Путины нэрийн хуудсыг хоёр саяар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.24-нд нийтлэгдсэн

Путины нэрийн хуудсыг хоёр саяар үнэлжээ

Путины нэрийн хуудсыг хоёр саяар үнэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 20 жилийн өмнө тэр үеийн Ленинград, одоогийн Санкт Петербург хотын захиргаанд ажиллаж байх үеийн нэрийн хуудсыг зарын цахим хуудсаар дамжуулан зарах зар тавигдаад байгаа юм.

“Владимир Путин. Советник по международным связем Председателя Ленинградского городского Совета народных депутатов” гэж оросоор, ар тал дээр нь "Vladimir Putin – chairman. City of St.-Petersburg. Office of the Mayor. External Affairs committee" хэмээн англиар бичсэн нэрийн хуудасны зургийг нь зарыг дагалдуулан сайтад тавьсан ажээ.

"Энэ нэрийг хуудсыг Владимир Путин Ленинград хотын захиргаанд ажиллаж байхдаа миний аавд өгч байсан юм билээ. Нэрийн хуудсыг 20 жил хадгалсаны эцэст одоо зарах гэж байна. Нэрийн хуудас муудаж, үрчийгээгүй байгаа” хэмээн зарыг тавьсан хүн зараа тайлбарлажээ. Уг зарыг сайтын “Хобби и отдых” цэсийн "вещи знаменитостей, автографы" гэсэн хэсэгт байрлуулжээ.

Тавьсан зарыг аль хэдийнэ 5000 хүн үзээд амжжээ.

Энэ зарын сайт дээр өмнө нь мөн Путины Ленинград хотод ажиллах байх үеийн нэрийн хуудас тавигдаж 950 мянган рублиэр борлогджээ.

ЭХ СУРВАЛЖ: РИО НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж