Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн “Ард түмний зарц” намын бүх гишүүдийг үнэн худлыг дэнслэгч төхөөрөмж буюу полиграфаар шалгуулахыг уриалжээ.
Ингэх болсон шалтгаан нь энэ сарын 19-ны өдөр эрх баригч намаас санаачилсан авлигын эсрэг хуулийн төслийг хэлэлцэх үеэр тус намын тодорхой тооны гишүүд авлига авч хуулийн төслийг батлахад эсрэг санал өгсөн гэсэн шуугиан гараад байгаа юм. Энэ шуугианд холбогдсон гишүүдийг тус бүр 30 мянган ам.долларын авлига авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн Украины Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2019.10.23/ “Ард түний зарц” намын нэр бүхий 11 гишүүнийг шалгах үйл ажиллагааг эхлүүлж байгааг зарлажээ. Иймээс тус улсын Ерөнхийлөгч намынхаа бүх гишүүдийг авлига авсан үгүйгээ батлахын тулд полиграфаар шалгуулахыг шаардсан байна.
Тэрбээр “Би ард түмнээс дэмжлэг аван гарч ирсэн. Тиймээс ард иргэдийн итгэлийг эвдэхийг хүсэхгүй байгаа учир намынхаа бүх гишүүдийг полиграфаар шалгуулж, өөрсдийгөө батлахыг хүсч байна” хэмээжээ.
Эх сурвалж: VOANEWS
Холбоотой мэдээ