БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчилж байна | News.MN

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчилж байна

БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Монголд айлчилж байна

Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны Хууль, эрхзүй, консулын секц хариуцсан дэд сайд, Хууль зүйн ухааны доктор Мартин Смолек, визний газрын дарга, магистр Давид Новы нар  Монгол Улсад аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол – Чехийн виз, консулын зөвлөлдөх гуравдугаар уулзалтад оролцох ажээ.

Дэд сайд Смолек Монгол улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн, Консулын газрын захирал Л. Мөнхтүшиг болон Хууль зүй, Дотоод хэргийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Зам, Тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдах ажилтнууд, нутаг дэвсгэр хариуцсан төлөөллүүдтэй уулзаж ярилцах юм.

Уулзалтын хүрээнд:

  • Тогтмол харилцан солилцож байдаг визийн статистик
  • Виз болон консулын чиглэлээр Монгол, Чехийн хууль эрхзүйд орж буй өөрчлөлт, шинэчлэл
  • VFS Global төвөөр дамжуулан богино хугацааны виз олгох тал дээрх хамтын ажиллагааг дүгнэх
  • Саяхнаас хэрэгжиж эхэлсэн ажлын картыг үндэслэн олгодог удаан хугацаагаар оршин суух эрхийн өргөдлийг хүлээн авч боловсруулахад зориулагдсан мэргэшсэн ажилтан авах хөтөлбөрийн туршлагыг хуваалцах зэрэг сэдвээр ярилцах ажээ. 

Мөн түүнчлэн гарын үсэг зурагдаад удаагүй буй нийгмийн, аюулгүй байдлын, соёлын болон боловсролын салбаруудын хоёр талын таван хэлэлцээрийн алхмуудыг үнэлж, хоёр талын визийн болон консулын практикийг цаашид хэрхэн чанаржуулах тал дээр хийх алхмуудын талаар авч хэлэлцэх юм.

Чехийн төлөөлөгчдийн ажлын айлчлалынхаа хүрээнд  VFS Global визийн төв болон виз, консулын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан хэд дахин өргөжүүлж, засвар хийсэн Чехийн Элчин сайдын яамны байранд зочлох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-24 64.119.27.225

ZAAAILJ UZ SHEEESNUUUD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж