Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд замынхаа хагасыг туулав | News.MN

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд замынхаа хагасыг туулав

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд замынхаа хагасыг туулав

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд замынхаа хагасыг туулав

Е хэсэг:

  • Зальцбург 2-3 Наполи (гоол: Е.Оланд пен 40’, 72’, Д.Мертенс 17’, 64’, Л.Инсинье 73’)

Австрийн төлөөлөл Зальцбург хэдийгээр хожигдсон ч тоглолтын агуулга, чанар бол үнэхээр сайн байна. Тэд хэсэгтээ Ливерпүүл болон Наполи клубуудэд тийм ч амар цагаан тугаа өргөхгүй, харин ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Ливерпүүл клубыг сандаргаад авсан Зальцбург энэ удаа Карло өвөөгийн багийг мөн талбайдаа нэлээд сандаргаад авлаа. ГЭхдээ эцсийн мөчид ялалт Наполи клубыг талд шийдэгдсэн бөгөөд Л.Инсинье багтаа хожлын гоолыг оруулсан юм.

  • Генк 1-4 Ливерпүүл (гоол: А.Окслэйд-Чемберлайн 2‘, 57’, С.Мане 77’, М.Салах’, С.Одей 88’)

Аваргуудын лигийн цомыг хамгаалагч Ливерпүүл клуб Бельгийн талбайд зочлохдоо гарааны бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт хийсэн. Гэхдээ ялалт Ливерпүүл клубын талд шийдэгдсэн бөгөөд А.Окслэйд-Чемберлайн дубль хийсэн бол М.Салах болон С.Мане нар тус бүр нэг гоолыг оруулж баг нь бүтэн 3 оноогоо аваад нутаг буцацгаав. Харин тоглолтоо талбайдаа хүлээн авах Ливерпүүл клубын хувьд дараагийн тоглолтонд хожил байгуулж чадвал хасагдах шатанд шалгарах боломжоо өндөр болгоно.

F хэсэг:

  • Интер Милан 2-0 Боруссиа Дортмунд (гоол: Л.Мартинез 22’, А.Кандрева 89’)

Италийн хүчирхэг Интер Милан талбайдаа Германы Боруссиа Дортмундыг буулгаж авлаа. Энэ хэсгээс Барселонатай хамтдаа Интер болон Боруссиа хоёрын аль нэг нь гарна. Тийм ч учраас энэ хоёр багийн хоорондын тоглолт маш чухал. Энэ удаа Интер талбайдаа өрсөлдөгчөө хожиж давуу байдлыг бий болгоод байна. Хариу тоглолт Боруссиагийн талбайд болох ба энэ тоглолтоос их зүйл шалтгаалах болов уу?

  • Слава Прага 1-2 Барселона (гоол: Л.Месси 3’, П.Олаянка авто 57’, Ж.Борил 50’)

Чех улсын нийслэл хотын баг хүчирхэг Барселонагийн хаалганд гоол оруулсан байна. Гэхдээ ялалт Барсагийн талд шийдэгдсэн бөгөөд Л.Месси тэргүүтэй Барселона хэсгээ тэргүүлж эхлээд байна.

G хэсэг:

  • Лайпцаг 2-1 Зенит (гоол: Я.Ракицкив 25’, К.Лаймер 49’, М.Забицер 59’)

Энэ жилийн аваргуудын лигийн “амьдрал”-ын хэсэг бол магадгаүй G хэсэг болов уу? Ерөнхийдөө ижил түвшний багууд нэг хэсэгт орсон тул аль ч багт нь хасагдах шатанд шалгарах боломж бий. ҮҮнийг Гермаын Лайпциг клуб хамгийн сайн ашиглаж байна. Тэд талбайдаа Оросын Зенитийг 2-1 харьцаатай буулгаж авсан бөгөөд Лайпцаг клуб бүхэл 3 оноо авахад М.Зациберын нүд баясгасан гоол үнэхээр супер байсныг дурьдах ёстой.

  • Бенфика 2-1 Лион (гоол: Рафа Силва 4’, Пицци 85’, М.Депай 70’)

Хэсгийн эхний 2 тоглолтондоо хожигдсон Бенфика ямартаа ч хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Уг нь аваргуудын лигийн хошой цомын эзэн Бенфика G хэсгийн гол фаворит байх учиртай ч хэсгийн эхний 2 тоглолтонд хожигдож хүнд байдалд орсон. Харин энэ удаа Францын Лион клубыг хожиж эхний 3 оноогоо аваад байна.

H хэсэг:

  • Аякс 0-1 Челси (гоол: М.Батшуай 86‘)

Ф.Лампардын залуус аваргуудын лигийн хэсгийн шатны 2 дахь хожлоо авлаа. Энэ хожил нь Лилль клубыг хожсон хожлоос илүү амттай байсан болов уу? Сүүлийн жил гарны хугацаанд Европын дэвжээнд тун өнгөтэй тоглолт үзүүлэх болоод байгаа Нидерландын Аякс клубтай хэсгийн 3 дахь тойргийн тоглолтоо хийж 86 дахь минутанд М.Батшуайн гоолоор хожил авч чадлаа. Аякс клубыг талбад нь хожиж чадсан Челсигийн залуус талбайдаа энэ эрчээрээ хожил байгуулж чадвал бараг л дараагийн шатанд шалгарах эрхээ авчих байх.

  • Лилль 1-1 Валенсиа (гоол: Д.Черьшев 63‘, Ж.Иконе 90+5’)

Испаний сарьсан багваахайнууд орон гаран тоглолт үзүүлсээр. Дотооддоо төдийгүй Европын дэвжээнд Валенси клуб нэг л учраа олохгүй байна. Урд шөнийн тоглолтонд Францын Лилль клубын талбай дээрээс бүтэн 3 оноо авах боломжтой байсан ч тоглолтын сүүлийн 5 минутанд 10-уулаа, дээр нь шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол алдаснаар оноо хуваалаа.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж