Автобусны картыг утаснаасаа цэнэглэдэг болно | News.MN

Автобусны картыг утаснаасаа цэнэглэдэг болно

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Автобусны картыг утаснаасаа цэнэглэдэг болно

Автобусны картыг утаснаасаа цэнэглэдэг болно

"U-Money" ухаалаг картад шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар "U-Money" смарт карт компаниас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

U-Money.mn вэб сайтыг ашиглалтад оруулсан байна. Тус вэб сайт руу орж өөрийн ашиглаж буй "U-Money" картын 16 оронтой кодыг оруулснаар тухайн картын үлдэгдэл болон хэзээ ямар автобусанд, хаанаас суусан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Мөн нийтийн тээврийн чиглэл болон таны суух автобус яг хаана яваа зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна.

Түүнчлэн хот хоорондын автобусны цагийн хувиар, нислэгийн цагийн хуваарийг харах боломжтой юм байна.

Үйл ажиллагааг нь улам өргөжүүлж арваннэгдүгээр сард U-Money.mn-ий мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж.  Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох юм байна.

Мөн "U-Money" смарт карт компаниас оюутан залуусын дунд видео контентын “U can change” уралдааныг зарласан. Тус уралдаанд оролцохыг хүссэн залуус тус компанийн байранд ирж бүртгүүлэх шаардлагатай аж. Ялагчийг гурван сая төгрөг, хоёрдугаар байрыг нэг сая, гуравдугаар байрт шалгарсан бол 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах үүднээс банкны пост машинаар цэнэглэх боломжтой болгох аж. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас туршилтын журмаар нэвтрүүлэх юм байна. Ингэснээр смарт карт цэнэглэх цэгийг 1500-гаар нэмэгдүүлэх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-24 66.181.170.2

Манай улс дээрээ ч, доороо ч улс эх орноо гэсэн сэтгэлтэй, үнэгүй юм байдаггүй, үйлчлүүлсэн л бол төлбөрөө зохих журмын дагуу төлөх ёстой гэсэн ухамсартай байх хэрэгтэй, тэгээд л бүх юм зөв гольдролдоо орж байж л улс эх орон чинь хөгжинө, тэгж байж бид өөрсдөө сайн сайхан амьдарна шүү дээ, энийг яагаад ойлгодоггүй юм бэ, үүнийг л бүгд ойлгоод ухамсарлаад явбал бүх л боломж нөхцөл байна шүү дээ, дандаа яагаад заавал болохгүй бүтэхгүй ухамсаргүй хүмүүст зориулсан тусгай төлөвлөгөө гаргах гэж?

Avatar

Зочин 2019-10-24 66.181.170.2

Одоо иргэд л ухаантай болчихвол

Avatar

Дарамаа 2019-10-24 202.179.25.150

ЭНД НЭГ САНАА ЗОВМООР ЮМ БАЙГАА НЬ АВТОБУСАНД СУУХДАА МӨНГӨ ТӨЛДӨГГҮЙ /КАРТАА УНШУУЛДАГГҮЙ/ ХҮН УЛАМ ОЛШИРЧ БАЙГАА ГЭСЭН. КАРТГҮЙ ЖОЛООЧИД МӨНГӨ ӨГӨӨД СУУЧИХДАГ ХҮМҮҮС ОЛОН БОЛСОН ГЭСЭН. ЭНЭ ЧИНЬ ЭНЭ АЖИЛ ЦААШАА ХОЛ ЯВАХГҮЙ ГЭСЭН ҮГ. МАНАЙ ХҮМҮҮС ҮНЭН ХЭНЭГГГҮЙ. ХҮМҮҮС НЬ ИЙМ БАЙХАД ЯАЖ Ч УЛС НЬ ӨӨДЛӨХ ВЭ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж