь тооцоолж үзвэл тэд улсдаа 1.5 их наяд төгрөгийн хохирол учруулдаг юм байна.

Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсад хийж бүтээх цаг нь дулааны улирал байдаг ч үндсэндээ энэ үеэр ажлын бүтээмж буурч, урт удаан үргэлжлэх баяр наадмаар зунжингаа амралтын байдалд шилжчихдэг гэж хэлж болно. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад хэн ажил хийх вэ? Ажлын бүтээмжтэй ажилтныг хэрхэн бий болгох вэ? Бид өөрсдөө тав тухтай байдлаасаа гарч чадахгүй байсаар эдийн засаг, нийгмийн хөгжлөө хамтад нь уруудуулах уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж