Ачааны машин дотроос 39 цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Ачааны машин дотроос 39 цогцос олджээ

Ачааны машин дотроос 39 цогцос олджээ

Эссэксийн Грэйст Ватерглэйд цэцэрлэгт хүрээлэнд ачааны машин дотроос цагдаа нар 39 хүн олж, тэр даруй түргэн тусламж дуудсан ч бүгд нас барсан байжээ. Талийгаачдын дунд насанд хүрээгүй хүүхэд байсан аж. Энэ аймшигт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хойд Ирландаас гаралтай, ачааны машины жолооч, 25 настай Мо Робинсон гэх эрийг сэжиглэн баривчлаад байна.

Ачааны машин Бельгийн Зийбрүггээс өнгөрөгч Мягмар гаригийн 16:30 цагт хөдөлж, Англид өчигдөр буюу Лхагва гаригийн 12:30 цагт ирсэн гэж цагдаа нар таамаглаж байна. Ачааны машин Зийбрүггээс өмнө хаана байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус машин 1:05 цагийн үед цэцэрлэгт хүрээлэнд ирж зогссон байна.

Эссэксийн цагдаагийн газрын дарга Эндрью Маринер "Олон хүний алтан амь үрэгдсэн эмгэнэлтэй хэрэг гарлаа. Манай ажилтнууд юу болсныг тодруулахаар шаргуу ажиллаж байна. Болсон явдлыг тодруулахаар цогцсуудад шүүх эмнэлгийн шинжилгээ хийж эхэлсэн. Манай цагдаагийн газар хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа нягт холбоотой ажиллаж байна. Одоогоор жолооч 25 настай, хойд ирланд эрийг хэрэгт сэжиглэн баривчилж, шалгаж байна" хэмээн ярьжээ.

Цагдаа нар цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хааж, хэргийн газрыг шалгасан байна. Мөн хэргийн талаар мэдээлэлтэй хэн бүхэнтэй хамтарч ажиллахаа зарлажээ.

Үндэсний гэмт хэргийн газрын офицерууд болон улаан загалмайнхан, скай мэдээллийн цахим сэтгүүл, зүүн Английн түргэн тусламжийн төв, агаарын түргэн тусламжийнхан уг онц ноцтой хэрэг дээр хамтарч ажиллаж байна.

Хэргийн учрыг олоход багагүй хугацаа шаардлагатайг цагдаа нар мэдээлжээ.

Ачааны машин цэцэрлэгт хүрээлэнд ирээд арваад цаг зогссон. Магадгүй машиныхаа толгойг солих гэж байсан байх. "Үнэтэй машин байсан, энгийн нэг ачаа тээврийн компанийнх биш, хувийнх болох нь мэдэгдэж байсан" гэж гэрч Эндри Ларкин мэдүүлжээ.

Цагдаа нар хохирогчдыг Болгарын иргэд биш хэмээн үзэж буй юм байна. Тус машин нь Болгарт бүртгэлтэй машин байжээ. 2000 онд үүнтэй ижил төрлийн хэрэг гарч байсан аж. Ачааны машинаас 58  хятад ажилчны цогцос олдож, герман гаралтай жолооч Пери Вакер 2001 оны дөрөвдүгээр сард 14 жил хорих ял сонсжээ. Мөн 2015 онд 71 цогцос ачсан машин Австрийн зам дээрээс олдсон байна.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: news.sky.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж