Малайзын баруун эргийн ойроцлоо өнөө өглөө /IX.3/ 100 орчим хүнтэй хөлөг живсэн байна. Малайзын албаныхан аврах багийг илгээсэн бөгөөд хүний амь эрсэдсэн эсэхийг мэдээгүй байна гэжээ.
Осол Малайзын хамгийн чинээлэг Селангор мужийн Сабак Бернам дүүргийн ойролцоо гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хөлөгт хууль бус цагаачид зорчиж явсан гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters