“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо | News.MN

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /10.23/ Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, болзлын дагуу тодорхой шалгууруудаар эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн тодруулан шалгаруулж, шалгарсан иргэн, өрхийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр тэднийг олон нийтэд сурталчлан таниулж ирсэний үр дүнд өнөөдөр Нийслэлд эрүүл мэндээ дээдлэгч иргэн, өрхийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Анх цөөн тооны өрх иргэн байгууллага шалгарч байсан бол өнөөдөр энэ тоо 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байгааг хэлэхэд талархууштай байна. Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ “Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд хүндтэй зочноор уригдан ирсэн “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ээр шалгарсан иргэд, өрхийн гишүүддээ аз жаргал хүсэж, баяр хүргэхийн ялдамд эрүүл мэндээ дээдлэх талаар бусаддаа үлгэр дууриалал болж, олон айл өрх, иргэдийг өөрсдийнхөө эгнээнд татан оруулахыг  хүсэж байна” хэмээлээ.

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах арга хэмжээг 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд хоёрдугаар шатны үнэлгээ хийж, өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 21 материал ирснээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 10 байгууллагыг Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжилж, гэрчилгээ олголоо.

ДүүрэгБайгууллагаЗэрэг
 1БЗД147 дугаар цэцэрлэг 

1-р зэрэг

2СХД112 дугаар цэцэрлэг2-р зэрэг
3БГД94 дүгээр цэцэрлэг2-р зэрэг
4ЧД31 дүгээр цэцэрлэг2-р зэрэг
5БГДЭрдмийн өргөө цогцолбор сургууль3-р зэрэг
  6БЗД167 дугаар цэцэрлэг3-р зэрэг
7БЗД210 дугаар цэцэрлэг3-р зэрэг
8СХД116 дугаар цэцэрлэг3-р зэрэг
9БНД427 дугаар хаалттай хорих анги3-р зэрэг
10СХДЗорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 2- р бааз3-р зэрэг

“Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг хоёр бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол “Эрүүл мэндээ дээдлэгч” иргэнийг болзол, журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, дараах өрх, иргэнийг шалгарууллаа.

 

Эрүүл мэндээ дээдлэгч өрх 

ДүүрэгОвог нэр
1БХДЧ.Батэрдэнэ
2БНДЛ.Эрдэнэчулуун
3БГДБ.Нямдорж
4БГДЛ.Гантогтох
5БГДХ.Алтанцацралт
6БЗДС.Наранхүү
7ХУДЛ.Бямбадолгор
8ХУДД.Оюунчимэг
9СБДО.Уугансүх
10ӨАГГ.Алтантогос

 

Эрүүл мэндээ дээдлэгч иргэн

ДүүрэгОвог нэр
1БГДЭ.Энхриймаа
2БГДА.Будрагчаа
3БГДС.Номингэрэл
4СБДД.Гүндэгмаа
5СБДЯ.Уранчимэг
6БХДЦ.Оюунчимэг
7НДД.Дамдинжав
8БНДМ.Мария
9БНДС.Эрдэнэбилэг
10БЗДА. Цэцэгсайхан
11БЗДГ.Цэцэгмаа
12СХДР.Гунгаасүрэн
13СХДО.Эрдэнэчимэг
14ХУДД.Очирхуяг
15НаркГ.Нямхүү

2019 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдсанаар бүл нэмж Нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” – 117, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх” – 208, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” – 259 боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж