Хар тугалганы хольцтой будгийг хориглохыг экологичид шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Хар тугалганы хольцтой будгийг хориглохыг экологичид шаардлаа

Хар тугалганы хольцтой будгийг хориглохыг экологичид шаардлаа

Орост үйлдвэрлэгдэж буй ахуйн зориулалтын будгийн найрлагад хар тугалга оруулж байгааг хориглох ёстой, энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд хортой хэмээн байгаль хамгааллын "Экосогласие" байгууллагын тэргүүн Ольга Сперанская РИА Новости-д хэллээ.

“Экосогласие” байгууллага нь хар тугалгын хордлогын талаарх мэдээллийг түгээх ухуулга сурталчилгааны долоо хоногийн аяныг Орос даяар өрнүүлсэн юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гаргасан дүгнэлтээр хар тулгалга нь хүний тархи, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, улмаар олон өвчний эх үүсвэр болж байгааг анхааруулсан. Мөн тус байгууллагын тогтоосноор хар тугалганы ходлогоос үүдэлтэй өвчлөл нь дэлхийн даяар хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа 10 өвчний нэгт тооцогдож байгаа юм.

Тиймээс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хар тугалганы хор хөнөөлийг таниулах долоо хоногийн аяныг жил бүр зохион байгуулж байна.

Ольга Сперанскаягийн хэлснээр Орост үйлдвэрлэж байгаа ахуйн болон үйлдвэрийн зориулалттай бүх төрлийн будагны найрлагад хар тугалга орж байгаа юм. "Эко-Согласие" байгууллагын хийсэн туршилтаар Орост зарагдаж байгаа будагны 60 хувьд нь хар тугалга илэрсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж